Форум
  • Гишүүнээр элсэх
  • Нэвтрэх
  • Реклам!
  • Форум
  • Холбоо барих
  • M-Radio
  • Mon Chat
  • RSSRSS
[ Шинэ бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Форум » Уран зохиол » Өгүүллэг » Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (1-р бүлэг)
Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл
saakaХэзээ: Даваа, 2009-09-28, 23:06 | Бичлэг № 1

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

Соёлоо гэж сайхан нэр шүү хэмээн нэгэн үл таних бүсгүй нүүр лүү нь эгц харан хашгирах дуунаар цочин нойрноос сэрэв. Ямар сонин зүүд вэ, шал танихгүй хүүхэн миний нэрийг хэлж байдаг чинь, учир утгатай зүүд юм бол уу хэмээн дотроо бодсоор нүдээ нухан орноосоо өндийлөө. Аль хэдийнэ өглөө болж, зуны наран нүүр дээр нь илч дүүрэн цацрагаараа наадаж байлаа. Соёлоо дулаахан орондоо хоргодсон ч үгүй тэр дороо босоод, унтлагын хувцастай чигээрээ тагтныхаа хаалгыг цэлийтэл нь нээж өглөөний цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалав. Аль багын л харанхуйгаас айдаг байсан тэр хэвээрээ, тэрээр одоо болтол ганцаараа хонохоос айдаг болохоор оройдоо тагтаа янгинатал түгжээд, айн айн унтдаг билээ. Ай даа дандаа л ингэж ганцаараа хонох дэндүү хэцүү юм даа, дасахгүй байсаар аягүй бол гучин нас хүрэх байх гэж өөрийгөө шоолонгуй бодох зуураа унтлагынхаа өрөөний том толины өмнө зогслоо.
Хүүе баруун зовхины доогуур үрчлээ гарах нь уу даа гэж дуу алдаад Соёлоо толинд өөрийгөө ойрд ажаагүйгээрээ нэг бүрчлэн сайтар ажиглав. Соёлоо одоо хорин дөрвөн настай, дээд боловсролтой, өөрийгөө хөөрхөн гэж ам бардам хэлэхгүй ч гэсэн, муухай гэж бас л боддоггүй ээ. Мөрөө давсан шулуухан үстэй, дунд зэргийн нуруу зөв хэлбэртэй нүүр, учиргүй гоолиг биш ч галбиртай нэгэн билээ. Хувцсаа тохируулж өмсөөд нүүрээ тааруулаад будахад, бас ч гэж эрчүүдийн харааг булаахаар л хүүхэн гэж өөрийгөө дүгнэдэг нэгэн. Дунд сургууль, бас их сургуульдаа найз нөхөд олонтой адтай л охин байсан сан, даанч хайрын тэнгэр түүнд нэг л таагүй хандаад байдаг юм шиг санагдана.

Гэнэт гар утас нь хангинан мэссэж ирэхэд давхийтэл цочин бодлоо тасалж, за байз энэ хар өглөөгүүр хэн нь мэссэж бичдэг байнаа, юу болсон юм бол гэсэн шүү юм бодсоор утсаа шүүрэн авч нээн уншвал “Сайн уу, өнөөдөр юу хийх гэж байна даа. Манай ажил дээр ирж хооллох уу, сониноос нөгөө залуу чинь өнөөдрөөс ажилдаа орж байгаа юм байна. Чи ирж харахгүй юм уу” гэсэн зурвас дотных нь найз Туяакагаас нь ирсэн байлаа. Зүрх нь нөгөө залуу гэсэн хоёрхон үгийг уншаад л хүчтэй гэгч нь цохилж, нөгөө залуу, нөгөө залуу гэж бодонгуут хар аяндаа сэтгэл нь хөдлөн амьсгаа нь давхцаад эхлэх ажээ. Тэр залуугийн дүр төрх нь анх харсан тэр мөчөөс эхлэн Соёлоогийн сэтгэлд хадагдаж орхисон билээ, гэхдээ зүгээр ч нэг хадагдаагүй ээ. Бүүр зүрхнийх нь мухарт орчихоод, гарахаа байж сэтгэлийн гүнд оч асаан гэрэлтүүлж байдаг болсон сон. Соёлоо цаг харвал арван цаг өнгөрч байсан тул тэр дороо ороо хурааж орхиод, өдрийн уулзалтанд эртлэн бэлтгэхээр хувцасныхаа шүүгээг онгичиж эхлэв.

Ердөө долоохон хоногийн өмнө сайн найз Туякагийн ажил дээр нь очиж гэрийхээ компьютерийг засуулахдаа анх түүнийгээ олж харсан сан. Засварын хэлтэст ажилладаг жирийн л залуу анх компьютерийг нь хүлээн авч, ямар гэмтэл илрээд байна хэмээн даруухан асуугаад түүнрүү харахад нүдний харцаар нь дамжаад бүх биед нь цахилгаан гүйдэл сулхан цохих мэт жирсхийгээд, асуултад нь хариу хэлэх нь байтугай ам нь нээгдэхгүй гацаж орхисон билээ. Азаар хамт байсан Туяка түүнийг гайхан хараад асахгүй байгаа гэнээ, яасан ийснийг нь мэдэхгүй нь, Төөгөө минь чи л нэг учрыг нь олж үз гэж хэлчихээд, Соёлоог хүлээлгийн сандалд түлхэх шахам суулгаад одоохон гэж амандаа үглэсээр өрөөнөөс гарч одов. Соёлоо өнөөх залууг юу хэлэхийг хүлээн сандал дээр суунгаа, компьютерийг нь онгойлгон үзэх залуугаас нүд салгаж чадахгүй байв. Тэгтэл ч удсангүй нөгөө залуу арваад минут болов уу үгүй юу компьютерийг нь тэврэн хажуугийн ширээнд нь авчирч тавиад, жаахан тохиргоо нь алдагдсан байна тэрийг нь тохируулчихлаа, хамаагүй фолдеруудыг дур мэдэн устгаж болдоггүй байхгүй юу гээд алив нааш ир дээ хэмээн өөрийнхөө компьютерийн дэргэж зогсоож, ойр зуурын жаахан ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг сэтгэлд хүрсэн дөлгөөхөн намдуу хоолойгоор хэлж өглөө. Тийм үү, аан тийм байна хэмээн бувтнаж байтал Туяка хаалгаар ороод ирэв. Туякаг хараад л Соёлоо овоо сэхээ орж баярлалаа гэж хэлээд өөдөөс нь инээмсэглэж амжсан билээ.

Аль багын л хэлтэй амтай байсан Туяа за дууссан уу, овоо хурдан засчихсан байх шив, алив явья явья хэмээгээд Соёлоо рүү нэг л сонин харц шидээд нүдээ доогтой ирмэлээ. Ингээд тэр хоёр тэндээс гарч өдрийн хоол идэхээр хамтдаа гарав. Замдаа Туяка хүүе ээ энэ Төөгөө чамд ёстой сүйд болж байх шивдээ, аягүй томоотой залуу байхгүй юу, тэгээд бүүр чамайг хажуудаа зогсоогоод юм хум ярьж байна шүү дээ, та хоёр юу ярив хэмээн шалгааж эхлэв. Соёлоо харин тэр залуугийн тухай бүгдийг бүүр бүх зүйлийг нь мэдмээр санагдаад, Туяагаас асуумаар бүр хашгирч асуумаар санагдаж байсан боловч ёстой л хэлээ хазан өнгөрч юу ч яриагүй ээ, ойр зуурын хэрэглээ зааж байна, би бараг өөрийнхөө буруугаас болоод эвдэх шахаж хэмээн хэлээд огт өөр юм асуун дүйвүүлжээ.
Тэгээд гэртээ харин ганцаар үлдсэн хойноо зөөлөн сандал дээр тухлан суугаад түүнийг тухтайхан дахин дахин бодлоо. Өндөрдүү нуруу, бас өөлсөн хүн бас жаахан махлагдуу биетэй, давхраатай нүд, бор царай түүний нүдэнд тодхон бууна, бас тэр биеэ авч яваа байдал нь цаанаа л нэг жинхэнэ эр хүн шиг санагдаад байсан. Отверк барьж байсан гар нь ч эр хүний гар, нэр нь Төөгөө гэсэн , яг хэн юм бол Туяка одоо бүтэн нэрээр нь дуудахад яадаг байнаа хэмээн гэмгүй түүнд дотроо уцаарлав. Соёлоо түүний тухай бодсоор, дүр төрхийг нь дахин дахин санан суусаар л байлаа. Түүнд саад болох хүн байхгүй ээ.

Тэрээр их сургуулиа төгсөөд хоёр сар гаруй болсоны дараа амарч гүйцлээ, одоо гадаадад сурч бие даан амьдарна гэж гэртээ шийдвэр гаргасан ажээ. Ингээд л аав нь дэмжиж, ээж нь чимээгүй сууснаар Соёлоо ялагч болоод холын Япон оронд хэлний курст явах, бас ч үгүй жаахан ажил хийхээр болсон билээ. Газар дээрх ганц эгчийнх нь нөхрийн дүү тэнд сураад хоёр жил болж байгаа. Эхлээд тэрэнтэй хамт гурван сар болоод, дараа нь өөрөө хөлөө олоод амьдарна хэмээн аав ээждээ ухуулаад, хоёр сарын дараа виз гарсаны баярыг найз охидтойгоо нижгэр гэгч нь тэмдэглээд, арлын Японыг зорин ниссэн нь тэр. Харин эх орондоо хайртай хаашаа ч явахгүй гэдэг байсан Соёлоог яагаад алс газар одох болсон шалтгааныг өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй ээ. Зүрхнийхээ гүн дэх хайрын их шархаа эдгээх л гэж, зөвхөн энэ шалтгаанаар Соёлоо холын орныг зорин нисэхдээ цаг хугацаа, бас энэ орон зай түүний шархыг эдгэхгүй юмаа гэхэд сэтгэлийн гүн дэх шаналалыг нь багасгах байх гэж найдаад эх орон, хайр сэтгэлээ орхин нисч одсон билээ.

Буянт-Ухаагийн буудалд гэр бүлийнхэнтэйгээ юмаа мартан буцсаар, жаахан хожимдонгуй ирсэн тэрээр аравдугаар сарын бүүдгэр өдрийг хүлээж, бас айн зүрхшээж угтаж билээ. Нисэх буудлын хаалгаар ортол хамгийн түрүүнд найз охид нь бяцхан бэлэгтэй уут барьчихсан хүлээж байлаа. Бас ангийнх нь найзууд ч ирчихсэн шаагилдан зогсоцгооно. Харин Соёлоо дотроо Ханболдыг ирчихсэн байгаасай хэмээн нэг бүрчлэн бүртгэж харсан боловч алга байлаа. Гэрээсээ гарахдаа явлаа хэмээн догдолж байсан сэтгэгдэл тэр дороо л унтарч орхив. Яагаад ч юм бүү мэд ээжийнх нь үнсэлт хүртэл сэтгэлийг нь тэгтэл ихээр хөдөлгөсөнгүй, ердөө л зуслан яваад ирэх юм шиг сэтгэгдэл төрж, бушуу эндээс явмаар ч юм шиг санагджээ. Ханболд түүнийг өнөөдөр явна гэж мэдэж байсаан, тэгээд түүнийг баяртай гээд хүрээд ирнэ гэж Соёлоо яагаад ч юм итгэж байсан билээ. Зөн совин нь Ханболд заавал ирнээ, тэгээд түүнийгээ сайн хараад ав гэж түүнд шивнэж байсан нь худлаа байж. Урд шөнөжин зөвхөн Ханболдыг ирээсэй гэж бурханаас гуйж, жаахан ч гэсэн цурам хийлгүй хоносон, бас зөвхөн түүний л зургуудыг аяныхаа цүнхэнд эвтэйхэн хийгээд явж байгаа билээ. Арай ч дээ, Ханболд яагаад түүнд ийм хатуу хандана вэ? Тэр түүний анхны хайр, анхны үерхэл, анхны үнсэлт гээд л хамгийн нандин сайхан дурсамжуудын эзэн билээ. Чи ганцхан минийх гэж зүрхнээсээ шивнэж байсан тэр Ханболд ирсэнгүй ээ. Хайр сэтгэлийнх нь цорын ганц эзэн болсон Ханболд нисэх буудалд ирж гаргаж өгөх нь битий хэл, хүний урманд утсаар сайн яваарай ч гэж хэлсэнгүй танихгүй хүн адил огт тоомсоргүй, чив чимээгүй үлджээ.

Added (2009-09-18, 23:54)
---------------------------------------------
2-р бүлэг
Онгоц хүчээ аван хурдалж удалгүй газраас хөөрөн харь орны зүг нисэн одлоо. Онгоцон дотор хүн бүр л өөр өөрийн бодолд автах нь автаж, юм хумаа янзлах нэг нь янзалж, суудалдаа шигдээд хэнд саад бололгүй чимээгүйхэн бас гомдолтой гэгч нь мэгшин уйлж байгаа Соёлоог нэгээхэн ч хүн анзаарсангүй ээ. Энэ түүний зорин одсон шинэ амьдралынх нь эхлэл байлаа.
Яг энэ үед есөн давхар байрны нэгэн цонхон дээр хэн нэгэн гуч гаруй минут цонхны шилэнд нүүрээ нааж, алс холыг ширтэн хөдөлгөөнгүй зогссоор. Гар утсаа хөлөрсөн гартаа тас атгасан түүний царай ууртай ч гэмээр эсвэл энэ чигтээ хөшсөн ч гэж хэлмээр харагдана. Түүний сэтгэлд эрчилсэн хуй салхи эргэлдэн, зүрхийг нь нэг дайран, нэг тойрон өнгөрөх шиг санагдана. Ярих уу эсвэл болих уу ...?

Тэрээр Соёлоог явах хүртлээ гар утаснаасаа салахгүй түүнийг хүлээж байгаа гэдгийг хараагүй ч гэсэн мэдэрч байгаа тэрхүү хайрын эзэн Ханболд байлаа. Сэтгэл зүрх нь яриач яриач гэх шиг боловч, тэрээр өөрийнхөө шийдсэн шийдвэрт үнэнчээр үлдэхээр шийдэв. Гар утас шалан дээр чимээгүйхэн уналаа, одоо Соёлоо нисээд явчихсан. Зүрх сэтгэлээсээ түүний тухай бүхий л зүйлийг, бүх дурсамжийг нь арчиж мартах хэрэгтэй. Өөрийнхөө удтал эргэцүүлэн бодож гаргасан шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. Ханболд орон дээрээ суулаа, суух гэхээсээ бараг унаад өглөө. Түүний гаргасан шийдвэр өөрт нь ийм хүнд байх юм гэж тэрээр даанч төсөөлсөнгүй ээ...

Сарын дараа гэхэд Соёлоо арлын Япон оронд Токио хотын гудамжаар хажуугаар нь зөрөн өнгөрөх мянган мянган хүний дунд өөрийн сургуулийг зүглэн яарсхийн алхаж явлаа. Хэлнийхээ курс орчихсон, токио хот түүнийг тийм ч муу угтаж авсангүй ээ. Эх орондоо л байх дуртай гэж ярьдаг байсан тэрээр одоо харин энд ирсэндээ нэг бодлын олзуурхмаар санагдана. Ямар ч хэлний бэлтгэлгүй байсан Соёлоо хичээл ном, бие даан хэлээ давтах гээд л үй түмэн ажилтай болсноор, Ханболдод гомдсон сэтгэлийн шарх нь бүрэн эдгээгүй боловч, байнга толгойд эргэлдэн зүрх шимшрүүлэх нь үгүй болжээ. Сургууль дээрээ очоод имэйлээ шалган үзвэл найз Туяка нь мэйл ирүүлсэн байлаа. Анги хамт олны сонин сайхан, монголд нилээн цас орчихсон хүйтэн байгаа тухай, мөн хамгийн сонирхолтой нь Ханболд англи руу сургуульд сурахаар явсан тухай цухас дурдсан хэсэг байлаа. Сураг дуулвал бараг дөрвөн жилээр явж байгаа гэнээ хэмээн бичжээ.

