Yхэж буй хvнд баяр хvргэсэн шvлэг - Форум
  • Гишүүнээр элсэх
  • Нэвтрэх
  • Реклам!
  • Форум
  • Холбоо барих
  • M-Radio
  • Mon Chat
  • RSSRSS
[ Шинэ бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Форум » Уран зохиол » Шүлэг » Yхэж буй хvнд баяр хvргэсэн шvлэг (О.Дашбалбар)
Yхэж буй хvнд баяр хvргэсэн шvлэг
ShaakХэзээ: Даваа, 2009-10-05, 11:04 | Бичлэг № 1

Мааршил
Бичлэг: 47
Шагнал: 6
Нэр хүнд: 2

Танд баяр хvргэе, таалал тєгсч байгаад чинь
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.
Yхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
Yнэндээ уруул нь цэв хvйтэн ч таныг амраана.
Танд баяр хvргэе, нvгэл буянаа шvvлгэж буйд чинь
Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон
Таалал тєгсєх гэж буйд чинь баяр хvргэе.
Yзэгдэхгvй харагдахгvй болж байгаад чинь баяр хvргэе
Yхэл-мєнхийн анд чинь тосон авч буйд баяр хvргэе.
Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хvргэе.
Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгvй
Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгvй
Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгvй
Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгvй
Одоо та хэзээ ч, хаана ч євдєхгvй
Одоо та хэзээ ч, хаана ч євгєрєхгvй
Одоо таныг хэн ч, хэзээ ч євтгєхгvй
Одоо таныг хэн ч, хэзээ ч євгєрvvлэхгvй

Одоо та євдєх биегvй, харах нvдгvй, сонсох чихгvй
Одоо та vнэрлэх хамаргvй, явах хєлгvй, хєдлєх гаргvй
Одоо та хоосон чанарыг олж, хоосныг хэн ч устгахгvй
Одоо та цуурай, зэрэглээ, зvvд, дурсамж болжухуй.
Одоо та сvvлчийн удаа vхэж, эцсийн биеэ гээж байна.
Орчлон дээр олон vхэхээр хэзээ ч, хаана ч тєрєхгvй
Одоо та хэзээ ч, хаана ч шаналах зовлон амсахгvй
Одоо та хэзээ ч, хаана ч шатрын нvvдэлд єртєхгvй
Одоо танд дээл хувцас хэзээ ч, хаана ч хэрэггvй
Одоо танд хоол унд хэзээ ч хаана ч хэрэггvй
Одоо танд унаа хvлэг хэзээ ч хаана ч хэрэггvй
Одоо танд эд хогшил хэзээ ч хаана ч хэрэггvй
Одоо танд аав ээж чинь vхэхийн зовлонгvй
Одоо танд алдар нэр чинь сэвтэхийн зовлонгvй
Одоо танд амраглах, янаглах, хардахын зовлонгvй
Одоо танд алуулах, хорлогдох, айхын зовлонгvй
Одоо танд мєнгє тєгрєг хэзээ ч, хаана ч хэрэггvй
Одоо танд vхлийг баясгалан тєгєлдєр инээмсэглэн тосч
Орчлонг сvvлчийн удаа харах агшин чинь ирлээ.
Танд одоо юу ч хэрэггvй болох цаг яг иржээ
Таавар оньсого мэт vхэлтэй тэврэлдэх мєч ирлээ
Танд одоо баяр хvргэе, vхэл бол ялалт мєн
Танд одоо баяр хvргэе, амьдрал-намгийг туулсанд!
Танд одоо юу ч хэрэггvй болох цаг яг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
(Орчлонд заавал нэг юм хэрэгтэй байдаг
Олохын тулд зовдог)
Танд одоо хэн ч хэрэггvй болох цаг ирлээ
Энэ бол гайхамшиг юм.
(Хорвоод заавал хvн нэг хvнд хэрэг болдог
Холдож чадахгvй дасаад єєрєє зовдог)
Одоо та энэ хорвоо дээр хэзээ ч хаана ч уйлахгvй
Одоо таныг хэн ч, хэзээ ч уйлуулж чадахгvй
Одоо та хаана ч, хэзээ ч, хэнд ч баярлахгvй
Одоо та хуурамч цэнгэлийн зовлонг хэзээ ч эдлэхгvй
Урт замыг туулж уулын орой дээр гарчээ.
Уулзах анд-Yхэл чинь таныг угтан авах гэж хvлээж буй.
Усыг зэрэглээ гэж эндvvрэн гvйсэн бага насаа гээжээ та
Угтаа амьдрал-зvvднээсээ сэрэх цаг чинь иржээ.
Найранд ирсэн гийчин vдэш оройхон буцахын адил
Нартын цуглаанаас гэрийн зvг-нєгєє ертєнц рvv одогтун!
Мартагдлын хар сvvдэр нємрєн авахаас бvv айгтун!
Манан замхарч, уулс тодрох адил vхлийг тосогтун!
Хэзээ нэгэн цагт бvх юм танд хэрэгтэй байсан бол
Хэн ч, юу ч хэрэггvй болжээ, энэ бол эрх чєлєє!
Хэзээ нэгэн цагт энэ хорвоод хvлээстэй байсан бол
Хэрчин тасалжээ, хvлээсийг чинь. Энэ бол эрх чєлєє!
Хэрэгцээ гэдэг шулам таныг дэлхий дээр торлож
Хэдэн арван жил амьдрахдаа эрхшээлд нь чи явсан.
Хэрэгцээ одоо танд хэзээ ч, хаана ч хэрэггvй.
Хэлэх vг, явах зам, хийх ажил чинь дууслаа, баяр хvргэе!
Амьд явах хоногийн чинь тоо дууслаа, найз минь
Амсаж vзэх, унд идээний чинь хэмжээ дууслаа
Амьдралд бvх юм чинь дууслаа, найз минь баяр хvргэе.
Амьсгалын чинь тоо цєєрч байна найз минь баяр хvргэе
Жаран жилийн ємнє та хаана байсан тийшээ одох болно
Жаргал зовлонгоос хагацаж цэвэр хоосонд шилжих боллоо.
Танд баяр хvргэе, таалал тєгсєж буйд чинь
Танд баяр хvргэе, тамын зовлонгоос хагацсанд чинь
Одоо та євлийн хvйтнээс айх аюулгvй болжээ.
Одоо та галын халуунаас айх аюулгvй болжээ.
Одоо танд орох оронгvйн аюул vгvй болжээ.
Орчлон ертєнц єнєєдрєєс таны гэр болно.
Одоо танд ганцаардлын зовлон хэзээ ч vгvй
Одоо танд vхлийн зовлон хэзээ ч, хаана ч vгvй
Олон тэрбум vхэгсдийн араас одох цаг болжээ, та
Олон тэрбум vхэгсдийн зовлонг гэтлэн туулжээ, та
Танд одоо баяр хvргэе, vхлийн давааны оройд гарсанд чинь
Танд одоо баяр хvргэе, амьдрахуйн далайг гаталж чадсанд чинь
Yлдсэн бvх хvн єєрийн чинь араас тэрбум тэрбумаараа гэлдэрнэ.
Yvрд баяртай, диваажингийн хаалган дээр сvvлд уулзъя.

