강수원 - Форум
  • Гишүүнээр элсэх
  • Нэвтрэх
  • Реклам!
  • Форум
  • Холбоо барих
  • M-Radio
  • Mon Chat
  • RSSRSS
[ Шинэ бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Форум » Уран зохиол » Шүлэг » 강수원 (SH.Gurbazar Mongolooroo goydog)
강수원
saakaХэзээ: Бямба, 2009-09-26, 22:07 | Бичлэг № 1

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёно

(2009-09-18, 22:00)
---------------------------------------------
Баяртай гэж хэлээд би гараагүй шүү
Борхон нүдэн дээр нь үнсээд явсан сан
Хугацаагүй цэргийн албаа мэдээгүй шүү
Хөөрхөн нүд нь нулимстай үлдсэн сэн

Сайн сууж байгаарай гээд гарсан сан
Саран хөмсөг нь нумарч харагдсан шүү
Уулзахгүй удна гэж мэдээгүй сэн
Уугаад ч барагдахгүй хугацаа шүү

Хармаар л нэг санагдаж, бодогдох юм даа
Хайртай ганц охин минь ч тэгж л байгаа даа
Хацар дээр нь одоо нэг үнсэхсэн дээ
Хайртай ганц охиноо тэвэрч хамт байхсан даа

Үлгэр сайхан эхэлдэг мэт байсан
Үнэхээр сайхан жаргаасай үлгэр, шиг
Үзэгслэн гоо нь зөвхөн надад ч биш шүү
Үлэмж хайрын минь охин тэнгэр ш] (2009-09-18, 22:25)
---------------------------------------------
Дээлийн хормой хүү татаж дэггүйтэж явсан
Дэврүүн залуу насны цогтой хийморьтой үед
Айлын жаахан охинд зориулж
Ам цагаан цаасан дээр шулэг тэрлээгүй аавын хүү бий билүү
Бичсэн тэр мөртүүдээ хараад би найрагч боллоо гэж онгирох ч
Билгүүн авьястнуудын уншихыг сонсохоор
Яруу найраг ,яруу найрагч хоёр хамтдаа
Янжинлхам бурхэнээс ивээлтэй заяадагыг
Яс махандаа тултал мэдэрдэгийм
Яруу найраг гэдэг шал ондоо юм оо
Ядагталаа гэхэд л чиний минийхийг арай л хэлэхгүй юм

Added (2009-09-19, 00:01)
---------------------------------------------
lips

Added (2009-09-19, 00:12)
---------------------------------------------
Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
Бурханаас хүртэл харамлана
Үндсэрхэг бай бүсгүй минь
Өөрийг чинь өмчилсөн эр нөхөртөө үндэсрэхэг ханд
Үнэндээ бүсгүй хүнд эр нөхөр чинь эх орон
Үйлийн чинь аясаар хатуурч зөөлөрч
Үнсэлтийн чинь цэнгээр гандаж мандана
Хазгай гишгэхэд чинь тэнгэр шиг хилгэнэж
Хайлган айланд чинь дуу шиг уярна
Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
Бурханаас хүртэл харамлана
Өнгө нь бараан хорвоод тавилангаа холбосон
Өөрийг чинь овоглох эх орондоо үнэн ч бай
Өдрийн цагаанд урьдаан барьж
Шөнийн бараанаас өмнүүр чинь халхлах
Өөрийнхөөн эх оронд үндсэрхэг бай бүсгүй минь ээ
crackegg fear hands

Added (2009-09-19, 00:19)
---------------------------------------------
Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй

Сүлд минь унахыг чи узэхгүй
Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй
Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй
Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй
Ухаан минь самуурахыг чи үзэхгүй
Учирсан минь салахыг чи үзэхгүй
Эв минь эвдрэхийг чи үзэхгүй
Эзэн минь залрахыг чи үзэхгүй
Дуу минь саарахыг чи үзэхгүй
Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй
Балчиг шавар дундаас нь
Бадамляньхуа ургадаг юм
Баруун шугуй дунд нь
Цагаан хус хяралздаг юм
Хогтой агаар дунд нь
Сэржигнэнхэн дэлбээлдэг юм
Хогийн өвсөн дунд нь
Алтан харгана туяардаг юм.
Олон тэнэгүүд дундаас нь
Цэцэн мэргэд нь төрдөг юм
Овоохой бор гэрт нь
Хүчит суутнууд төрдөг юм
Орчлонгийн жам
Гутарч гунихийн хэрэггүй
Орог саарал мананг дэвтээж
Саран туяардаг юм
Харанхуй шөнийн тэнгэрт
Одод хүчтэй гэрэлтдэг
Хангайн уулын тагтанд
Вансэмбэрүү ургадаг
Өвс ногооноос зайдуу
Өнө мөнхийн зэвэргэн салхинд
Гундуухан байж ургадаг
Амьдралын хар бараанаас
Гэрэл гэгээг нь ялгасан
Азтай тэр хүн
Алсын замд гундахгүй
Ертөнцийн эгэл амьдралаас
Зөв замыг сонгосон
Ерөөлтэй тэр хүнд
Аяны олз алдахгүй
Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг
Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг
Даваа хэдий өргөн ч
Гаталж чадсан нь ялж байдаг
Бүргэд болжмороос айдаггүй шиг
Хорвоогоос би айхгүй
Арслан гөрөөснөөс айдаггүй шиг
Үхлээс би айхгүй
Аав нь хүүгээсээ айдаггүй шиг
Үнэнээс би айхгүй