Ханболд англи явах болсон нь гайхалтай хэрэг биш гэж үү. Магадгүй явах болсон нь түүнээс салах шалтгаан байсан ч байсан юм бил үү. Түүний хойноосоо зүүгдэнэ гэж, бүүр арай тэр хөгжилтэй оронд Соёлоо гологдоно, өөр хүн дагуулж явдаг хэрэг ээ гэж бодсон бол яана. Соёлоо ийнхүү тэр орой түмэн зүйлийн юм бодсоор эцэстээ өөрийг нь гомдоосон Ханболдыг хайрлаж зүрхээ шаналгахаа больё, ер нь эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг л энэ байхдаа, хар багаасаа өөртөө дасгачихаад өөрөөс нь өөр хүнийг сэтгэлдээ бодох нь битгий хэл эгцэлж ч хардаггүй болсон хойно эцэст нь гэнэт хөндийрөөд яваад өгдөг. Ер нь Ханболд ч биш бүх л залуус ийм байдаг байх, одоо тэрнийг бодож байхаар урдах хичээлээ анхаарая. Бүүр эндээ найз нөхөдтэй ч болоё, тэр Ханболд одоо англид найз охинтой болоод хөтлөлцөөд ч явж байгаа ч юм бил үү. Ямар ч байсан Ханболдод сайн сайхан яваагаа харуулж, дуулгах юм шүү хэмээн бодсоор үүрээр шахуу нойрондоо дийлдэн унтлаа.

Соёлоогийн хэлний курсын Гэрэлт хэмээх охин Соёлоотой ойрхон сууж элдвийг ярих их дуртай, сүүл сүүлдээ тэр хоёр нийлэн завтай өдрөө жинхэнэ шоудаж өгдөг боллоо. Гэрэлт нь өөрөөс нь нэг насаар эгч бөгөөд Токио хотод сурдаг ажилладаг монгол залуусын ихэнхийг таньдаг гэж хэлэхэд буруудахгүй ээ. Найз нөхдөө санаад ч тэр үү Соёлоо тэдэнтэй эхний хэдэн сар их л найзархуу байж тэмдэглээгүй төрсөн өдөр, тэмдэглээгүй баяр ч гэж байхгүй болсон билээ. Энэ үед Соёлоо залууст бүүр ч их итгэхээ байлаа, эх оронд нь хайртай бүсгүй нь эсвэл үр хүүхэд хань ижил нь хүлээж байхад, энд залуус ихэнх нь хоорондоо хэлцсэн юм шиг л охид хүүхнүүд эргүүлцгээнэ. Соёлоог найзлая үерхэе гэсэн хэд хэдэн залуу байсан ч нэгэнд нь ч нүүр өгсөнгүй, хэн нь түүний сэтгэлийг хөдөлгөсөнгүй. Нэгэн удаа өөрийг нь эргүүлээд удаж байгаа Амар гэх нэгэн томоотой залууг өрөвдөн хамт кино үзсэн сэн, тэгээд кино тараад гэрлүүгээ хүргүүлээд явж байхдаа Амар гараас нь санамсаргүй хөтлөтөл, Соёлоо галаар хайруулсан мэт угз татан авсан билээ, нэг л буруу хэрэг хийсэн ч юм шиг санагдаад. Тэгээд ч Ханболдыг гэнэт санагдуулаад, сэтгэл нь үймэрсэндээ дахин түүнтэй уулзаагүй билээ. Хичнээн ч хичээгээд Ханболдоос өөр хэнд ч дурлаж, хэнийг ч харж, хэнийг ч бодож чадахгүй болсоноо дотроо ухаарах нь гачлантай.

Тэрнээс хойш нэг ч удаа залуустай уулзалгүй курстээ суралцан, цагийн ажлаа хийсээр байгаад хоёр жилийг ардаа орхин, буцаад эх нутаг руугаа явсан. Буянт-Ухаад буухад дөнгөж сая орсон борооний дусал хатааж амжаагүй бөнжийн гялалзан, цардмал замын хажуугаар бяцхан шар цэцгүүд шахалдан ургасан байхыг шимтэн ажив. Ай энэ цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаар уу, юугаар ч сольшгүй эх нутаг минь. Өнгөрсөн жилүүдийн турш Соёлоо анх удаа сэнгэнэсэн агаарыг цээж дүүрэн шуналтайяа залгиллаа. Эх нутагт нь зургадугаар сарын зуны улирал хамаг л гоёлоо өмсөөд Соёлоог угтан авчээ. Гэрийнхэн нь бүгд л тосохоор иржээ, тэднийх шарга морьтод зусландаа гараад удаагүй байгаа ажээ. Харин Соёлоо тэндээ хэдхэн хоноод жаахан амарч аваад, ажилд орохоор шийдэн одоо хотынхоо гэртээ ганцаараа үлдээд байгаа нь энэ.

Төөгөө гэгч залууг анх харсанаас хойш бараг л түүний тухай боддог ажил хийж байгаа гэхэд хилсдэхгүй ээ. Соёлоо өөрийгөө ч бараг ойлгосонгүй, жаахан охин шиг өөрөө зохиож бодоод, түүндээ баярлаж, тоохгүй болов уу ч гэж бодох шиг сэтгэл нь нэг л хөдлөөд, байж суух газраа олж ядлаа. Ерөөсөө л ажил дээр нь өөрөө яваад очиё, ядаж бүтэн нэрийг нь мэдэж авая гэж шийдэв. Нүүрэмгий хэл амтай байсан бол яасан сайхан бэ, зарим охид хүүе хаая гэхийн завдалгүй хүнтэй танилцчих юм байна лээ. Би болохоор олигтой уулзах шалтаг ч бодоод олчихгүй юм хэмээн Соёлоо замдаа өөрийгөө зэмлэн уулзах шалтаг бодсоор алхаж гарав.

Өө нээрээ тийм яг ингээд хэлчихэе, компьютертээ флаш диск хийхээр шатаад байна, хоёр удаа дараалаад эвдэрлээ. Яасан юм бол очоод үзээд өгөөч. За арай ч болохгүй ээ, би аваад ирье дахиад үзээд өгөөч гээд хэлчихэе. Ээ ерөөсөө очоод үзээд өгөөч гэе. Гэртээ ирэхээр нь сайхан кофе аягалж өгөөд, дараа мэдэхгүй юмаа асууж байя утсаа өгчих гээд шууд хэлчие. Ингэж шийдээд Соёлоо Туякагийн бас Төөгөөгийн ажлын газар ирээд, үүдээр нь орох гэтэл нүүр нь өөрийн эрхгүй улайн өөрөөсөө ичээд буцаад алхлаа. Хэсэг яваад зог тусав... Гэртээ ч очоод дахиад санаж байснаас, ороод харчихаад яваад өгсөн нь дээр гэж шийдээд буцаад зоригтой гэгч нь хаалгыг нь татан оров. Туяка ажилруугаа очиж явтал нэг сонин зүйл харах нь тэр. Соёлоо ажилруу нь орох гэж явааг харлаа, ирнэ энэ тэр гэж хэлээгүй дээ энүүгээр явж байгаад л дайраад гарах гэж байгаа юм байлгүй гэж бодоод хурдан хурдан алхаад ойртоод ирвэл, Соёлоо ажлынх нь үүдэнд ирсэнээ гэнэт оролгүй буцаад яваад өгөхийг харах нь тэр. Туяка гайхан дуудах гэснээ доошоо хараад байгаа болохоор нь юмаа гээсэн болов уу гээд бараг хойно нь очтол, эргээд ажилруу нь шийдэмгий гэгч нь явахаар араас нь чив чимээгүй гэгч нь дагалаа.

Ороод нилээд яваад Соёлоо засварын жижиг өрөөнд орлоо. Тэнд Төөгөө байсангүй, харин өөр нэг залуу компьютер тоглоом тоглож байгаа бололтой хийсэн зүйлгүй сууж байв. Соёлоо хэсэг эргэлзсэнээ зориг гарган Төөгөө байгаа бол уу гэж асуутал, нөгөө залуу өөдөөс нь харан ямар Төөгөө Төгөлдөр юм уу Төгсөө юм уу хэмээн эргүүлээд асууж орхив. Соёлоо сандрахын дээдээр сандарч нүүр нь жинхэнээрээ улайж эхлэхэд ард нь Төгөлдөрийг өө, Төгөлдөрийг л асууж байна хаашаа явчихсан юм бэ, энд байгаа юм уу гэж яг л хамт яваа хүн шиг дуу гарлаа. Соёлоо гайхан эргээд хартал Туяка шоолонгуй гэгч нь өөдөөс нь инээгээд харж байх бөгөөд харц нь баригдсан даа баригдсан даа хэмээн тас тас хөхрөн хэлж байх шиг санагдлаа

Added (2009-09-19, 20:39)
---------------------------------------------
Аан Төгөлдөр чөлөө аваад хөдөө явчихсан даа. Ирэх долоо хоногоос ирнэ хэмээн өнөөх залуу хариулаад, үргэлжлүүлэн тоглож гарав. Тийм үү алив гарая гарая гээд Туяка ичиж улайсан Соёлоог дагуулан гадаа гарлаа. За тэгээд дахиад компьютер чинь эвдрээ юу, эвдэрсэн юм бол бариад ирэхгүй яагаад орхиод ирээв хэмээн Туяка инээд алдан Соёлоогоос асууна. Үгүй харин тийм жаахан эвдрээд юм асуух гээд хүрээд ирлээ хэмээн үгээ олж ядан байгаа Соёлоог хараад за найздаа үнэнээ хэлчих манай ажлын залуу таалагдаа юу, эсвэл дурлаа юу гээд Туяка шалж гарав. Соёлоо аргагүйн эрхэнд хамаг үнэнээ Туяад өчихөөс өөр арга олдсонгүй. Ямар сонин юм, чиний нөгөө хүн халдаадаггүй хөндий хүйтэн сэтгэл чинь хаачаа вэ хэмээн шоглон асуугаад, за за үнэхээр таалагдаад байгаа юм бол найз нь ирэхээр нь танилцуулаад сайхан шоу зохиогоод өгье хэмээн ам алдлаа. Соёлоо өөрийн эрхгүй баярлан зөвшөөрөөд, тэрнээс хойш өнгөрөх өдөр бүрийг тоолон Туякагаас ирэх хэл чимээг хүлээн сууж байтал, харин өнөө өглөө хүсэн хүлээж байсан мэссэж нь иржээ.

Соёлоо Төгөлдөртэй уулзахад зориулан өөрийгөө хэр чадлаараа гоёлоо. Өөртөө хамгийн их зохидог хүзүү цээжээ үл ялиг ил гаргасан нимгэн цамцаа өмсөж, хол газраас авч ирсэн ганган сандаал, үл ялиг бариу юбкатай сонгон өмсөөд, толины өмнө эргэлдэн ажлаа. Үгүй ээ арай л ганган байх шиг байна уу даа, за зун цагт чинь бүгдээрээ л ийм хувцас өмсдөг шүү дээ хэмээн өөрийгөө тайтгаруулсан боловч дахин шүүгээгээ онгойлголоо. Төгөлдөр тэгсэн чинь даруу охидод дуртай байвал яана аа. Даруухан подволк пүүзээ өмсөөд явдаг юм билүү, үгүй яаж энэ хар халуунд пүүз өмсөж явах билээ хэмээн толгойгоо гашилган, хамаг хувцсаа гарган, нэг өмсөж нэг тайлж байж арай гэж хувцаслаж дуусав. Сонин юм даа Ханболдтой уулзахдаа ч ингэж хамаг хувцасаа хөглөрүүлж байгаагүй юм даа гэсэн бодол тэрүүхэн хооронд толгойд нь харван орж ирэв. Дараа нь нүүрээ жаахан бүдэгхээн будах гэтэл гар нь бараг салгалж байгааг анзаарлаа. Юу л болоод догдлоод байна даа би.

Ганцхан удаа харсан залуугийн төлөө ингэж хүчтэй зүрх цохилно гэж үү, ямар жаахан арван жилийн сурагч байгаа бишдээ ингэж хаа хамаагүй хүний төлөө догдлоод байхдаа яахав хэмээн Соёлоо өөрийгөө дотроо шоолонгуй байлаа. Бушуухан очиж Төгөлдөрөө харах юм сан, бушуухан нэг цаг нь болоосой гэж бодсоор хамгийн дуртай үнэртэн болох кензогоо цацлаа. Дахиад жаахан цацдаг ч юм билүү. Соёлоо дэндүү хүчтэй дарсанаас хэтэрхий их ус цацарч, түүний нүүр хүзүү, хувцаснаас тэр чигээрээ үнэртэй ус сэнгэнэн үнэртлээ. Яанаа шал дэмий юм боллоо, одоо яаж ийм их ус үнэртүүлээд очих вэ дээ юу ч гэж бодох юм билээ. Бушуухан усанд ороё, чөтгөр ав гэж. Соёлоо хурдхан усанд орчихоод гараад ирвэл цаг аль хэдийнэ арван хоёр цаг гучин минут өнгөрч байх нь тэр. Нэг цагтаа очихгүй бол баларлаа. Хүн хүлээлгэвэл найдваргүй этгээд байна гээд дүгнэчихвэл яанаа хэмээн санд мэнд хувцасаа сольж орхиод, нүүрээ ч будалгүй юун тэр үнэртэй устай манатай яаран гэрээсээ гарлаа. Ядаж байхад цайны цагаар хотын гудамж түгжрэл ихтэй байдаг нь жам гэлтэй.

Очих замдаа найз бүсгүйрүүгээ гялс мэссэж бичлээ. Найз нь одоо очиж явна, та хоёрын хоол идэх газар шууд яваад очье, хаана сууж байгаа вэ гэж бичээд утсаа атган хариу хүлээв. “Пийк кафед сууж байна.Төөгөө байгаа шүү, гэхдээ ажлын нэг залуу бас хамт байна, юутай ч чи хурдан ир” гэсэн хариу утсанд нь иржээ.
Пийк кафегийн өмнө таксинаас буусан Соёлоо дотогшоо орвол, цайны цаг болохоор ч тэрүү нилээд их хүнтэй байх ажээ. Нүдээрээ Туякаг хайсаар хамгийн цаад талын ширээн дээр хоёр залуутай сууж байгааг олж харлаа. Цаашаа хараад сууж байгаа залууг нь харвал Төгөлдөр мөн юм шиг харагдана. Тээр яг л ийм нуруутай даа гээд бодонгуут өөрийн эрхгүй хацар нь халуу оргиод ирэв.

3-р бүлэг
Сайн уу хэмээн Соёлоо бүгдтэй нь аяархаан мэндлэв. Хүүе сайн уу замын бөглөө их үү хэмээн Туяка асуугаад, энд суучих хэмээн Төгөлдөрийн хажуугийн сандлыг заалаа. Танилц энэ хоёр манай ажлын залуу, харин энэ бол манай багын маань сайн найз бүсгүй гэж Туяка танилцууллаа. Туякагийн хажууд сууж байсан инээд алдсан шар залуу хүүе дуртайяа танилцая намайг Энхээ гэдэг, нас гэвэл хорин зургаа, нарийн яривал ганц бие залуу хэмээн хөгжилтэй гэгч нь хэлээд их л сонирхсон байдалтай гар барин атгав. Харин хажууд нь сууж байсан Төгөлдөр бид чинь урдны танилууд биз дээ, гэхдээ харин гар барьж танилцаагүй юм байна хэмээгээд Төгөлдөр гэж гараа өглөө.

