Форум
  • Гишүүнээр элсэх
  • Нэвтрэх
  • Реклам!
  • Форум
  • Холбоо барих
  • M-Radio
  • Mon Chat
  • RSSRSS
[ Шинэ бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Форум » Уран зохиол » Шүлэг » Сая сая улаан сарнай..
Сая сая улаан сарнай..
saakaХэзээ: Пүрэв, 2009-10-29, 14:38 | Бичлэг № 1

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

Хөөрхий нэгэн зураач залуу байж гэнэ
Нэгэн дуучин бvсгvйд дурлажээ
Үлгэр ингэж эхэлнэ.
Хvрэхийн аргагvй хол мэт хонгор бvсгvйдээ
Хөл алдан дурласан зураач маань
Өөрийнхөө гал халуун хайрыг өнгөт цэцгэнд шингээж
Сая сая гал улаан сарнайг
Сайхан тvvндээ бэлэглэхийг хvсчээ.
Ай, хайрын гал улаан сарнай
Мөрөөдлийн сая сая час улаан сарнай
Харин гартаа бийр будагнаас өөр юу ч үгүй
Ядуу зураач үүнийг хэрхэн олох билээ.

Азгvй зураачийн зурсан тэнгэрлиг зурагнууд
Дурлалын бурхны гэгээн хөргийг
Хорвоогийн гаслант амьдралдаа дөнгөлөгдсөн
Харанхуй хvмvvс тоож худалдан авсангvй ээ...

Ядуу зураачид ямар бэл хөрөнгө байх биш дээ
Алтан гургалдай шиг уяхан хоолойтой,
Үлгэрийн дагина шиг гоёмсог дуучин бvсгvй
Үнэхээр л холын хол орших од мэт байлаа.
Арга ядсан зураач залуу өөрийн эрхгvй бүсгүйн байшингийн цонхыг ширтэж
Өдөржин, шөнөжин бороотой, нартай, цастай, шуургатай байхыг
vл хайхран хэдэн жил л юм бэ зогссоор, зогссоор л......

Хөөрхөн царайтай ихэмсэг дуучин бороонд нvдvvлэн, цонх руу нь ширтэн зогсоо зураач залууг өдөр бүр, шөнө бүр харсаар... хэдэн жил, хэдэн сар ч юм болов уу эсвэл... Нэгэн бороотой vдэш болзооноосоо буцаж ирээд
уйтгарт автсан залуу бvсгvй цонхоороо шагайн харвал ... зураач залуу алга байхыг гэнэт мэджээ. Дуучин бvсгvй үүнд нь тун ч их гомдож гэнээ. Харин хөөрхий ядуу зураач хатгаа авсан тул гэртээ хэвтэж байж. Хайртай бvсгvйнхээ гэрийн гадаа очъё гэвч гараа ч хөдөлгөх тэнхэлгvй байлаа.
Гэтэл маргааш нь тvvнд ийм нэгэн зурвас ирэв гэнэ.
"Хайртай гэсэн чинь яалаа?
Харагдаж цонхон дор минь зогсолгvй
хаашаа явсан юм бэ?" гэжээ.
Гэнэт зураач залуугийн хацарт нь цус хурж, зүрх нь цохилоод ирэв. Харах нvд нь баясгалангаар дvvрч бие цогцос нь тэнхээжлээ. Залуу зураач ийнхүү шийдлээ. Заавал надад байшин барихын хэрэг юу билээ. Зарж орхиод тvvнийхээ цонхны дэргэд зуун жил зогссон ч яахав. Бvсгvй өглөө эрт сэрлээ. Дуучин шувуудын жиргэх дуун сонсогдож, цэцэгсийн анхилуун vнэн хамар цоргижээ... бvсгvйн сэтгэл гэнэт догдлон босож, цонхоо нээж гадагш харлаа.
Гэтэл ... сая сая гал улаан сарнай ...
сая сая хайрын улаан сарнай хашаа дvvрэн, зулаастай ...
Бvсгvй турьхан цагаан хөлөөрөө цэцэгс дундуур туучихыг хvслээ.
Хайртай бvсгvй нь хөөрөн баясаж, гал халуун хайр нь шингэсэн сарнайн дунд хөлбрөхийг нь эцсийн удаа, эцсийн амьсгалаа татахдаа зураач маань харжээ. Тэгээд түүний тэргүүн чимээгүйхэн доошилж, ичингvйрэх мэт гудайв. Хайр дурлалдаа шатаж зураач маань хайрын мянган бадаг,
тvмэн зураг, сая сая сарнайтайгаа мөхөрлөө..

Сая сая гал улаан сарнай
Сая л жаргалтай болсон зураачийн царай
Дурлалдаа vнэнчээр vлдсэн тvvний тухай домог одоо ч дуурссаар байна.
Дэмий нэг сарнай бэлэглэдэггvйг одоо л хvмvvс ойлгоно биз ээ...
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Пүрэв, 2009-10-29, 14:38 | Бичлэг № 2

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай

ЗөРүүД ЖааЛ
saakaХэзээ: Пүрэв, 2009-10-29, 14:39 | Бичлэг № 3

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!
ЗөРүүД ЖааЛ

Tselmeg0328Хэзээ: Бямба, 2011-01-15, 18:55 | Бичлэг № 4

Дэслэгч хурандаа
Бичлэг: 116
Шагнал: 5
Нэр хүнд: 0

Чинийхээ дэргэд байгаад л баймаар

Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар

Дуу хоолойг чинь сонсоод л баймаар

Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар
tselmeg

Форум » Уран зохиол » Шүлэг » Сая сая улаан сарнай..
Page 1 of 11
Search:

Гишүүдийг таних тэмдэг: [Удирдагч] [Мэдээний админ] [V.I.P] [Гишүүд]
Форумын шилдгүүд
Сүүлд шинжлэгдсэн форум Олон хариулттай форум Шилдэг форумчид Нэр хүндтэй гишүүд Шинэ гишүүд:
HautHAnonnomo (0)
persizelmish (0)
Codiutiound (0)
AssubweksGlus (0)
Medeenii admin bolii... (0)
Ая бүхий меню (1)
Хоног тоологч (1)
Энэ бол цас оруулдаг... (2)
HTML NEM (1)
http://www.glitter-g... (1)
Онигоо (38)
Хайрын төлөөх сүүлчи... (12)
shuleg (6)
4 МӨРТҮҮД (6)
4 МӨРТҮҮД (5)
Би гэж… (4)
Ямар домайн хаяг авс... (4)
Bat Boldod tun yaris... (4)
Тэвэрч зогсоод үнсэж... (3)
бvсгvй минь (3)
xorchin (256)
saaka (213)
Tselmeg0328 (116)
NaMI (84)
ulaaka_0420 (62)
Shaak (47)
tumku_opposite (15)
DaikO (7)
bundan247 (5)
nowkenzo (3)
xorchin (3)
Shaak (2)
saaka (2)
vnjii (1)
mgl_girlxon (1)
nazi (1)
stsweety (1)
tumku_opposite (1)
nowkenzo (1)
zaya_kenzo (1)
jonhiug
nambo
bob_enkhbold
TeoreM
бүжин
bilgee_C1
Тамир
dkrzakaz
chimuka
Tumruu_0507
Өнөөдөр зочилсон гишүүд
Google-н зар сурталчилгаа

Санамсаргүй сонгогдсон зургууд

www.SODON.net © 2009 - 2012 | Design by Shaak
Веб хуудасыг үзхэд хамгын тохиромжтой дэлгэцийн хэмжээ 1280x1024
Үндсэн хуудас болгох
Create a website for free

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.