Форум » Уран зохиол » Шүлэг » Yхэж буй хvнд баяр хvргэсэн шvлэг (О.Дашбалбар)
Page 1 of 11
Search:

Гишүүдийг таних тэмдэг: [Удирдагч] [Мэдээний админ] [V.I.P] [Гишүүд]
Форумын шилдгүүд
Сүүлд шинжлэгдсэн форум Олон хариулттай форум Шилдэг форумчид Нэр хүндтэй гишүүд Шинэ гишүүд:
baybymarussko (0)
lerqrgvadi (0)
Leatueguawl (0)
BuhJecirure (0)
Autheltvelt (0)
IlliniMit (0)
domoVeifodo (0)
CarceStarcE (0)
Nonarolbora (0)
Хоног тоологч (2)
Онигоо (38)
Хайрын төлөөх сүүлчи... (12)
4 МӨРТҮҮД (6)
shuleg (6)
4 МӨРТҮҮД (5)
Bat Boldod tun yaris... (4)
Би гэж… (4)
Ямар домайн хаяг авс... (4)
Ертєнцийн эзэн (3)
анхны эрэгтэй (3)
xorchin (256)
saaka (213)
Tselmeg0328 (116)
NaMI (84)
ulaaka_0420 (62)
Shaak (47)
tumku_opposite (15)
DaikO (7)
bundan247 (5)
Амаржаргал (4)
xorchin (3)
Shaak (2)
saaka (2)
vnjii (1)
mgl_girlxon (1)
nazi (1)
stsweety (1)
tumku_opposite (1)
nowkenzo (1)
zaya_kenzo (1)
scodiuscuts
onormgl
bee
zakrandolph
Nuarmampupt
Destiny
naba_lycee
nanqimuta
muugiididi
bigbrigigopup
Өнөөдөр зочилсон гишүүд
Google-н зар сурталчилгаа

Санамсаргүй сонгогдсон зургууд

www.SODON.net © 2009 - 2012 | Design by Shaak
Веб хуудасыг үзхэд хамгын тохиромжтой дэлгэцийн хэмжээ 1280x1024
Үндсэн хуудас болгох
Create a website for free

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.