Соёлоогийн дотор нэг л цэлмэх мэт болоод хүүе намайг мартаагүй байна, таньж байна гэж бодохоор нэг л сайхан санагдаж зүрх нь хажуугийн хүнд ч дуулдахаар хүчтэй лугшиж эхэллээ. Тэгээд хариу гар барихдаа нэрээ хэлэх гээд өөрийн эрхгүй Төгөлдөр гээд хэлчихлээ. Үүнийг сонсоод Туяка тас тас инээж, Энхээ гайхан тэгээд нэр чинь Соёлоо юм уу Төгөлдөр юм уу хэмээн шалгаалаа. Яанаа уучлаарай Соёлоо байхгүй юу хэмээн ичсэндээ хоёр чих нь хүртэл улайсан Соёлоог хэлтэл аан тийм байлгүй дээ хэмээн Төгөлдөр хэлээд Соёлоогийн гарыг чанга атгалаа. Тэгээд СОЁЛОО ГЭЖ САЙХАН НЭР ШҮҮ хэмээн гэнэтхэн хэлэх нь тэр. Соёлоо цочих мэт болж Төгөлдөр өөд харсан боловч тэрээр огтхон ч гайхалтай зүйл хэлсэн шинжгүй цайгаа уун суусаар. Урд шөнийн зүүдэнд нь нэгэн танихгүй бүсгүй яг ингэж хэлсэн нь түүнд тов тодхон санагдав. Энэ чинь зүүдний үргэлжлэл гэж үү....

Added (2009-09-19, 21:01)
---------------------------------------------
4-р бүлэг
Энэ чинь зүгээр ч нэг сэтгэл татаад байгаа хэрэг биш байж. Соёлоо яагаад ингэж сэтгэл нь догдлоод байж сууж чадахгүй байснаа ойлголоо. Зүүднийх нь үргэлжлэл мөн юм бол Төгөлдөр зөвхөн түүний хайр сэтгэл, тэр хоёр зөвхөн бие биедээ л зориулагдаж энэ ертөнц дээр төрсөн байх учиртай сан. Хэрвээ тийм биш бол ийм гайхалтай учрал болох байсан гэж үү...
За ямар хоол захиалцгаах вэ гэсэн Энхээгийн дуу Соёлоог мэлэрсэн байдлаас нь гаргалаа. Хоол идэж байхдаа нөгөө гурав нь ажил төрөл ойр зуурын зүйл ярилцаж, Соёлоо чимээгүйхэн чагнасан шиг сууж байлаа. Ердөө л Төгөлдөрийн хажууд сууж, түүнийг хажуудаа байгааг мэдэрч байгаа нь түүнд хангалттай. Хоолоо идэж байхдаа инээд нь ихэд хүрч байгааг мэдрэв. Хоол ингэж амтгүй болно гэж мөн байдаг аа. Соёлоо хоолныхоо ямар амттайг огт мэдэрч чадахгүй байлаа. Шарсан төмс, салатууд, амталсан мах бүгдээрээ ямар ч амтгүй, эрхгүй л нэг зажлагдаад хоолойруу нь орж байв.
Туяка хоолоо идэнгээ хүүе Соёлоо чи нээрээ яагаад нүүрээ будаагүй юм бэ, энэ халуун наранд амархан харлана шүү гэв. Энхээ үгийг нь тосч аваад, харин тийм эмэгтэй хүмүүс чинь будаггүй явсанаас хувцасгүй явсан нь дээр гэдэг биздээ гээд бас л инээлээ. Энэ үед Төгөлдөр нээрээ будаггүй юм уу гэсэн аятай Соёлоог нэг том хартал, өөрийг нь сэмээрхэн харж байсан Соёлоотой харц тулгарав. Нууцаар харж байж баригдсан Соёлоо ичсэндээ урдаа байсан цайг шүүрэн авч, нэг том балгатал буруу хоолойгоор нь орж золтой л хахаж үхэхээ шахлаа. Төгөлдөр сандарсандаа нурууруу нь хоёр гурван удаа хүчтэй гэгч нь цохиж орхив. Хэд хэд ханиагаад Соёлоо арай хийж гайгүй болтол чи чинь одоо яачихаа вэ хоол ч идэж чадахаа байгаа юу, Төөгөө чи одоо яасан чанга цохидог юм бэ нурууг нь хугаллаа хэмээн Туяка үглэсэн ээ, өө энэ Төгөлдөрийн гарыг хараач ээ хэмээн дуу алдлаа.

Төгөлдөр гараа хараад өө яанаа, одоо яанаа гэж сандарлаа. Шарсан хавирга идэж суусан Төгөлдөр Соёлоог хахаж цацахаар нь тостой гараараа нурууг нь цохиод Соёлоогийн подволкон дээр тостой хурууны томоо мөр үлдээчихсэн байх нь тэр. Зүгээр зүгээр очоод угаачихая санаа зоволтгүй гэж Соёлоог арайхийн дуугартал, Туяа юу зүгээр гэж, энэ тосны толбо арилах ч үгүй, хайран подволк боллоо. Төгөлдөрөө чи төлж өгөхөөс өөр аргагүй болж дээ гэснээ, ерөөсөө өнөө орой ажил тараад нэг газар бүгдээрээ жаахан сууя, Төгөлдөр тэгж л гэмээ цайруулаг гээд Энхээ рүү дэмжлэг эрэн харлаа. Энхээ түүнийг уухайн тас дэмжиж нээрээ тэгэе л дээ орой найман цаг гээд Соёлоо хүрээд ирнэ биз гэлээ. Төгөлдөрийн царай нэг л зэвхийрээд явчих шиг Соёлоод санагдлаа. Уулзах дургүй байгаа юм байх даа...

Төгөлдөр яах ч аргагүй байдалд орох шиг боллоо. Өнөө оройг тэрээр аль хэдийн төлөвлөчихсөн байсан билээ. Хүний хувцасыг тос болгочихоод байдаг, энэ хоёр орой гарая гэж шахаад байдаг. Яасан ч байсан гэлээ Соёлоог гомдоомооргүй санагдлаа. Би жаахан ажилтай гэхдээ та нар сууж бай л даа, би есөн цаг гээд ажлаа амжуулчихаад хойноос чинь очьё гэж хэлж орхив. Энхээ Туяка хоёр жаахан маргасан боловч, сүүлдээ зохицоод тэр гурав сууж байх, араас нь Төгөлдөр ирэхээр болоод цайны цаг дуусч байсан тул кафенаас яарасхийн гарцгаалаа.
Соёлоо тэр гурваас салаад дэлгүүр ороод харихаар шийдэн их дэлгүүр тийш зүглэн явлаа. Орой уулзая гэж хэлэхэд Төгөлдөрийн царай хувирч дургүйцэх шахсаныг ганцхан тэр л ажигласан билээ. Тэгээд дараа нь орой хойноос ирнэ гэж тохирсон.Харин яагаад хамтдаа явахаас дургүйцсэн юм бол, нээрээ тийм хойшлуулж болохгүй ажилтай байсан юм бол уу. Тийм бол орой амжиж ирэх бол уу. Эсвэл тэр өөртэй нь, Соёлоотой уулзахаас дургүйцээд байгаа юм бол уу. Үгүй ээ тэр орой ирнэ гэж хэлсэн шүү дээ гэж бодонгуут, түрүүхэн цохиулсан нуруу нь хөндүүрлэн өвдлөө. Өө нээрээ яаж тостой хувцастай дэлгүүр хэсээд явж байдаг юм харья, тэгээд ч орой ирэхдээ нэг эмэгтэй хүн шиг нүүр царайтай ирэе. Төгөлдөр оройтсон ч гэсэн заавал ирнэ гэж бодсоор гэрлүүгээ эргэн аажимхан алхан харьлаа.

Төгөлдөр ажлынхаа өрөөнд эргэн ирээд хүн байхгүй байсан тул хөгжимөө чангалан хэсэг суув. Өнөөдөр орой тэрээр Уянгаагийн эмээг эргэх ёстой байлаа. Уянгаагийн эмээ нь Төгөлдөрт дэндүү сайн, тэгээд ч Төгөлдөр өөрөө эмээ өвөө дээрээ өссөн болохоор өөрийн эмээ шигээ л ханддаг билээ. Харин ойрын үед эмээгийнх нь бие жаахан чилээрхүү байгаа болохоор Оргил рашаан сувилалд арав хоног амрахаар явсан. Тэгээд л өнөөдөр Уянгаатай ажил тарахаар хамтдаа явж, эмээг нь эргэхээр өчигдөр тохиролцон билээ. Ядаж өглөө утасдаад орой Уянгаа бид хоёр очно гээд хэлчихсэнийг хэлэх үү. Маргааш очно гэхээр настай хүнд хэлчихсэн харуулдаад байж байх, эмээг нь эргэчихээд Уянгааг хүргэж өгөөд найм жаахан өнгөрөөд л очихоос. Төгөлдөр гэнэт өөрийгөө гайхлаа, яагаад ч юм бүх юмаа хаяад Соёлоотой орой уулзмаар санагдлаа гэж үү. Түрүүхэн танилцахад өөрийнх нь нэрийг хэлээд түүндээ ичээд нүүр нь улайгаад сууж байсан ямар ч будаггүй шунх түрхээгүй Соёлоог эргэн санав. Угаасаа л Төгөлдөрт нүүрээрээ дүүрэн өнгө өнгийн будаг түрхсэн, хамрыхаа үзүүрийг хүртэл будах шахсан охид хэзээнээсээ таалагдаж байгаагүй билээ. Төгөлдөрийг харахад өөр рүү нь харж байгаад харц тулгарсандаа ичээд хахаж цацсан нь санаанд нь дахин орж, Төгөлдөр өрөөндөө зөндөө ганцаараа инээлээ. Соёлоо түүнд үнэхээр таалагдаад байгааг тэр мэдэрчээ. Орой заавал уулзах ёстой, яасан ч байсан орой Соёлоотой уулзана даа...

Төгөлдөрийг жаахан байхад бүүр тавхан наснаас нь эхлэн харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар аав ээж хоёр нь хөдөө эмээ өвөө дээр нь аваачиж орхисон билээ. Хөдөө ч гэж дээ төв аймаг. Тэгээд л тэндээ өсч том болоод, их сургуульд сурах жилээ хотод шилжиж ирсэн сэн. Аав ээж нь хааяа даа тэднийд очно, зун бас ирж амарна. Заримдаа Төгөлдөр тэднийг дагаж хотод гэртээ хэд хононо. Тэгээд л жинхэнэ эмээ өвөөгийн хүү болж өсчээ. Өвөө нь угийн л дуу цөөтэй хүн, харин эмээ нь ажилсаг дуу шуутай, орсон гарсанд цай идээтэй, толиотой хөнгөн шингэн хүн байсан сан. Харин Төгөлдөр өвөөгөө дагаад ч тэр үү, гурвуулаа цөөхөн ам бүл болоод ч тэр үү, үг дуу цөөтэй хүнд санаснаа нээж илэрхийлж хэлэхдээ муу, харин хүн чанар сайтай өссөн билээ. Асууж шалгаахаас наана хүнд элдэв юм ярьдаггүй, дуу цөөнтэй томоотой болохоор нь ажлын газрынхан нь хүртэл одоо болтол түүнийг найз охинтой гэдгийг мэдээгүй, хааяадаа орж ирж байгаа охидтой холбож шоолоод л сууцгааж байдаг билээ. Төгөлдөр нэг удаа найз охинтой гэтэл өрөөнийхөн нь танилцая гэж шалаад, орой нэг газар жаахан суухдаа Уянгааг хүрээд ир гэтэл Уянгаа яршиг яршиг гээд ирээгүй, тэгээд л өнгөрсөн билээ.

Уянга бол Төгөлдөрийн эхлээд нэг ширээнийх нь анд байгаад сүүлдээ сайхан үерхдэг найзууд болоод эцэст нь хосууд болоод хамтдаа олон жилийг үдэж байгаа билээ. Дунд сургуульд тэр хоёр бүтэн арван жил нэг ширээнд суусан хоёр, нэгдүгээр ангид ороход нь хуваарилсан тэр ширээн дээр арван жил хамт сууж сургуулиа төгссөн дөө. Дунд сургуулийн 8, 9-р ангиас эхлээд ангийн нь хүүхдүүд зарим нь ширээгээ сольж сууцгаах нь ихсэж, ихэвчлэн охид хөвгүүдээрээ суух болсон ч тэр хоёр л суудлаа солиогүй хамтдаа суусаар байсан. Ангийнханыхаа шоолсон элдэв зүйлийг сонсоод Төгөлдөр тоох ч үгүй байдаг бол Уянгаа харин ам хэлээ билүүдэн шоолсоныг нь буцаан шоолж, инээхдээ инээж уурлахдаа уурладаг байсан ч Төгөлдөртэй нэг ширээнд суусан хэвээрээ байсаар төгссөн билээ. Нэг мэдэхэд бие биедээ их дасчихсанаа мэдсэн юм. Аравдугаар ангиа төгсөх, конкурсэд бэлтгэх гээд бүх л зүйлд дандаа хамтдаа байж, бас ч үгүй ангиасаа гарсан ганц хос гэдэг цолтой болсон сон.

Төгөлдөр бусадтай адилхан хайртай дуртай гэж гүйж, нойр хоолноос гарч шаналж байсангүй, сэтгэл зүрх нь догдолж хөөрч баярлаж, Уянгааг учиргүй үгүйлж ч байсангүй. Зүгээр л олон жил хамт байж дасаад Уянгааг өөрийнхөөрөө хайрлах болж, үүрд хамтдаа байхаар шийдсэн билээ. Баяр болсон ч гэлээ Уянгаагийн заасан бэлгийг нь аваад өгчихдөг, ороё гэсэн газарт нь орчихдог, аливаа зүйлд ихэнхдээ санаа нийлдэг хэрүүл шуугиангүй хос билээ.
Харин Уянгаад Төгөлдөр бүр бага байхын таалагддаг байсан. Тэгээд бусад охидоос харамласандаа дандаа хамт сууж, дандаа хамт хичээл давтаж, оройтож харих бол гуйж шалсаар байж хүргүүлдэг байсан ч сүүлдээ Төгөлдөр өөрөө санаачлагаараа хүргээд өгчихдөг болсон. Хүний нүдэнд томоотой харагддаг ч гэлээ тулаад үерхээд ирэхлээр хөгжилтэй, түшигтэй Төгөлдөрийг өөрт нь дасаад хайртай болсоны дараа л Уянгаагийн санаа амарсан билээ. Тиймээс хардаж сэрддэггүй, ажилруу нь утасдаж шалгаах болоод ажил дээр нь очих ч туйлын дургүй. Өөрийнхөө ажил дээр ч Төгөлдөрийг ирүүлэх дургүй. Төгөлдөрийн бас Уянгаагийн гэрийнхэн бүгдээрээ л тэр хоёрыг дэмждэг болохоор ирэх жилийн намрын билэгтэй сайн өдрүүдээр хуримаа хийж нэг гэрт орохоор тохиролцчихсон байгаа. Хайртай хүндээ итгэдэг болохоор Уянгаагийн сэтгэл амар, бас жаргалтай, хар багаасаа үерхсэн Төгөлдөр тэр хоёр энэ хугацаанд хааяа ам зөрөх явдал байдаг хэдий ч, хэрэг мандаан муудалцаж хэрэлдэж байсангүй ээ.

