| saaka | Хэзээ: Ням, 2009-11-01, 18:58 | Бичлэг № 1 |
|
 |
| |
| Хурандаа |
| |
| Бичлэг: 213 |
| |
| |
| |
| |
|
|
Xоргодон хоргодон харах эрчүүдийн нүдийг яах бэ Xорин хэдтэй бүсгүйн үзэсгэлэнг хааш нь нуух бэ Нүүрэмгий жаахан бүсгүй минь эгчийхээ үгийг сонсоорой Нүглийн сүүдэр тусаагүй нүдээ нууж яваарай! Энгэрийг нь дэрлэдэг эхнэртэй эрээс Эрэвгэрхэн нүдээ нууж яваарай Инээдээрээ чимсэн зальтай харцнаас нь Эгдүүтэйхэн нүдээ нууж яваарай Толбо нүгэлт нүднийхээ торонд Тооцоот мэргэн арга нуучхаад Томоо суугаагүй чамайг эрхлүүлж Тогтохын аргагүй ширтэж хардаг юм Адтай ийм залуугийн алаг нүдэнд даслаа чиг Адилхан бүсгүйн нулимсыг асгаруулж дурлаад хэрэггүй Амраг нь болж чи нас зүсээрээ гайхуулавч Аав хүү хоёрыг хагацуулж жаргаад хэрэггүй Эргэн эргэн харах эрчүүдийн нүдийг яах бэ Энхэр бага бүсгүйн үзэсгэлэнг хааш нь нуух бэ Хонгор жаахан бүсгүй минь эгчийнхээ үгийг сонсоорой Xорын дусал шингээгүй сэтгэлээ нууж яваарай Цээжийг нь дэрлэдэг эхнэртэй эрээс Цэрвэж сэтгэлээ нууж яваарай Цэнгэл хүссэн шуналт хүслээс Цэцэг шиг биеэ нууж яваарай! Дуу шиг сайхан дурсамжаасаа ханыхаа нэрийг хасчхаад Дурлал хайрын зохиолдоо чамайг орлуулж ярьдаг юм Хуримын сүйхтэй бөгжөө хуруунаасаа авч нуучихаад Xудлаа хайрын үлгэрийг итгэтэл чинь ярьдаг юм Уйдамхай ийм залуугийн уран үг уярмаар ч Урваж байгаа эхнэртээ үүнээс ч сайхныг амласан шүү!! Үлгэр бүхэн дандаа жаргаж төгсдөг ч гэсэн Үзэсгэлэнт гүнж нь ямагт ганц хан байдаг юм шүү Нуугдан нуугдан харах эрчүүдийн нүдийг яах бэ Нуурын хун шиг бүсгүйн үзэсгэлэнг хааш нь нуух бэ Сарнайн бутыг өргөстэй гэж өөлөвч Саарал өнгөнд уусаж ургаагүй бурханы цэцэг юм Сайхан бүсгүйг хөнгөмсөг гэж муулавч Саарал нүдний гунигийг угаах бурханы бэлэг юм
ЗөРүүД ЖааЛ
|
| |
|
|
| Tselmeg0328 | Хэзээ: Бямба, 2011-01-15, 18:42 | Бичлэг № 2 |
|
 |
| |
| Дэслэгч хурандаа |
| |
| Бичлэг: 116 |
| |
| |
| |
| |
|
|
Уйлаад гуйгаад ирдэггүй хайраа чи март Ухаангүй дурласан сэтгэлээ рашаанаар чи угаа Хаялан орох цасны амтыг чи үз Харин дараа нь чи анхны бороонд нор Энэ бүхний дараа сэтгэл чинь нэг л сэргэж Эхэр татан уйлж байсан хайр чинь Усаар угаагдсан мэт мартагдах болно
tselmeg
|
| |
|
|