| saaka | Хэзээ: Даваа, 2009-09-28, 23:17 | Бичлэг № 1 |
|
 |
| |
| Хурандаа |
| |
| Бичлэг: 213 |
| |
| |
| |
| |
|
|
Дэлэгсэн тэрлэг шиг Монгол нутгийн Гундсан шаргал сэжүүрээн Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн Худаг бараадсан өвгөдөө Мартахын учиргүй өрөвдөхдөө шүлэг бичиж сууна Ижийгээ дагаад аргалд явдаг байсан Ижилгүй ганцхан тоонот минь говь Ишиг хөөцөлдөж хөлд орохдоо Инээж тулсан ширдэгний минь тал Халтар чийгэнд зоо нь тэнийх Хагсаа нимгэн морьдтой нутаг Хугасхан өдөр бороо шивэрхэд Хашхирч ургадаг таанатай нутагаа Бүтэн орныхоо сэмрээгүй хаяаг Амьтай байлгах гэсэндээ захалж нутагласан Бүлээн зулайтай эх орноо Айлтай байлгах гэсэндээ хаяалж холдсон Өртөө өртөө гэрүүд нь үүргийн дугаараа мэдэлцсэн Өдөр өдөртөө хааяа гучин усан дээрээ уулздаг Овоотын заставаас наана хонийн бэлчээж налайсан Орон уулсын минь тоонтой сахиул говийн ганц айлаа Холдлоо холдлоо гэхэд хондноосоо холдож чадаагүй Хот ганц орохдоо хоёр хоногоос хэтэрч үзээгүй Адуу эзэн хоёулаа шандандаа анигшсан говийхнийг Ардын дууны бадаг шиг мартчихсан биш юм байгаадаа Хураан тэнгэрт хувь заяагаа өөртөө даатагсан говьчууд маань Хорин нэгэн оноос араай цаахан амьдарч байна Дэрс дэрсэнд унасан тэнгэрийн шаргал дэлээ шиг Дэл дэлээн бараадаж тэд минь одоо яаж л явна даа Араг түшиж нүд үзүүрэлсэн Амраг хүүхгүүд ховоо татсаар Атан тэмээндээ ачаа дүүрч Адуу уургалж эмнэг сурагсаар л Үр нь өлсөхөд бэлчээрдээрээ Үдэш орой зэлэн дээрээ Энг хөөсөлж үнсэн дээрээ Илүү гэртээн идээндээрээ Намрын дунд сарын арван долооны Ганцхан өдрийн амралттай ч Нар дальдчуулсан говьдоо Наслахдаа тэд бухимдаагүй явна аа Ангасан хүнд лусын хааных Говийн ганц айл Алсаас хархад үлгэрийн цэгээн сувд Говийн ганц айл Хур гуйсан залбиралд нь бороо асгаруулж гайхуулдаггүй юмаа гэхэд Хувь тэнцүүхэн төрийн хишгээс бүтэн атгаад өгчих юмсан Ширэнг ойгоор тайтгаруулж Ширэг зүлэг хөглөрүүлдэггүй юм аа гэхэд Ширхэг лаа бөххөд нь дэн тэмтчүүлж сөхчүүлэхгүй юмсандаа Адгуус нь хүртэл улаан номонд дархлагдсан говийн маань Айл нь яахаараа Улаанбаатараас аа мартагддаг байна аа Үлэг гүрвэлийн өндөг нь эртний түүхэнд үнэтэй хэдий ч Үдийн наранд цахилсан ганц айл нь эзнийхээ сэтгэлд түүнээс ч үнэтэй
ЗөРүүД ЖааЛ
|
| |
|
|