Нэг л мэдэхэд ажлын цаг өнгөрлөө. Төгөлдөрийн гар утас дуугарч Уянгаагаас мэссэж ирлээ. “Сайн уу, гэрт долоо гээд ирээрэй, би харьж эмээгийн дуртай хоолыг хийгээд байж байя. Эмээ дээр эртхэн очьё” хэмээсэн байх нь тэр. Төгөлдөр яагаад ч юм Уянгаад ажил гараасай гэж орой болтол дотроо хүсэж байсан хэдий ч талаар болж орхив. Уянгаа ажлаа тарж очоод хоол хийсээр байтал долоон цаг хэдийнэ өнгөрчихнө. Тэгээд сувилалруу очсоор байтал найман цаг, уулзаад буцаж Уянгааг хүргэж ирсээр байтал есөн цаг. Соёлоо тэгтэл яваад өгвөл яах вэ? Намайг хэлсэндээ хүрдэггүй дэмий залуу гээд бодчихвол яана. Тэгтэл бас Уянгааг эмээ рүү нь ганцааранг нь явуулах гэж үү. Эмээ нь намайг бас ирнэ гээд хараад сууж байгаа шүү дээ. Төгөлдөрийн толгой бараг өвдөх шахлаа. Утас дахин дуугарч дахиад л мэссэж. Туяка бичсэн байлаа. Ажлаа хурдан дуусгаад бид гурав дээр ирээрэй, мартав. Төгөлдөр шийдэж ядан байснаа хувцасаа өмсөн, ажлаасаа яаран гарчээ

Added (2009-09-19, 21:04)
---------------------------------------------
5-р бүлэг
Зуны шатам халуун жаахан багассан ч, оройн сэрүү орох хаа ч байсан юм. Төгөлдөр ажлаасаа бараг гүйх шахам гарч явлаа. Уянгаагийн эмээг заавал эргэх хэрэгтэй, орой Соёлоотой уулзаж чадахгүй байсан ч гэсэн заавал эмээг нь эргэх хэрэгтэй. Өөрт нь үргэлж сайн байдаг настай хүнийг гомдоож яахан болох билээ. Ингэж бодоод Төгөлдөр яаран, бараг Уянгаатай зэрэгцэн гэрт нь ирэв. Хоол хийхэд нь учир зүггүй туслаад сандраад ч байгаа юм шиг сонин байгаа Төгөлдөр Уянгаагийн нүдэнд өртөж орхив. Хүүе чи чинь яагаа вэ, хэзээ хоол хийхэд ингээд сүйд болоод туслаад байдаг болоо вэ гэж Төгөлдөрөөс асуулаа. Зүгээр л эмээ эрт ирнэ гэж харж байж магадгүй гэж Төгөлдөр жаахан түгдрэнгүй хэлэв. Аягүй бол яг тэгж байгаа гэж Уянгаа зөвшөөрөөд, хоолоо хийж дуусаад яарасхийн Оргил сувилал руу явлаа. Төгөлдөр сэмээрхэн утасныхаа дууг багасгасаныг Уянга огтхон ч анзаарсангүй.. Урд нь тэр Уянгаагийн хажууд хэнтэй ч ярихаас санаа зовдоггүй байсан. Харин одоо хойноос нь ажлынхан нь утасдана, тэд нартай Соёлоо байгаа гэж бодохоос л утсаа унтраамаар санагдав. Соёлоо түүнийг найз охинтой, бүр тэрэнтэйгээ эмээг нь эргэхээр явж байгааг битгий мэдээсэй л гэж Төгөлдөр дотроо сэмхэн хүсч байсан аж.

Соёлоо гэрээсээ Туякаруу утасдаад шууд уулзах газарлуугаа очихоор болов. Одоо гэртээ тухтай гэгч нь нүүрээ будаж эхлэв. Ээ би гэж нэг азгүй юм өнөөдөр ямар муухай царайлчхаад Төөгөөтэй уулзлаа даа, лав намайг шоолсон байх гэж жаахан хүүхэд шиг элдвийн юм бодогдоно. Одоохон ингээд дахиад Төөгөөтэйгээ уулзана гэж бодохоор зүрх нь дэлсэж, байгаагаа мэдэрч байлаа. Гэхдээ нэг л санаа зовоод. Төгөлдөрийн царай яагаад гэнэт хувирсан юм бол, надтай уулзах дургүй байгаа юм бол уу. Үгүй дээ зөн совин худлаа хэлдэггүй юм. Би Төгөлдөрт таалагдаж байгаа. Бид хоёр бие биедээ таалагдаж байгаа. Харин гэхдээ өнөө орой ирэхгүй л юм шиг байна даа. Үнэхээр ажил гараад ирэхгүй юу, харин ирэх дургүй байх өөр шалтгаан байна уу гэдгийг даанч мэдэхгүй юм. Гэхдээ л ирнэ гэснээрээ орой заавал ирээсэй билээ гэж Соёлоо дотроо гуйж байлаа.

Соёлоо гэрээсээ гарч талбайн урд талын задгай каферуу явлаа. Одоо тэнд аль хэдийн Туяка, Энхээ хоёр ирчихээд хүлээж байгаа. Соёлоог хараад тэд холоос гараараа даллан дуудав. Соёлоогийн зүрх ёгхийх мэт эвгүй боллоо. Замын турш Төгөлдөр ажлаа хойшлуулаад очоод сууж байх юм шиг бодогдоод байсан чинь нээрээ байхгүй байна. Өнөөдөр огт ирэхгүй байх гэсэн бодол бүүр лавширав. Тэр хоёр дээр урамгүй, бараг дурамжхан дөхөж очоод сууж орхив. Чи юу захиалах вэ, бид хоёр захиалгаа өгчихсөн Төгөлдөрлүү ирэхдээ мэссэж биччихсэн, хойноос ирэх байх гэж Туяка ярингаа цэс аван дөхүүлж өглөө. Хүйтэн задгай шар айраг нэг лонхийг гэж Соёлоо хүрч ирсэн зөөгчид дурамжхан хэлж орхив. Түүнд энд суух энэ хоёртой суух ямар ч хүсэл алга. Энхээгийн яриа, Туякагийн инээд яагаад ч юм түүний бүүр дургүйг нь хүргэж, байж ядаж байгааг тэд даанч анзаарсан шинжгүй хөгжилдсөөр л. Өөрийн эрхгүй Төгөлдөр хаачив, Төгөлдөр хаачив гэх бодол хартай эхнэр шиг салж өгөхгүй тарчлааж байлаа. Өнөөдөр Төгөлдөр ирэхгүй гэдэгт Соёлоо одоо бүрэн итгэлээ, харин Төөгөө одоо хаана байна, яагаад ирээгүй юм бол . . .

Энхээ утсаа гарган ирж, хүний цамцыг тос болгодог залуу яагаад хоцроод байна гэсээр залгав. Хүүе битгий ирэх дургүй байгаа хүнийг албадаж хэрэггүй гэж Соёлоо сандран хэлж орхив. Энхээ одоо л Соёлоогийн сонин болсон царайг харан үл ялиг гайхшран, хүүе чи нээрээ тос болгосон гэж уурлаад байгаа юм уу гэж асуучихлаа. Яалаа гэж дээ зүгээр л завгүй гээд байгаа хүнийг байн байн дуудаж яах юм гэж хэлсээр байтал Энхээ өөрийнхөөрөө зөрүүдлэн залгалаа. Нилээн хэд залгасан боловч Төгөлдөр утсаа огт авсангүй. Дуу шуугүйхэн суух Соёлоогийн хажууд нөгөө хоёр нь сүүлдээ эвгүйцэж эхэллээ. Эхлээд овоо дуу шуутай байсан Энхээ, инээд алдаад байсан Туяка хоёр Соёлоог яриандаа татаж оруулах гээд ч дийлсэнгүй. Сүүлдээ минут өнгөрөх тусам улам нүүр нь барайн чимээгүй суух Соёлоогоос хоёулаа залхаад, Энхээ нь нэг утасны дуудлагаар шалтаглан, өөр тийш ээ явах хэрэг гарлаа гэж эвтэйхэн тайлбарлаад орхин одов. Туяка Соёлоотой үлдээд гайхан ширтэж, чи яасан Төгөлдөрийг ирсэнгүй гэж нээрээ уурлаад байгаа юм уу, жинхэнээсээ дурлаа юу, бараг хоёр цаг чив чимээгүй суучих юм гэж асуултаар булж эхлэх нь тэр.

Соёлоо Туякад юу ч хэлмээргүй санагдлаа. Нэгэнт Төгөлдөр ирнэ гэсэн юм чинь оройтсон ч гэсэн энд заавал ирнэ гэж бодоод, чи Төгөлдөрт энд ирнэ гэж мэссэж бичсэн юм уу гэж буцааж асуув. Энд ирээрэй гэж бичсэн гэхдээ ирэхгүй бол тэр л биз, чи тийм залууг сонирхоод байгаа юм уу гэж Туяка гайхав. Тиймээ би Төгөлдөртэй л уулзмаар байна. Ямар ч байсан дахиад хүлээнээ, хүсвэл чи харин надад хань болоод жаахан суучих гэхдээ надаас битий асууж шалгаагаарай гэж Соёлоо аяархан дуугарлаа. Өө тэгье тэгье, Туяка түүнийг ойлголоо. Анхныхаа хайраас хойш хэнд ч дурлаж хэнийг ч өөртөө халгааж байгаагүй Соёлоо нь дурлачихжээ, бүр анхны харцаар шүү. Нилээн суусны эцэст Туяка бүр нууцаар Төгөлдөрлүү хэд хэд залгасан боловч, Төгөлдөр даанч утсаа авсангүй Соёлоо ч сүүлдээ явахаар шийдлээ. Туяка чи маргааш ажил дээрээ очоод, Төгөлдөрөөс яав энэ тэр гэж битгий асууж шалгаагаарай, зүгээр л байдгаараа байгаарай гэж Соёлоог хэлэхэд түрүүнээс хойш Төгөлдөрт дургүй нь хүрээд сууж байсан Туяка за тэгвэл найз нь асуухгүй ээ, харин нөгөөдрөөс хоёулаа жич тухтай уулзая, чи битгий уруу царайлаарай гэж сэтгэлийг нь засаад, замын эсрэг талд гарч гараагаа нэгэнтээ даллаад гэрийн зүг одов.

Соёлоод зуны намуухан дулаахан оройн сайхан
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 17:27 | Бичлэг № 2

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

6-р бүлэг
Тэр шөнөжин Төгөлдөр унтсан унтаагүйн хооронд шаналж хонолоо. Үе үе түгшүүртэй зүүд зүүдэлж цочин сэрсээр тун тухгүй унтаж, өглөө эртлэн сэрж орхив. Сэрээд нүдээ нээтэл өчигдрийн мэдрэмж зүрхнээс нь алга бололгүй, харин ч харуусал гунигаар дүүрсэн байлаа. Хүн ер нь яах гэж энэ хорвоод төрдөг юм бол оо.
Ёстой л дуртай дуртай зүйлээ хийхээр төрдөг байхдаа. Би өнөөг хүртэл харин ямар нэг хүсэл тэмүүлэл урам зориггүйгээр урсгалаараа амьдарч ирсэн байх юм. Бүр жинхэнэ сэтгэл догдлуулсан хайр сэтгэлийг ч амталж үзээгүй явж байжээ.

Хайрласан сэтгэлд шаналал нь хүртэл амттай байдаг гэж одоо л мэдэрлээ. Ай хайраа гэж, ёстой л зүгээр явж байхад хоромхон хугацаанд харавсан сум шиг хүрээд ирлээ дээ. Харин хорвоо яагаад түүнийг эхлээд Соёлоотой учруулсангүй вэ, энэ л харуусалтай. . .

Ингэж бодсоор Төгөлдөр аажмаар босч ажилдаа явахаар хувцаслаж эхлэнгээ зуны өглөөний агаар оруулахаар цонхоо том гэгч дэлгэлээ. Гадаа явган хүний замаар залуухан хос жаахан охин хөтлөн алхана. Жаахан охин инээд алдан ээжийнхээ гараас зугатаж, тэр тоолонд аав нь тоглоом болгон барихаар хөөцөлдөх нь харсан хүн атаархмаар жаргалтай харагдлаа. Бодвол жаахан охиноо ажилд явахаасаа өмнө эмээд нь юм уу, өвөөд нь хүргэж өгөхөөр л явцгааж байгаа биз дээ. Сайхан юм аа гэж Төгөлдөр өөрийн эрхгүй атаархсанаа өөрийгөө гэнэт гайхаж орхив. Би чинь хэзээ ийм болчихоо вэ.

Төгөлдөр өглөөний цайгаа ч уулгүй ажилруугаа гарч явлаа. Нэг олдсон амьдралдаа яагаад заавал өөрийнхөө хүссэнээр биш хүний хүссэнээр амьдрах гэж. Би Уянгаад элдэв амлалт өгсөн биш, ер нь өгсөн байлаа ч гэсэн нь зүрхэндээ төрсөн мэдрэмж, хайрынхаа төлөө хэнд ч ямар ч амлалт өгсөн байсан тэрнээсээ буцахад бэлэн байна. Соёлоод одоо Төгөлдөр аль хэдийн хайртай болжээ. Соёлоогийн хайр сэтгэлийг олж авахын тулд, түүний гомдсон сэтгэлийг тайтгаруулахын тулд хэнийг ч юуг ч орхиход бэлэн болсон байлаа.

Гэнэт нэгэн санаа төрсөнд Төгөлдөр ажил дээрээ яаран очлоо. Интернэтэд холбогдон цэцэг хүргэх үйлчилгээг хайж хайж, эцэст нь анд нөхөр гүүглийн тусламжтайгаар олсондоо дотроо ихэд олзуурхав. Цэцэг төв дээр очиж хүссэн цэцгийнхээ баглааг мэндчилгээтэй хамт, хаягаар хүргүүлдэг үйлчилгээг байдаг гэж мэдээд жаахан халгасаар Туякаруу утсаар ярьлаа. Туяка Төгөлдөрийг таниад эхлээд утсаар ууртай ярьсан боловч, асуусан зүйлийг нь сонсоод гайхаж хоцорлоо. Өчигдөржин алга болчихоод одоо Соёлоогийн гэрийн хаягаар яадаг юм гэж бодсон бодовч, очиж уучлалт гуйх гэж байгаа ч юм билүү гэж бодоод гэрийнх нь хаягийг дуртай дургүй хэлж өгөөд утсаа таслав. Харин тэр дороо эргэж Соёлоод утасдан хэлэх гэсэн боловч хурал зөвлөгөөн гэж хэсэг хүн дуудаад таг мартуулчихжээ.

Соёлоо өглөө босон усанд орчихоод, хэсэг хувцсаа ялган цүнхэлж эхлэв. Өглөөний цай ч чанаж уух дур хүрсэнгүй. Бушуухан хотоос холдож зуслан дээрээ гэрийнхэн дээрээ очьё гэж шийдээд, өглөө эртлэн явахаар бэлдэж байгаа нь энэ байлаа. Сэтгэлээ дагаад царай нь ч гэсэн өнгөгүй баргар болжээ. Бодохгүй байя ч гээд чадахгүй нэг л мэдэхэд Төгөлдөрийг өөр бүсгүйтэй хөтлөлцөн явж байсныг дурсан санаж, тэр тоолонд нь зүрх нь цоо хатган өвдөж байлаа. Хайраас болж шаналсан зүрх өвдөхдөө хорхой идсэн шүд өвдөхөөс хамаагүй илүү өвддөг ажээ. Оронд нь бие өвдсөн ч болоосой, тэгвэл ийм тарчлаантай байхгүй биз гэж Соёлоо гуниглан бодов. Бодох тусам Төгөлдөр түүний гар хүршгүй тэртээ өндөрт хөөрөх ажээ. Сүүл сүүлдээ түүнтэй хамт явж байсан тэрхүү азтай бүсгүйд атаархав. Тэр хүүхэн нь гадагшаа сургуульд явахгүй юм байхдаа, эсвэл өөр залууд дурлаад Төгөлдөрөөс өөрөө салчихдаггүй юм байхдаа гэх мэт элдэв зүйлсийг Соёлоо дотроо хорсон бодлоо.