Added (2009-09-19, 21:11)
---------------------------------------------
Орчлонгийн сүүдрийг наранд ойртуулах гэж
Охин дуугаа тэнгэрт хадааж төрсөн - би сайхан бүсгүй
Ижийнхээ сайхныг хугаслан авч мэндэлсэн болохоор
Эгэл төрхөндөө өөрийн орон зайтай - би сайхан бүсгүй
Зуны цэцэг шиг өнгө төгс төрөөгүй ч
Зорсон хөшөө шиг бие хаа тэгшгүй ч
Зургийн хуар шиг хээ тансаг чимэггүй
Залуу насаараа л гоёсон -би сайхан бүсгүй
Чиний харцыг өөр лүүгээ удтал чилээлгэж мэдэх
Чимэг ч үгүй даруухан - би сайхан бүсгүй
Чимээгүйхэн хайрыг чинь зүрхэндээ гэмгүй урьчихаад
Чилийтэл хүлээлгэж мэдэх -би сайхан бүсгүй
Жавар хургасан сэтгэлд чинь хайрын галаа цогшоож
Жаргалд хамтдаа алхлах - би сайхан бүсгүй
Цаг цагийн тоосонд үл гундан чамайгаа чимэх
Цахилах гөрөөс шиг эрдүүхэн - би сайхан бүсгүй
Үйл заяаны учганд би чамайгаа сонгосон хэдий ч
Үнэндээ чиний сэтгэл намайг үгүйлсэн - би сайхан бүсгүй
Үхэхдээ хүртэл чинийхээ хайранд өлгийдүүлчихээд
Өөр ертөнцөд бардамхан алхлах - би сайхан бүсгүй
Надад хайрын дээд нинжин сэтгэл дэлгээтэй болохоор
Надад харах нүдний эгэл бүхэн цогцлоотой болохоор
Надад хамгийн сайхан үрийн тавилан заяатай болохоор
Нартад би өөрийгөө сайхан бүсгүй гэж бардам хэлнэ
БИ САЙХАН БҮСГҮЙ

Added (2009-09-26, 22:07)
---------------------------------------------
Хүний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна
Ай мөн сайхнаа
Хилийн эрхэм түшмэл
Хээмсэг ширтэж хуудас тараана

Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр
Аль улсын иргэн болох гэж асуусан байна
Монгол гэж
Зургаан хана шиг үсгийг
Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
- Монголд хэдий хугацаагаар суух гэж бас асууж байна
- Үхтлээ сууна
Үхсэн хойно сүнс нь хүртэл монголын харъяат гэж бичлээ
- Зарах юм байна уу? гэсэн хүмүүс
Завсраар нь бас гүйлдэнэ
Мохоо хутга шиг нүд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
- Үгүй дээ
Хардаг нүд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Үхэхийг нь мартаж өмөөрсөн
Нутгаан өгснөөс үхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нуман хөвч, аагтай илдний үр садыг монгол гэдэг юм аа
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа санаагаа ав!
Нутагруу минь унагасан нүдээ ав!
Өвөг дээдэс минь Ясаан дор нь ивсэн
Өндөр оронд чинь санаархваас заяа чинь дутна
ЗөРүүД ЖааЛ

saaka - Баасан, 2009-09-18, 23:02
Форум » Уран зохиол » Шүлэг » 강수원 (SH.Gurbazar Mongolooroo goydog)
Page 1 of 11
Search:

Гишүүдийг таних тэмдэг: [Удирдагч] [Мэдээний админ] [V.I.P] [Гишүүд]
Форумын шилдгүүд
Сүүлд шинжлэгдсэн форум Олон хариулттай форум Шилдэг форумчид Нэр хүндтэй гишүүд Шинэ гишүүд:
baybymarussko (0)
lerqrgvadi (0)
Leatueguawl (0)
BuhJecirure (0)
Autheltvelt (0)
IlliniMit (0)
domoVeifodo (0)
CarceStarcE (0)
Nonarolbora (0)
Хоног тоологч (2)
Онигоо (38)
Хайрын төлөөх сүүлчи... (12)
4 МӨРТҮҮД (6)
shuleg (6)
4 МӨРТҮҮД (5)
Bat Boldod tun yaris... (4)
Би гэж… (4)
Ямар домайн хаяг авс... (4)
Ертєнцийн эзэн (3)
анхны эрэгтэй (3)
xorchin (256)
saaka (213)
Tselmeg0328 (116)
NaMI (84)
ulaaka_0420 (62)
Shaak (47)
tumku_opposite (15)
DaikO (7)
bundan247 (5)
Амаржаргал (4)
xorchin (3)
Shaak (2)
saaka (2)
vnjii (1)
mgl_girlxon (1)
nazi (1)
stsweety (1)
tumku_opposite (1)
nowkenzo (1)
zaya_kenzo (1)
scodiuscuts
onormgl
bee
zakrandolph
Nuarmampupt
Destiny
naba_lycee
nanqimuta
muugiididi
bigbrigigopup
Өнөөдөр зочилсон гишүүд
Google-н зар сурталчилгаа

Санамсаргүй сонгогдсон зургууд

www.SODON.net © 2009 - 2012 | Design by Shaak
Веб хуудасыг үзхэд хамгын тохиромжтой дэлгэцийн хэмжээ 1280x1024
Үндсэн хуудас болгох
Create a website for free

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.