Сайна байна уу ээжээ Сар жилээр хүлээсэн үсний тань буурлаар ухаарал хайсан
Бор хүү чинь ээжээ таньдаа яарж явнаа
Бодлынхоо үзүүрт жаргал мөрөөдсөн хүү чинь
Хатуугийн өмнө хатуудаа хатуу ч
Харин таныгаа санахаар нялхраад явчихийм
Өмөлзөөд жаахан эрхэлмээр байна ээжэээ
Өнөөдөр ажилаа эрт тараад яваад очье
Хажууд минь байгаа ч очиж амждагүй
Хүүгээ уучлаарай ээжээ
Харууслын хорвоод бүүр хол одчвол
Хариад удахгүй очлоо гээд урвагнаад эрхэлж амжихгүй
Хүүгээ ээжээ ...
Нарны эртэд босч заяан тэгшээ гэж сүү өргөөд л явахад тань
Намайгаа гэсэн сэтгэлийн тань гэгээнд алхахдаа өөдрөг байдаг
Насаараа ч хамааагүй хормойноос тань чирэгдэж эрхлэх хүүгээ
Надаас өндөр болоорой гэх болгонд тань
Өөрөөсөө намхан байлга гэж би хааяаа боддог
Өнөөдөр хамаагүй би намхан байя л даа
Та минь дэргэд байхад би өндөрсөөд яахийн бэ
Талын минь нар жаргаагүй үлгэр шиг ээжээ хамт л байгаарай
Өнөөдөр... ээжээ хүү нь очно
Өөрийнхөө дуртай хар талхаа сахартай иднэ
Таныхаа энгэрт насаа мартаж жаахан сууе
Тарни шиг сэтгэлд таны гэгээрж ариусье
Одоо ингээд л гарлаа ээжээ
Онгоцоор бас галт тэргээр биш
Шахалдсан нийтийн унаанд таньдаа яараад суучий
Шар сүү нэг чихэр өвөрдлөөд яваад очье ээжээ...
Б.Нямбаяр 2009 , 6, 4