Бушуухан зусланруугаа л явья. Бага байхдаа жаахан хувингаар булгаас ус зөөгөөд, эргэн тойрон уулс ногоорон, хөхөө донгодох дуу цуурайтаад тун ч жаргалтай байж билээ. Тэндээ очивол түр ч гэсэн шаналалаа мартаж, амсхийх юм шиг Соёлоод санагдана. Төгөлдөр хэрвээ тэр бүсгүйдээ үнэхээр хайртай бол би яах ч билээ. Түүндээ саад болж нүдэнд нь дэмий өртөж байхаар хол очоод өөрөө санаад шаналж суусан нь дээр юм даа. Соёлоогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс бүрхэн орон дээрээ зог тусан суулаа. Энэх ахархан хугацаанд Төгөлдөрт үнэхээрийн хайртай болсон шүү дээ, тэгтэл Төгөлдөр нь өөр найз бүсгүйтэй байж байдаг. Хайртай болсон хүнийгээ өөр хүнтэй хамтдаа явж байхыг харахаас өөр хэцүү зовлон гэж байх уу даа. Соёлоо тэсэлгүй цурхиран уйллаа. Хайртай хүнтэйгээ хамт байх хувьгүй, Төгөлдөртэй хамт байж чадахгүй, Төгөлдөр түүнийх биш бүлэг)
Гэтэл хаалгыг нь хэн нэгэн хүчтэй цохих чимээ дуулдав. Соёлоо нулмисаа арчин гайхширч, хэн ирсэн юм бол хонх дарахгүй гэж бодсоор хаалгаа нээн харав. Тэгтэл хаалганы цаана нэгэн үл таних залуу сарнай цэцгийн баглаа барин өөрийг нь харан зогсож байх нь тэр. Соёлоог мэл гайхан зогсож байтал нөгөө залуу өөрийг чинь Соёлоо гэдэг үү хэмээн албархуу асуулаа. Тийм хэмээн толгой дохитол хүлээн авлаа гэж гарын үсэг зурна уу гэж нөгөө залуу нэгэн хуудас цаасанд зуруулаад, дараа нь улаан ягаан өнгө хосолсон гайхам сайхан сарнайн баглааг Соёлоогийн гарт бариулж, танд нэгэн залуугаас зориулан захиалсан юм хэмээн хэлчихээд юм асуух ч зав өгөлгүй шат алгасан харайн одлоо. Ёстой нүдээ бүлтийтэл гайхсан Соёлоо баглаа цэцгээ барин гэртээ орж гайхан зогсож орхив.. Өрөө дүүрэн сарнай цэцгийн анхилам сайхан үнэр түгэн тархана. Хэсэг харж үнэрлэж, баахан баясаад за байз хэн ийм гоё цэцэг явуулдаг байнаа гэж бодсон чинь түүнд зориулж явуулах нэг ч хүн санаанд нь орсонгүй.

Юутай ч эхлээд усанд хийе гээд гэтэл гоёмсог боосон боолтын завсар бяцхан ягаан дугтуй харагдаж байлаа. Соёлоо тэрхүү бяцхан дугтуйг задлан үзтэл дотроос нь нэгэн ил захидал гарч ирлээ
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 17:30 | Бичлэг № 3

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

7-р бүлэг
Тэрхүү гайхам цэцгийн баглаанаас нисэх мэт л гараад ирсэн бяцхан дугтуйг Соёлоо болгоомжтой гэгч нь задлан уншсанаа нүд нь гайхам том болж суун туслаа. Энэ бэлэг түүнд хэнээс ирсэн байсан гээч. Гайхмаар юм Төгөлдөр түүнд явуулсан байна шүү дээ.
Цэнхэр цаастай бяцхан ил захидал дээр “Уучлаарай Соёлоо, би чамд бүх учраа уулзаж тайлбарлахыг хүсэж байна. Надтай уулзаач. Төгөлдөр” хэмээн цөөхөн үг бичсэн байжээ.

Соёлоо энэхүү явдалд үнэхээрийн их гайхаж орхив. Тэрээр хурдан гэгч нь босч цэцгийн баглаагаа энгэртээ наагаад гэртэй жаахан хүүхэд шиг баярлан дэвхэцлээ. Ямар гоё вэ, ямар гоё вэ өнөө орой бид хоёр уулзана, Төгөлдөр ч бас надад хайртай юм байна. Бурхан минь сэтгэл минь яасан сайхан байна аа. Соёлоо хамгийн сүүлд дээд сургуулийнхаа элсэлтийн шалгалтанд тэнцэн орсон өдрөө л нэг ингэж баярлаж байсан билээ. Гэтэл одоо тэр үеийнхээс хэд дахин илүү баяр хөөртэй байлаа. Бурхан минь та ингэж намайг баярлуулна гэж байх уу даа…

Тэр дороо Соёлоогийн нүүр баяраар хайраар гэрэлтэн, түрүүний баргар царайнаас ямар ч ул мөр үлдсэнгүй ээ. Явахаар зэхэж байснаа аль хэдийнэ больчихоод дуу аялан хувцсаа буцаан шүүгээндээ хийлээ. Өнөөдөр хэдээс уулзах бол ажил тараад л надруу ярих байхдаа. Миний утсыг нээрээ мэдэхгүй шүү дээ. За гэхдээ гэрийн хаяг олж мэдсэн юм чинь, утсыг маань мэдэж байгаа байлгүй гэж бодоод баярлан ганцаараа инээд алдлаа. Толиныхоо өмнө байрлуулсан цэцгийн баглааны сайхан үнэр өрөө дүүрэн ханхална. Үдийн цайнаараа ч утасдаж магадгүй шүү дээ гэж бодоод Соёлоо бушуухан гадагшаа гарахаар хувцсаа өмсөн, гэрээсээ хаашаа ч гаралгүй суулаа. Гар утсаа чанга гэгч нь атган байн байн нүүрийг нь харж цаг минут тоолно. Зүрх нь хязгааргүй их баяраар бялхан хэдэн цаг ч хамаагүй ингэж хүлээн суух нь жаргал мэт санагдана. Ёстой л хүлээхийн жаргал гэгч нь энэ юм байх даа…

Гэнэт Соёлоод нөгөөх Төгөлдөртэй хөтлөлцөж явсан бүсгүй санагдлаа. Ямар жаахан хүүхэд бишдээ өдий насны залуу жирийн найзтайгаа хөтлөлцөөд л явж байна гэж мэдээж байхгүй шүү дээ. Тэгэхдээ одоо надад бүх юм хамаагүй ээ. Төгөлдөртэйгээ л хамт байвал, тэр маань намайг гэж байвал урд нь нэг бүсгүйтэй хөтлөлцөж харагдах нь байтугай авгай гурван хүүхэдтэй ч байсан хамаагүй, би түүнийг хайрласан сэтгэлээ татаж авч чадахгүй ээ. Бүхнийг Төгөлдөр өөрөө шийдэг, ер нь тэр бүсгүйтэй жирийн нэг найз ч байсан юм билүү. Мэдэхгүй зүйлийнхээ төлөө толгойгоо гашилгаж яах вэ. Хамгийн гол нь Төгөлдөр түүнд сайн байсан нь л хангалттай. Соёлоо Төгөлдөрийг өөртэй нь адилхан хайртай гэдэгт бараг л итгэж байлаа.

Энэ үед Төгөлдөр ажил дээрээ өргөсөн хатгуулсан мэт сууж ядан өндөлзөж цаг минут тоолон сууна. Захиалга өгсөн газар руугаа утасдаад хүлээлгэн өгсөн гэдгийг нь сонсоод жаахан ч гэсэн сэтгэл амрах шиг санагдана. Гэхдээ л айх зүйл нь урд нь хүлээж байлаа. Соёлоо түүнийг Уянгатай хөтлөлцөж явж байгааг хараад яаж гомдох, зэмлэх зэрэгцсэн харцаар харж байсан билээ дээ. Тэгээд одоо захиаг нь урж хаяад уурлаж байвал яана. Бүүр орой уулзая гээд утасдтал өөдөөс уурлаж загнавал яах билээ. Өөрийг нь аль хэдийн мартчихсаан явж байвал бүүр ичмээр хэрэг болох биш үү. Төгөлдөр уул нь тийм ч аймхай хүн биш дээ. Гэтэл Соёлоогийн утасруу залгахаас даанч нэг зүрх алдаад байсан тул түүнрүү мэссэж бичээд үзэхээр шийджээ.

“Сайн уу, Соёлоо. Өчигдөр уулзах байсан газраа орой долоон цаг гээд хүрээд ирэхгүй юу. Бит чамтай уулзаж нэгэн чухал зүйлийг хэлмээр байна. Би очоод сууж байнаа, Төгөлдөр” Ингэж бичээд Соёлоогийн утасруу нь явууллаа. Дараа нь уншаад үзтэл даанч эв хавгүй утгагүй зүйл бичсэн юм шиг санагдаад, мэссэжээ буцаагаад авчихаж чадахгүйдээ удтал харамсав. Нэг чухал зүйл хэлье гэнэ үү. Үгүй чи юугаа нээх чухал гэж бодоов, ер нь юу ярихаа ч мэдэхгүй байж хэмээн өөрийгөө Төгөлдөр бухимдан элдвээр хэлж бачимдана. Юутай ч гэсэн орой очоод л хүлээж байя. Ирэхгүй байвал миний хохь биз хэмээн Төгөлдөр бодлоо. Төдөлгүй утсанд нь мэссэж иртэл Соёлоогоос ирсэн байлаа. Тэгье хэмээн бичсэн ганцхан үг нь Төгөлдөрт хичнээн их баяр хөөр авчирсаныг зүйрлэн хэлэх аргагүй билээ.

Цаг нэгэнт зургаа өнгөрч Төгөлдөрийн ажлынхан нь мэр сэр тарж эхэллээ. Тэгтэл гэнэт Уянгаа залгалаа. Хүүе Төгөлдөрөө өнөөдөр хоёулаа долоо өнгөрөөд Тэнгист кино үзье, шинэ гоё кино ирсэн байна лээ, чи сайт руу нь ороод үздээ хэмээс Уянгаа хэлэх нь тэр. Төгөлдөр хэсэг түгдрээд би өнөөдөр ажилтай, даанч оройтохоос өөр арга алга хэмээн худлаа хэлж орхив. Тэгвэл маргааш үзэх үү хэмээн асуухад Төгөлдөрт анх удаа Уянгаад дургүйцэх сэтгэл төрлөө. Үгүй ээ би ажилтай гээд байна, тэгээд ч кино үзэх хүсэл алга хэмээн ширүүхэн бөгөөд эрсхэн хэлсэндээ дараа нь өөрөө ч гайхав. Урд нь өөртэй нь хэзээ ч иймэрхүү төрхтэй ярьж байгаагүйд гайхсан Уянга үнэхээр л ажил ихтэй бухимдаж байгаа юм байх даа гэж бодсоор, за тэгвэл найз нь дараа залгая хэмээгээд утсаа тавьлаа. Уянгын тухай бодох ч хүсэл Төгөлдөрт байсангүй, арай ярдаг зан гаргачихсан болов уу гэж санаа нь ч зовсонгүй ээ...

Цаг гаруйханы дараа уулзах Соёлоог л бодож байлаа. Оройн долоон цаг жаахан өнгөрөөд Төгөлдөр аль хэдийн болзсон задгай кафедаа оччихоод хүлээж суулаа. Энэ халуунд нэг аяга хүйтэн пиво уучихвал мөн сайхнаа гэж бодсон боловч, Соёлоо ирвэл таагүй санагдаж магад гэж бодоод хүйтэн ундаа уугаад хүлээж байв. Задгай кафены хоёр талынх нь орох хаалгыг ээлжлэн харж, Соёлоотой жаахан төстэй хүн харагданх төдийд зүрх нь түг түг хэмээн цохилох нь өөрт мэдэгдэнэ. Цагаа хартал долоон цаг хорин минут өнгөрч, эргэн тойрны ширээнд ч хүн ирж суух нь эрс нэмэгдэж байв. Төгөлдөр Соёлоод өөрийнхөө тухай бүх үнэнийг ирэхлээр нь нэгд нэгэнгүй тоочино хэмээн шийдсэн байлаа. Уянга тэр хоёр ямар холбоотой болох, өөрийг нь анх харсанаас хойш хэрхэн сэтгэл татагдсан, анх удаа хүнд жинхэнэ ёсоор сэтгэл зүрхээрээ дурласан тухайгаа бүхнийг ичиж зоволгүй ярихаар шийджээ.

Энэ мөчид Соёлоо догдлосон сэтгэлээ барьж ядан хурдлан алхсаар задгай кафены хажуугийн хаалгаар орж ирээд, нүд гүйлгэн харсанаа хэдэн ширээний цаанаас өөрийг нь даллаж байгаа Төгөлдөрийг олж харлаа. Төгөлдөр түүнийг санаашрал зовнил, хайр гэрэлтсэн нүдээр харж байх нь тэр.

Уянга энэ өдөр гэрлүүгээ нэг их яарсан ч үгүй. Төгөлдөртэй орой сайхан кино үзье гэж бодсон нь талаар өнгөрсөн тул ажлынх нь хэдэн хүүхэн нэг газар жаахан сууж байгаад харьцгаая гэхэд уриалгахан зөвшөөрчээ. Тэр хэд ярилцаж байгаад хотын төвийн задгай кафед орж сууя, одоо тэнд сайхан сэрүүхэн байгаа гэж нэгэн дуугаар тохиров. Уянгын ажлын үе тэнгийн хэдэн хүүхэн нэгэн таксид арайхийн багтан суугаад инээд хөөр болон явцгаасаар задгай кафены урд хаалгаар орж ирээд, сүүдэртэй зүүн талын ширээрүү зүглэцгээлээ. Хамгийн хойно нь хоцорч явсан Уянга гэнэт урдхан талын ширээнд ганцаараа суугаад, хаалганы зүг ширтэж буй Төгөлдөрийг олж хараад зөндөө гайхлаа. Гэтэл ширтэн буй хаалганы зүгээс нэгэн бүсгүй наашлан ирж байгааг хараад өөрийн эрхгүй Төгөлдөрөө хэмээн чангахан дуудсанаа өөрөө ч сайн мэдсэнгүй. Тэр дуунаар ирж байсан бүсгүй зог тусан, Соёлооруу ширтэсээр сууж байсан Төгөлдөр ч давхийн цочин эргэж харлаа. Уянга түүнрүү нэг Соёлооруу нэг ээлжлэн харж чи ингэж явдаг байсан юм уу хэмээн өөрөө ч мэдэлгүй шүдээ зуун хөндийн хүйтэн дуугаар хэлжээ. Энэ үгийг сонсоод Соёлоогийн царай цонхийн цайрч, гарах хаалганы зүг аяархан эргэв. Төгөлдөр одоо л өөрийгөө эцсийн сонголтоо хийх болсоныг ойлголоо. Нэг бол босч Уянгааг орхин Соёлоогийн араас явах, эсвэл эндээ үлдэж Уянгад тайлбар тавьж аргадах. Тэрээр Соёлоод чин сэтгэлээсээ хайртай болсон билээ. Төгөлдөрт даанч тухтай бодох зав байсангүй, үйл явдал дэндүү хурдан өрнөлөө. Төгөлдөр эцсийн шийдээ гаргалаа
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 17:31 | Бичлэг № 4

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

8-р бүлэг
итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж энэ юм байхдаа. Ичих ч үгүй завгүй ажилтай гэчихээд энд хүүхэнтэй уулзаад сууж байдаг. Уянгаа өөрийн эрхгүй доод уруулаа өвдтөл шүдээрээ зуулаа. Төгөлдөр түүнийг арай тэнэг хүүхэн ухаан муутай гэж бодоод байгаа юм биш биз. Тийм бол тэр том эндүүрч, Төгөлдөрт хичнээн итгэлээ дээ. Мөн ч олон жилийг хоёулаа хамтдаа өнгөрөөсөн дөө. Тэгтэл нэг муу уучлаарай гэж хэлчихээд өөр хүүхэн дагаад яваад өгөх гэж байгаа юм даа. Уучлаарай гэнэ үү, чиний тэр муу есөн үсгээр би яах юм хэмээн Уянга зэвүүрхэн бодлоо. Байз байз тэр хүүхнийг нэг л таньдаг санагдаад байх чинь.Бодоё бодоё....

Өө тийм саяхан орой эмээг эргээд явж байхад гудамжинд дайралдаад Төгөлдөрийг ширтээд байдаг хүүхэн мөн байсан байна шүү дээ. Яг мөн байна. Нэг л сонин ширтээд байсан, одоо бодоход Төгөлдөр буцаж очоод нэг юм хэлээд ч байсан санагдаж байна. Сая бас намайг хараад таниад, царайгаа хувилгаад байсан даг. Төгөлдөр ер нь тэрэнд аягүй бол өөрийгөө ганц бие гээд хэлчихсэн байсан даа. Өөдгүй залуу юм даа. Ханилж суухдаа тулчихаад гэнэт нэг муу хүүхэн харчихаад, хэдэн жилийн сайхан үерхэлээ ор тас мартаад байхдаа яах вэ дээ. Даанч ийм гэж Төгөлдөрийг бодсонгүй.

Уянга ажлынханаасаа эртлэн саллаа. Гэртээ харьж өрөөндөө ороод гадуур хувцасаа ч тайлсангүй орон дээрээ унаад өглөө. Бодох тусамд Төгөлдөрт гомдох сэтгэл төрнө, бас тэр хоёрыг салгах гээд байгаа хүүхнийг нь үзэн ядах сэтгэл төрнө. Уянгаа салгах гээд байгаа хүүхэн гэж бодлоо, тэрээр Төгөлдөрөөс салчихлаа гэж огт бодсонгүй. Тэр муу хүүхэн салгаж чадахгүй, би Төгөлдөрөөс огт салахгүй. Бид хоёрын хамтдаа байсан тэр олон жил, бие биедээ дассан тэр олон жилүүдийг хэнбугай ч байсан ор мөргүй арчиж Төгөлдөрийг нь аваад явж чадахгүй ээ. Анх удаагаа Уянгын зүрх нь хүчтэй гэгч цохилох нь өөрт нь мэдэгдлээ. Тэрээр анх удаагаа Төгөлдөрийг хардаж, анх удаагаа бас бусдаас дэндүү ихээр харамлажээ. Тэрээр Төгөлдөртөө өөрийнхөө бодож байгаагаас ч илүү их хайртай юм байна. Яасан ч түүнээсээ салж болохгүй, аль багын л Төгөлдөрийг сонирхсон охидуудтай хэрэлдэхийг нь хэрэлдэж, шоолохыг нь шоолж бүгдийг нь дийлдэг байлаа. Тэрийг нь Төгөлдөр огт мэддэггүй өнгөрдөг байсан. Бас ганцхан өөрөө л Төгөлдөрийг тайван байлгаж, арга эвийг нь бүрэн олж сурсан билээ.

Уянгаа гэнэт инээд алдан босч, хувцасаа солин хоолоо идэхээр бослоо. Тэр энэ удаа ч гэсэн ялж гарна гэдэгтээ итгэлтэй болжээ. Харин ч энэ удаагийн явдал Уянгад хэрэгтэй сургамж боллоо, хойшид харин анхаарч байх ёстой юм байна хэмээн бодоод сэтгэл нь бараг амрах шиг болоод хоолоо идлээ. Гэхдээ одоо зүв зүгээр байж байхад Төгөлдөр хүрээд ирэхгүй, сайтар төлөвлөсөн төлөвлөгөөтэй байж Төгөлдөрийгөө буцааж тэр хүүхэнээс нь салгаж авах болно. Хоолоо идчихээд Уянгаа өрөөндөө орж сэтгэл тайван сайтар бодлоо. Юуны тулд хийх ажлаа хүртэл байнга төлөвлөдөг билээ дээ. Төгөлдөрийг тэр сайтар мэднэ тиймээс түүнтэй ямар үед нь ямар байдлаар ярилцаж өөрийгөө ойлгуулахаа Уянгаа аль хэдийн шийдчихсэн байв. Харин тэр хүүхэнтэй бас ярилцаж, өөрөөр нь Төгөлдөрийг орхиулах хэрэгтэй. Тэгж байж л Төгөлдөрт өөрөөс нь өөр үнэнч, бас тууштай хүүхэн байхгүй юм байна гэж итгүүлэх болно. Хамгийн гол нь тэр хүүхнийг сайн судлах хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэнтэй ярилцах зөв зарчимаа сонгож авч амжилтанд хүрэх болно.

Хаанаас харин тэр хүүхний тухай мэдээллийг олж авах вэ. Ядаж нэрийг нь ч мэдэхгүй юм, хар таамагаар хайлтай нь биш. Яаж тэр хүүхний тухай олж мэдэх вэ хэмээн бодож байтал гэнэт нэгэн мэргэн гэмээр санаа төржээ. Уянгаа гадагшаа гарахаар зэхэн хувцасаа өмсөөд нүүрнийхээ будгийг арилган, бас нүдээ улайтал нь үрж орхиод гэрээсээ гарч бараг л инээх шахан жуумалзсаар гар утсаа гарган залгалаа.
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 17:35 | Бичлэг № 5

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

9-р бүлэг
Quote (saaka)
итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж энэ юм байхдаа. Ичих ч үгүй завгүй ажилтай гэчихээд энд хүүхэнтэй уулзаад сууж байдаг. Уянгаа өөрийн эрхгүй доод уруулаа өвдтөл шүдээрээ зуулаа. Төгөлдөр түүнийг арай тэнэг хүүхэн ухаан муутай гэж бодоод байгаа юм биш биз. Тийм бол тэр том эндүүрч, Төгөлдөрт хичнээн итгэлээ дээ. Мөн ч олон жилийг хоёулаа хамтдаа өнгөрөөсөн дөө. Тэгтэл нэг муу уучлаарай гэж хэлчихээд өөр хүүхэн дагаад яваад өгөх гэж байгаа юм даа. Уучлаарай гэнэ үү, чиний тэр муу есөн үсгээр би яах юм хэмээн Уянга зэвүүрхэн бодлоо. Байз байз тэр хүүхнийг нэг л таньдаг санагдаад байх чинь.Бодоё бодоё....
Өө тийм саяхан орой эмээг эргээд явж байхад гудамжинд дайралдаад Төгөлдөрийг ширтээд байдаг хүүхэн мөн байсан байна шүү дээ. Яг мөн байна. Нэг л сонин ширтээд байсан, одоо бодоход Төгөлдөр буцаж очоод нэг юм хэлээд ч байсан санагдаж байна. Сая бас намайг хараад таниад, царайгаа хувилгаад байсан даг. Төгөлдөр ер нь тэрэнд аягүй бол өөрийгөө ганц бие гээд хэлчихсэн байсан даа. Өөдгүй залуу юм даа. Ханилж суухдаа тулчихаад гэнэт нэг муу хүүхэн харчихаад, хэдэн жилийн сайхан үерхэлээ ор тас мартаад байхдаа яах вэ дээ. Даанч ийм гэж Төгөлдөрийг бодсонгүй.
Уянга ажлынханаасаа эртлэн саллаа. Гэртээ харьж өрөөндөө ороод гадуур хувцасаа ч тайлсангүй орон дээрээ унаад өглөө. Бодох тусамд Төгөлдөрт гомдох сэтгэл төрнө, бас тэр хоёрыг салгах гээд байгаа хүүхнийг нь үзэн ядах сэтгэл төрнө. Уянгаа салгах гээд байгаа хүүхэн гэж бодлоо, тэрээр Төгөлдөрөөс салчихлаа гэж огт бодсонгүй. Тэр муу хүүхэн салгаж чадахгүй, би Төгөлдөрөөс огт салахгүй. Бид хоёрын хамтдаа байсан тэр олон жил, бие биедээ дассан тэр олон жилүүдийг хэнбугай ч байсан ор мөргүй арчиж Төгөлдөрийг нь аваад явж чадахгүй ээ. Анх удаагаа Уянгын зүрх нь хүчтэй гэгч цохилох нь өөрт нь мэдэгдлээ. Тэрээр анх удаагаа Төгөлдөрийг хардаж, анх удаагаа бас бусдаас дэндүү ихээр харамлажээ. Тэрээр Төгөлдөртөө өөрийнхөө бодож байгаагаас ч илүү их хайртай юм байна. Яасан ч түүнээсээ салж болохгүй, аль багын л Төгөлдөрийг сонирхсон охидуудтай хэрэлдэхийг нь хэрэлдэж, шоолохыг нь шоолж бүгдийг нь дийлдэг байлаа. Тэрийг нь Төгөлдөр огт мэддэггүй өнгөрдөг байсан. Бас ганцхан өөрөө л Төгөлдөрийг тайван байлгаж, арга эвийг нь бүрэн олж сурсан билээ.
Уянгаа гэнэт инээд алдан босч, хувцасаа солин хоолоо идэхээр бослоо. Тэр энэ удаа ч гэсэн ялж гарна гэдэгтээ итгэлтэй болжээ. Харин ч энэ удаагийн явдал Уянгад хэрэгтэй сургамж боллоо, хойшид харин анхаарч байх ёстой юм байна хэмээн бодоод сэтгэл нь бараг амрах шиг болоод хоолоо идлээ. Гэхдээ одоо зүв зүгээр байж байхад Төгөлдөр хүрээд ирэхгүй, сайтар төлөвлөсөн төлөвлөгөөтэй байж Төгөлдөрийгөө буцааж тэр хүүхэнээс нь салгаж авах болно. Хоолоо идчихээд Уянгаа өрөөндөө орж сэтгэл тайван сайтар бодлоо. Юуны тулд хийх ажлаа хүртэл байнга төлөвлөдөг билээ дээ. Төгөлдөрийг тэр сайтар мэднэ тиймээс түүнтэй ямар үед нь ямар байдлаар ярилцаж өөрийгөө ойлгуулахаа Уянгаа аль хэдийн шийдчихсэн байв. Харин тэр хүүхэнтэй бас ярилцаж, өөрөөр нь Төгөлдөрийг орхиулах хэрэгтэй. Тэгж байж л Төгөлдөрт өөрөөс нь өөр үнэнч, бас тууштай хүүхэн байхгүй юм байна гэж итгүүлэх болно. Хамгийн гол нь тэр хүүхнийг сайн судлах хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэнтэй ярилцах зөв зарчимаа сонгож авч амжилтанд хүрэх болно.
Хаанаас харин тэр хүүхний тухай мэдээллийг олж авах вэ. Ядаж нэрийг нь ч мэдэхгүй юм, хар таамагаар хайлтай нь биш. Яаж тэр хүүхний тухай олж мэдэх вэ хэмээн бодож байтал гэнэт нэгэн мэргэн гэмээр санаа төржээ. Уянгаа гадагшаа

Quote (saaka)
итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж энэ юм байхдаа. Ичих ч үгүй завгүй ажилтай гэчихээд энд хүүхэнтэй уулзаад сууж байдаг. Уянгаа өөрийн эрхгүй доод уруулаа өвдтөл шүдээрээ зуулаа. Төгөлдөр түүнийг арай тэнэг хүүхэн ухаан муутай гэж бодоод байгаа юм биш биз. Тийм бол тэр том эндүүрч, Төгөлдөрт хичнээн итгэлээ дээ. Мөн ч олон жилийг хоёулаа хамтдаа өнгөрөөсөн дөө. Тэгтэл нэг муу уучлаарай гэж хэлчихээд өөр хүүхэн дагаад яваад өгөх гэж байгаа юм даа. Уучлаарай гэнэ үү, чиний тэр муу есөн үсгээр би яах юм хэмээн Уянга зэвүүрхэн бодлоо. Байз байз тэр хүүхнийг нэг л таньдаг санагдаад байх чинь.Бодоё бодоё....
Өө тийм саяхан орой эмээг эргээд явж байхад гудамжинд дайралдаад Төгөлдөрийг ширтээд байдаг хүүхэн мөн байсан байна шүү дээ. Яг мөн байна. Нэг л сонин ширтээд байсан, одоо бодоход Төгөлдөр буцаж очоод нэг юм хэлээд ч байсан санагдаж байна. Сая бас намайг хараад таниад, царайгаа хувилгаад байсан даг. Төгөлдөр ер нь тэрэнд аягүй бол өөрийгөө ганц бие гээд хэлчихсэн байсан даа. Өөдгүй залуу юм даа. Ханилж суухдаа тулчихаад гэнэт нэг муу хүүхэн харчихаад, хэдэн жилийн сайхан үерхэлээ ор тас мартаад байхдаа яах вэ дээ. Даанч ийм гэж Төгөлдөрийг бодсонгүй.
Уянга ажлынханаасаа эртлэн саллаа. Гэртээ харьж өрөөндөө ороод гадуур хувцасаа ч тайлсангүй орон дээрээ унаад өглөө. Бодох тусамд Төгөлдөрт гомдох сэтгэл төрнө, бас тэр хоёрыг салгах гээд байгаа хүүхнийг нь үзэн ядах сэтгэл төрнө. Уянгаа салгах гээд байгаа хүүхэн гэж бодлоо, тэрээр Төгөлдөрөөс салчихлаа гэж огт бодсонгүй. Тэр муу хүүхэн салгаж чадахгүй, би Төгөлдөрөөс огт салахгүй. Бид хоёрын хамтдаа байсан тэр олон жил, бие биедээ дассан тэр олон жилүүдийг хэнбугай ч байсан ор мөргүй арчиж Төгөлдөрийг нь аваад явж чадахгүй ээ. Анх удаагаа Уянгын зүрх нь хүчтэй гэгч цохилох нь өөрт нь мэдэгдлээ. Тэрээр анх удаагаа Төгөлдөрийг хардаж, анх удаагаа бас бусдаас дэндүү ихээр харамлажээ. Тэрээр Төгөлдөртөө өөрийнхөө бодож байгаагаас ч илүү их хайртай юм байна. Яасан ч түүнээсээ салж болохгүй, аль багын л Төгөлдөрийг сонирхсон охидуудтай хэрэлдэхийг нь хэрэлдэж, шоолохыг нь шоолж бүгдийг нь дийлдэг байлаа. Тэрийг нь Төгөлдөр огт мэддэггүй өнгөрдөг байсан. Бас ганцхан өөрөө л Төгөлдөрийг тайван байлгаж, арга эвийг нь бүрэн олж сурсан билээ.
Уянгаа гэнэт инээд алдан босч, хувцасаа солин хоолоо идэхээр бослоо. Тэр энэ удаа ч гэсэн ялж гарна гэдэгтээ итгэлтэй болжээ. Харин ч энэ удаагийн явдал Уянгад хэрэгтэй сургамж боллоо, хойшид харин анхаарч байх ёстой юм байна хэмээн бодоод сэтгэл нь бараг амрах шиг болоод хоолоо идлээ. Гэхдээ одоо зүв зүгээр байж байхад Төгөлдөр хүрээд ирэхгүй, сайтар төлөвлөсөн төлөвлөгөөтэй байж Төгөлдөрийгөө буцааж тэр хүүхэнээс нь салгаж авах болно. Хоолоо идчихээд Уянгаа өрөөндөө орж сэтгэл тайван сайтар бодлоо. Юуны тулд хийх ажлаа хүртэл байнга төлөвлөдөг билээ дээ. Төгөлдөрийг тэр сайтар мэднэ тиймээс түүнтэй ямар үед нь ямар байдлаар ярилцаж өөрийгөө ойлгуулахаа Уянгаа аль хэдийн шийдчихсэн байв. Харин тэр хүүхэнтэй бас ярилцаж, өөрөөр нь Төгөлдөрийг орхиулах хэрэгтэй. Тэгж байж л Төгөлдөрт өөрөөс нь өөр үнэнч, бас тууштай хүүхэн байхгүй юм байна гэж итгүүлэх болно. Хамгийн гол нь тэр хүүхнийг сайн судлах хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэнтэй ярилцах зөв зарчимаа сонгож авч амжилтанд хүрэх болно.
Хаанаас харин тэр хүүхний тухай мэдээллийг олж авах вэ. Ядаж нэрийг нь ч мэдэхгүй юм, хар таамагаар хайлтай нь биш. Яаж тэр хүүхний тухай олж мэдэх вэ хэмээн бодож байтал гэнэт нэгэн мэргэн гэмээр санаа төржээ. Уянгаа гадагшаа

ЗөРүүД ЖааЛ
saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 17:37 | Бичлэг № 6

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

10-р бүлэг
Гар утас жингэнэ дуугарч мэссэж ирэх чимээнээр Соёлоо нойрноосоо сэрлээ. Цаг өглөөний найм өнгөрч байгаа ч гэсэн зуны өглөөний нар аль хэдийн гэрээр нэг тусчихсан байлаа. Утсаа нээвэл Төгөлдөрөөс мэссэж ирсэн байлаа. “Сайн уу, миний найз сайхан амарсан уу.
Өдөр хамт хооллох уу, эсвэл ажил тараад паркаар зугаалах уу, чи сэрээд хариу бичээрэй” гэж бичсэн зурвасыг уншаад инээмсэглэн хариу бичлээ. Тэгээд эртхэн босч хамаг хувцасаа угааж гарав. Маргааш бямба гариг болохоор тэр хоёр Соёлоогийн зусланруу хамтдаа явья гэж өчигдөр Төгөлдөр шалсаар байгаад зөвшөөрүүлсэн билээ. Ойрд парк орсон биш дээ, хэдийгээр бусад орны парктай зүйрлэшгүй нь үнэн боловч, хайртай хүнтэйгээ жижигхэн цөөрөм дотор ёроолоор нь ус шүүрсэн завиар зугаалсан ч сайхан шүү дээ. Тэгээд ч ирэх жилээс хаагдана гэсэн юм чинь хоёулаа жаахан хүүхэд шиг тоглоод авахад буруудах зүйл юу байхав дээ.

Соёлоо гэртээ сайхан хоол хийгээд Төгөлдөрийг урихаар шийдэв, арван хоёр цаг дөхүүлээд огт мэдээгүй байхад нь ирж хоол ид гэж утасдая, лав их баярлах байх хэмээн бодоод шаламгай гэгч нь гэрээ цэвэрлэж эхэллээ. Арван нэгэн цаг аль хэдийнэ өнгөрч Соёлоо гэрээ цэвэрлэж дуусаад, хормогчоо шүүрэн авч өмсөөд гал тогоо руугаа хоолоо хийхээр оров. За байз ямар хоол хийж өгөх вэ, юутай ч өөрийнхөө хамгийн амттай хийдэг чинжүүтэй салатаа эхлээд хийчихэе. Дуртай хөгжмөө сонсоод л хайртай хүндээ хоол хийгээд л сууж байхад үнэхээр жаргалтай байдаг юм байна даа. Дандаа ингээд л Төгөлдөртөө хоол хийгээд л сууж байдаг бол ямар гоё вэ гэж сэтгэлд бодогдох шиг. Ер нь одоо нас биед хүрчихлээ хайртай хүнтэйгээ дандаа хамтдаа байж, хоёулаа хүүхдээ хөтлөөд хамт байвал хичнээн сайхан бэ гэж Соёлоод бодогдон, ёстой жинхэнэ өөрийнхөө амьдралыг зохиомоор санагдлаа.

Дийд дийд хэмээн гар утсны хонх нөгөө өрөөнөөс жингэнэлээ. Төгөлдөрийг юм болуу хэмээн яаран гүйж очоод утсаа хартал өөр дугаар. Сайн уу чи Соёлоо юу гэх намуухан бөгөөд гунигтай хоолойтой эмэгтэй хүн асуулаа, тиймээ би байна. . . Соёлоо утсаа тавиад орон дээрээ сууж хормогчоо тайлан хажуудаа тавьлаа. Одоо хоол хийх хэрэггүй боллоо, орой парк явах ч хэрэггүй. Орой долоон цагаас Уянгаатай уулзана . . . Юутай ч Төгөлдөрт энэ тухайгаа хэлэхгүй байя, уулзсаныхаа дараа тайлбарласан нь дээр биз гэж бодоод Төгөлдөрт мэссэж бичлээ. “Төгөлдөрөө найзад нь ажил гарлаа, төлөвлөгөөгөө түр хойшлуулья, би орой чамруу өөрөө залгаж тайлбарланаа. Түр баяртай”
Уянгаа ажил дээрээ тогтож чадахгүй өндөлзсөөр байлаа. Бушуу ажил тараасай. Төгөлдөрийн тэр унаж үхэх гээд байгаа хүүхнийг харах юм сан, надаас юугаар ч илүү байсан Төгөлдөрийг түүнд өгнө л гэж байхгүй хэмээн зэвүүрхэн бодлоо. Яаж ярилцахаа харж байгаад шийдэе дээ, өглөө бол гуниг гутралдаа автсан хүн болж ярьсан, хэрвээ үр дүнгээ өгөхгүй бол хатуухан ярих юм шүү. Олон янзын харилцагчдын учрын олоод ажилладаг юм чинь тэр зэргийн хүүхэн гайгүй байлгүй хэмээн бодоод Уянгаа гарахаар зэхлээ.

Соёлоо зургаан цаг өнгөрөөгөөд Уянгаагийн уулзая хэмээн тогтсон бяцхан кафенд очин хаалгаар орвол хүн цөөтэй байх бөгөөд, хамгийн булангийн ширээнд суусан хүүхнийг Уянгаа байна хэмээн таалаа. Өөдөөс хүрч ирсэн Соёлоог хараад Уянгаа байдаг л нэг жирийн хүүхэн байна даг, Төгөлдөр энүүний юунд нь болсон юм болоо хэмээн гайхшрав. Төгөлдөр Соёлоогийн юуг нь онцгойлоогүй зүгээр л хайртай болчихсон, чин сэтгэлээсээ дурласан гэдгийг Уянгаа ойлгохгүй л байлаа…

Сайн уу намайг Уянгаа гэдэг чи Соёлоо юу хэмээн даруухан мэндлээд хажуудаа суухыг урьлаа. Соёлоог хүйтэн ундаа захиалсаны дараа Уянгаа яриагаа эхэллээ. Чамаас би нэг зүйл гуйх гэж уулзая гэсэн юм аа, бид хоёр чинь эмэгтэй хүмүүс шүү дээ. Төгөлдөр бид хоёр хар багаасаа үерхэж өссөн, би түүнийг миний хайртай хүн амьдралын минь хань гэж итгэж явсан юм. Одоо надад хичнээн хэцүү байгааг чи төсөөлөөч. Би түүндээ маш их хайртай, чи адилхан залуу хүн байна миний зовлонгоор жаргал хийхгүй байх гэж итгэж байна хэмээн Уянгаа учирлан гуйлаа. Нүд нь бүлтгэнэж нулимс гүйлгэсэн бүсгүй өөдөөс нь харан уйлж байгааг хараад Соёлоо санаа зовж, өөрийн эрхгүй тайвшир битгий уйл хэмээн аргадаж гарав. Тэр маань миний амьдрал шүү дээ, бид хоёрын сайхан үерхэлийг битгий ингэж таслаач дээ, нүдэндээ нулимс дуслуулан хэмээн гуйх Уянгаа Соёлоод үерхэлийнхээ бүхий л түүх, гэр бүлийнх нь холбоо бусад дурсамжаа яриж эхлэв.

Соёлоогийн дотор харанхуйлж эхэллээ одоо яг л Уянгаа шиг уйлмаар санадлаа. Би чинь Ханболдоос салаад хоёр жил яаж шаналлаа даа. Тэрийгээ мартаад өөр шигээ бүсгүйг Соёлоо өөрөө уйлуулж, сэтгэл зүрхийг нь шаналгаад явж байж болох уу даа. Төгөлдөрөөс салая дахиж уулзахгүй гээд хэлэх гэхээр дэндүү хайртай болсон өөрөө яах билээ. Төгөлдөртэйгээ уулзахгүй, хамт байхгүй амьдралыг юу ч гэж нэрлэх билээдээ. Гэтэл Төөгөөгөөс салчихвал өөрөө хичнээн их шаналах билээ.

Соёлоогийн өрөвдсөн бас эргэлзсэн царайг хараад Уянгаа дахин дайралт хийхээр шийдлээ. Соёлоо бид хоёр энэ намар хуримаа хийхээр тохирсон юм аа, би бүр даашинзныхаа загварыг нь хүртэл бодож олсон гээч. Бид чинь хамаатан садан, найз нөхөддөө бүгдэд зарлачихсан байсан, би яасан азгүй хүн бэ. Энэ хэдэн хоногт зүрх минь өдөр бүр л хэсэг хэсгээр урагдаж байх шиг болж байна, би олон жил зөвхөн Төгөлдөртөө л үнэнч байсныхаа төлөө ийм байдалд орох учиртай гэж үү хэмээн хэлэхэд Уянгаагийн зүрх үнэхээр хатгуулан өвдлөө. Хэрвээ энэ хүүхэнд Төгөлдөрөө алдчихвал яанаа гэж одоо л жинхнээсээ айж эхэлжээ. Төгөлдөрөөсөө сална гэж бодонгуут Уянгаагийн нулимс дахин асгарч, Соёлоогийн гараас барьж чин зүрхнээсээ гуйлаа. Чи бид хоёрыг орхиоч гуйж байна, би Төгөлдөрөө уучилна. Ганцхан чи .. . Ганцхан чи . . . . . Ганцхан чи л . . .

Соёлоо согтуу юм шиг гуйван дайван гадаа гарлаа. Тэнгэр цэлмэг, нар жаргаагүй байхад яагаад эргэн тойрон харанхуй байгаа юм бэ. Ийм харанхуйд зөрж өнгөрч байгаа хүмүүс яаж замаа олж, яаж ийм харанхуйд зарим нь инээж чадаж байгаа юм бэ. Соёлоо нүүрээ даран замын хажууд сууж мэгшин уйллаа, зүрх нь хагарчих шахан өвдөж байлаа. Сэтгэл өвдсөнд орвол бие минь өвдөхгүй даанч яав даа. Тэгвэл зүрх шимшрэхгүй яасан их амар байх бол, сэтгэл минь битгий намайг ингэж зовоо л доо. Хайртай хүнээ өөрийнхөө гараар түлхээд хаячихлаа. Зүрхээ өөрийнхөө гараар базаж байна, цус шүүрсэн энэ шарх хэзээ ч миний хувьд эдгэхгүй. Өдөр бүр л цус шүүрэн зүрх сэтгэл хөндүүрлэсээр явах болно…

Тиймээ Соёлоо дахин Төгөлдөртэй хэзээ ч уулзахгүй хэмээн Уянгаад амлажээ. . . Угаасаа л би азгүй төржээ, тиймээс Төгөлдөртэй уулзсан минь ч бас миний нэг алдаа байсан. Гэм буруугүй өөртэйгээ ижил бүсгүйн зүрхийг гомдол шаналал дунд орхичоод өөрөө жаргаад явсанаас, азгүй төрсөн өөртөө гомдоод гэмгүй хүний аз жаргалыг буцаагаад өгсөн нь дээр. Тэгэхгүй өөрийгөө бодвол Соёлоо хэзээ ч өөрийгөө уучлахгүй, нэгэн бүсгүйн гомдол шаналалаар аз жаргал олж авсанаас зүрхэндээ шархтай хоцорсон нь дээр.

Соёлоог гарсаны дараа Уянгаа сүүлчийнхээ нулимсыг арчаад толь гарган нүүрээ харлаа. Хэцүү ч гэлээ хэрэг бүтлээ, одоо ийм нүүртэй дээрээ Төгөлдөр дээрээ очиж уулзах хэрэгтэй. Чамдаа би ийм хайртай гэдгээ урьд нь хэзээ ч анзаарч байгаагүй юм байна шүү. Гудамжинд сөхрөн суугаад мэгшин уйлж байгаа Соёлоог хараад, Уянгаа хялалзан харсаар эсрэг зүгрүү нь эргэн зам гарахаар хурдлан алхалж явлаа
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 17:56 | Бичлэг № 7

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

11-р бүлэг)
Аль хэдийн ажил таржээ. Түрүүнээс хойш хичнээн ч их залгаад Соёлоо гар утсаа авсангүйд Төгөлдөр жаахан гайхлаа. Ажилтай гэж мэссэж ирэх нь ирсэн, гэхдээ л орой хоёулаа паркаар зугаалж, маргааш хамт зуслан явья гэж тохирсон доо. Гэнэт мэссэж ирлээ, хартал ашгүй Соёлоогоос байж Төгөлдөрийг баярлууллаа.

“Уучлаарай Төгөлдөрөө би зусланруугаа явж байна, чамтай цуг зугаалж чадахгүй нь. Бас хүсэхгүй байна. Бид хоёрын зам нийлэхгүй юм байна, ингээд салъя даа. Дахиж залгаад хэрэггүй “ гэж Соёлоо бичсэн байх ажээ. Төгөлдөрийн нүд нь өөрийн эрхгүй бүрэлзэж сандал дээрээ суун туслаа. Тэр дор нь эргээд залгасан боловч Соёлоо аль хэдийн утсаа салгачихсан байх нь тэр. Төгөлдөр нь дотор нь бачимдан яах учраа ололгүй гөлийн суулаа. Өчигдөрхөн хоёулаа хичнээн сайхан байлаа даа, орой зугаална, маргааш хамтдаа зуслан явж амрая гэж тохирчихоод хичнээн сайхан байлаа. Ажил дээрээ нэг л аз жаргалтай хүн инээд алдаад суугаад байсан чинь. Би түүнийгээ гомдоох, ийм хатуу үг дуулах юу хийсэн хүн бэ. Ерөөсөө шууд хойноос нь зуслан явья. Шаргаморьт зуслангийн бүх байшингаас асууж байгаад ч хамаагүй Соёлоогоо олж уулзая хэмээн гэнэт шийдэн ажлаасаа гарлаа. Ажлын хаалгаар дөнгөж гартал өөдөөс нь зэвхий царайтай, уйлсанаас нь болж нүд нь улайсан Уянгааг хараад өөрийн эрхгүй сандран тосон очив. Яасан бэ Уянгаа хэмээн асууж амжаагүй байхад Уянгаа Төгөлдөрийн цээжинд наалдан эхэр татан уйлах нь тэр.

Урд нь хэзээ ч ийм гомдолтой уйлж байгаагүй, тэр байтугай юунаас болж хэдэн удаа уйлсаныг нь Төгөлдөр бараг тоолж мэдэх билээ. Уянгаагийн нулимс Төгөлдөрийн цамцыг нэвтэлж цээжийг нь халуу оргиулан төөнөнө. Төгөлдөр одоо л Уянгааг ямар хэцүү байгааг бүрэн ойлгох шиг боллоо. Ямар ч буруугүй Уянгааг элдэв тайлбаргүйгээр зүгээр л орхичисон нь дэндүү муухай харгис хэрэг болжээ. Хичнээн ч удаан хоёр биеэ гэж үерхсэн билээ дээ. Гэхдээ бидний үерхэлд дассан сэтгэл байснаас хайр байгаагүйг Уянгаад ойлгуулах, бас түүний өмнө буруутайгаа хэлж түүнийг тайвшруулахыг хүслээ. Уянгаа тайвширдаа, одоо нүүр нь муухай боллоо, хоёулаа манайд очиж сайн ярилцая гээд гараас хөтлөн гэрлүүгээ харьлаа. Юутай ч гэсэн огт буруугүй Уянгаагаа ингэтлээ зовоож уйлуулсандаа Төгөлдөрийн сэтгэл одоо шимширч, юу ч болоогүй мэт дан ганц өөрийн жаргалыг хөөгөөд явсандаа санаа нь ихээр зовж эхлэв. Соёлоо маань удахгүй уур нь гарч утсаа асаах биз, хэрвээ утсаа асаахгүй бол өглөө эртлэн зуслан явж Соёлоогоо хайж олж уулзая хэмээн шийдэв. Харин одоо Уянгааг тайвшруулж буруугаа хүлээнэ. Бас өөрийгөө хэдий буруутай ч гэлээ жинхэнэ сэтгэл зүрхээрээ хүнд дурласан болохоор хичнээн ч өөрийгөө хүчлээд Уянгааг хайрлаж чадахгүй гэдгээ тайван сууж ярилцаж ойлгуулахыг хүсчээ. Хуучин янзаараа Төгөлдөрийн гарт нь наалдаад явж байгаадаа Уянга сэтгэл ихэд хангалуун байлаа.

Одоо гэрт нь очоод Төгөлдөрт Соёлоотой уулзсан гэдгээ харин яаж эвтэйхэн хэлэх вэ, Соёлоо хэлсэндээ хүрэх юм бол би Төгөлдөрийн аргыг эвтэйхэн олчихно, хамгийн гол нь энэ хоёрыг дахин уулзуулахгүй байлгах арга олох хэрэгтэй байна гэж Уянгаа элдвийг эрэгцүүлэн бодож явлаа. Удалгүй тэр хоёр Төгөлдөрийн гэрт нь ирлээ, гэрийнхэн нь Уянгаа Уянгаа ирлээ хэмээн баярлалдан өгүүлэх боловч үсээ жаахан урагш унжуулсан Уянгаагийн нүүрийг нь олж харсангүй. Уянгаа цовоо дуугаар мэндлээд бушуухан Төгөлдөрийн өрөөг зүглэлээ, муудалцсан тухайгаа гэрийнхэнд нь мэдүүлэх нь Уянгаагийн төлөвлөгөө биш.

Төгөлдөр гэртээ байдаг Уянгаагийн аяга хэмээн нэрлэдэг бариултай шилэн аяганд халуун цай хийж Уянгаад өгөөд, өрөөнийхөө үүдийг сайтар хаагаад орон дээрээ сууж Уянгаагийн өөдөөс харав. Уянгаа босч Төгөлдөрийн орны дээл талд зэрэгцэн суугаад орны дээдэх бяцхан шүүгээний дээд шургуулгыг татан онгойлголоо. Уянгаа Төгөлдөрийн сэтгэлийн хамгийн эмзэг газрыг олж хөндсөн нь тэр байлаа. Төгөлдөр орныхоо тэндэх шүүгээний дээд талын шургуулгад Уянгаагын дуртай хоёр шоколодыг заавал авч тавьдаг сан. Бүр хэрэг болгон байн байн шалгаж байж гэрт нь ирэхээс нь өмнө хоёуланг нь авч тавьдаг. Тэгээд Уянгаа ирэх бүрдээ хамгийн түрүүнд орных нь шүүгээг уудалж хоёр шоколадаа хараад, инээд хөөр болон баярлаж иддэг болсоор олон жил өнгөрсөн билээ. Уянгааг орныхоо шүүгээг уудалж байх зуур энэ бүхнийг Төгөлдөр хоромхон зуур эргэн санаад сэтгэл нь шимширлээ. Тэр дороо Уянгаа өөрийнхөө дуртай шоколадаа гартаа атгаад яаралгүй задлан хэсгийг нь Төгөлдөрийн аманд хийлээ.

Төгөлдөрийн зүрх нь түг түг цохилно. Түүний бодсончлон тийм ч амархан салая гээд хэлчихэж чадахгүй нь дээ. Харахгүй байхдаа зүрхтэй байлаа, одоо харин хажууд нь байхад би өөр хүнд хайртай гээд ам дүүрэн хэлчихэд ямар хэцүүг ойлгож эхэллээ. Уянгааг тэрээр хайртай бүсгүй, ирээдүйн ханиа гэж өөрийнхөөрөө хайрлаж байсан нь хэдхэн шахуу хоногийг өмнө биш гэжүү. Аман дотор нь хайлмагтах шоколадны танил амт, гуниг дүүрэн харцаар өөд хараад суух Уянгаагын сүрчигний дотно үнэр Төгөлдөрийн сэтгэлийг туйлын ихээр шаналгана. Яасан ч гэсэн би Соёлоодоо хайртайгаа хэлэх хэрэгтэй. Хичнээн их хэцүү байсан ч хэлэх л хэрэгтэй. Учир нь Соёлоо түүнд хайртай болохоор өөрийгөө хүчээр бариад Уянгаатай үлдчихвэл Соёлоогийнх нь зүрх нь хичнээн их өвдөх бол. Ямартай ч Соёлоогоо зовоохгүй юм сан. Хайр сэтгэл нэг ирэхдээ ийм их шаналал зовлон дагуулан ирнэ гэж Төгөлдөр урд нь төсөөлж ч байсангүй . . .

Уянгаа Төгөлдөрийн хүзүүгээр гараа оруулан эвтэйхэн тэвэрч мөрөнд нь толгойгоо түшин наалдлаа. Төгөлдөр түүний гарыг салгах юм уу, өөрөө холдоод суух ямар ч тэнхэл байсангүй ээ. Төөгөө минь чи намайг эхлээд сайн сонс, дараа өөрөө яриарай би өнөөдөр Соёлоотой уулзсаан.

. . . Тиймээ Төгөлдөр босон харайх шахсан ч Уянгаагийн үгийг дуустал сонсож бүхнийг сайтар ойлголоо, одоо Соёлоо утсаа салгасан шалтгааныг мэдэж авлаа. Тэрээр яах ч учраа олсонгүй. Зүрх нь хоёр хэсэг хуваагдсан юм шиг л санагдана. Өөрийг нь зөөлхөн гараараа тэврэн байж учирлан ярьсан Уянгааг буруутгаж чадсангүй, хэдийгээр хэцүү боловч буруу зүйл хийсэн гэж буруутгаж чадсангүй ээ. Харин ч түүнийг өөрийг нь алдахгүйн тулд өчнөөн зоригтой алхамуудыг хийснийг сонсоод, өөрт нь хайртай сэтгэл нь яг л өөр шиг нь шаналж байгааг сайн ойлгожээ. Тиймээс Уянгаа ч гэсэн буруугүй юм даа.

Түүний яриаг сонсоод Соёлоотой уулзсан гэх төдийд л үсрэн босч уурлах болов уу гэж бодож суусан Уянгаа жаахан гайхасхийлээ. Төгөлдөр уурлах нь бүү хэл, царай нь цонхийн улам бүр урвайн дуугүй болж байггааг ажиглаад Уянгаа сайны тэмдэг хэмээн бодчихов. Тэгээд хүзүүгээр нь тэврэсэн гараа алгуурхан суллан авч, орны урд өөдөөс нь харж газарт тулан суугаад уруулыг нь зөөлөн үнсэхээр тэмүүллээ.
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 18:09 | Бичлэг № 8

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

12-р бүлэг
Төгөлдөр Уянгаагын гараас нь барин босгоод, өөрийнхөө хажууд суулгалаа. Тэгээд хоёр гараараа толгойг нь бариад, духан дээр нь зөөлөн үнслээ. Уянгаа минь дээ би чамайг үнэхээр ойлгож байна, олон жил үерхсэн чамайг гомдоож, итгэлийг чинь алдсан даа би үнэхээр буруутай.

Хэрвээ болдогсон бол би чамдаа буруугаа хүлээгээд хоёулаа урдынхаа адил хамт байх сан. Би өөрийгөө бодохгүй байж чадна, гэхдээ намайг гэсэн тэр бүсгүйг орхиж үнэхээр чадахгүй нь хэмээн Төгөлдөр шүүрс алдан хэллээ. Би тэгээд чамайг гэдэггүй болж байна уу хэмээн Уянга арай ядан асуулаа, түүний өөртөө итгэлтэй байдал бага багаар арилан эргэлзэж эхэлжээ.

Яалаа гэж дээ, гэхдээ сохор дурлал гэж үнэхээр байдаг юм байна. Одоо надад тэр бүсгүйгээс өөр зүйл үнэхээр бодогдохгүй байна. Би үнэхээр муу залуу юм даа, даанч сэтгэл гэдэг нэг ирэхээрээ өөрийнхөө бурууг ойлгоод байвч, зүрхээ татаад авч болдоггүй юм байна, би Соёлоотой байх ёстой хэмээн Төгөлдөр зөөлөн боловч эрсхэн дуугаар хэллээ.

Тэгвэл Соёлоо чамтай хамт байхыг хүсэхгүй бол яах вэ гэж Уянга яах ч учраа ололгүй асуулаа. Чамайг Соёлоод юу гэж хэлсэнийг би мэдэхгүй ээ, гэхдээ би чамайг ердөө ч буруутгахгүй байна. Чиний хувьд буруутай зүйл хийснээ би мэдэж байгаа учир надад чамайг ингэлээ тэглээ гэж зэмлэх эрх байхгүй ээ. Харин нэг л зүйлийг ойлгуулах гэсэн юм аа. Соёлоо өөрөө л намайг харах хүсэлгүй хөөж туудаггүй л юм бол, би Соёлоогоос одоо салж чадахгүй ээ, салж чадахаасаа өнгөрсөн байх хэмэн Төгөлдөр шийдэмгий хэллээ. Саяхан л хэлж чадахгүй чичрэх шахам байсан үгээ ингээд Уянгаад хэлчихсэндээ Төгөлдөр өөрөө ч гайхлаа.

Уянгаагийн хоолойд нэг л бөөн хар зүйл тээглэх мэт болж, нүдний нулимс нь өөрийн эрхгүй хацрыг нь даган чимээгүй бөмбөрөв. Арай ч дээ, бүүр ийм дээрээ тулчихсан байдаг. Түүнийг Уянгааг хаяхад энэ хүн бэлэн болсон байна, цаад хүндээ дурлачихжээ. Уянгаа түүнтэйгээ хамт байхын тулд яах аргаа олж ядаж байхад, хайрт нь өөр бүсгүйд хөөгдөөд ч хамаагүй хажууд нь байхыг хүсэж байна. Юу гээч нь болоод байна даа. Ганцхан сарын өмнө энэ тухай зүүдлэх ч үгүй байсан, тэр байтугай өөр хүнд ийм явдал тохиолдсон бол итгэхгүй шахам байх байлаа. Одоо гэхдээ уйлаад суугаад байх цаг биш, хайртай хүнээ алдах үгүй нь Уянгаагаас өөрөөс нь шалтгаалж байх шиг байна. Ийм зан гаргалаа гээд Төгөлдөрт дургүй болохгүй, магадгүй бүүр ч хайртай болох нь үнэнээс хойш Уянгаа илүү ухаалаг байж илүү шийдэмгий, зальтай алхамууд хийх хэрэгтэй. Тэгж байж л хайртай хүнээ тэр хүүхнээс холдуулж чадна.

Эртхэн хүүхэдтэй болох минь яавдаа хэмээн Уянгаа анх удаа харамсан бодлоо. Хэрвээ тэгсэн бол Төгөлдөр нь хичнээн ч толгойгоо алдтал дурласан байсан, Уянгааг орхиж явж чадахгүй дээ. Тэр хүүхэнд шаралхах сэтгэл төрөх тусам Уянгаагийн нулимс өөрийн эрхгүй урсан гарч байлаа.
Нүүр нь цонхийн цайрч, нүднээсээ нулимс чимээгүй урсгах бодолд дарагдах Уянгаагийн хажууд Төгөлдөр яах учраа олсонгүй. Ингэж гэмгүй байсан найзыгаа зовоож байхаар уучлал гуйгаад эвлэрэе, түүний гаргасан тэнэг аашд Уянгаа ямар буруутай билээ гэж хүртэл бодож амжив. Гэхдээ л хэлэх гэтэл Соёлоогийн нүдэнд дулаан зөөлөн урсгал харц санаанд тодхон буулаа. Юу л болвол болог, гэрийнхэн нь, Уянгаагийн гэрийнхэн найз нөхөд юу ч гэсэн Соёлоодоо өгсөн хайраа буцааж яасан ч чадахгүй хэмээн Төгөлдөр эрс шийдэв. Хэн ч түүнийг ойлгохгүй байх хамаагүй, харин Уянгаагийн өмнө дэндүү муухай зүйл хийсэн буруугаа ойлгож байна гэхдээ л Соёлоогоосоо буцаж чадахгүй ээ. Түүний сэтгэлийг галаар тэтгэсэн анхны хайр нь шүү дээ…

Төгөлдөрийн нүүрийн сэмхэн ажиглаж суусан Уянгаа нүүрний хувиралыг нь сайтар харлаа. Нэг л зөөлөн болж байснаа харц нь хурц болж шийдэмгий дүртэй боллоо. Тэр шийдчихжээ, гэхдээ цонхигор царайтай байгааг нь үзвэл бодвоос Соёлоотойгоо байхаар шийдээ байлгүй. Тийм бол чи буруу тооцоолжээ хэмээн Уянгаа дотроо шазуур зуун бодлоо. Би чамайг мэдээгүй байсны нэгэн адил чи ч намайг мэддэггүй юм байна, би чамайг яасан ч тэр Соёлоо гэдэгт чинь алдахгүй шүү. Одоог хүртэл би тэмцэл дуусчихлаа гэж бодохгүй байна, нэгэнт л чамд итгэж, чамайг амьдралынхаа ханиар сонгосон хойно хэн нэгэн замд тохиолдолд хүүхэнд зүгээр уйлж зогсоод юм уу эсвэл би эмэгтэй, би бардам байна, гуйж явахгүй гээд өгөөд явуулчих юм уу. Гайгүй байлгүй, бусад хүүхнүүд л тэгдэг юм байгаа биз, харин би муугаар бодоход хуримын чинь өдөр хүртэл хамаагүй Төгөлдөрөө буцааж авах гэж тэмцэнэ дээ. Тэгээд ч Соёлоо өөрт нь уулзахгүй гээд ам өгсөн хойно, яг одоохондоо санаа учиргүй зовох зүйл алга. Соёлоо л байхгүй бол Төгөлдөр өөр дээр нь буцаад ирнэ, өөр хаашаа ч явахгүй. Ингэж бодоод Уянгаа аажимхан бослоо.

Төгөлдөрөө би гэртээ харья даа, удахгүй чамайгаа хаалга тогшоод ороод ирнэ гэж хүлээж байя, би чамайгаа уучилнаа харин хурдан ирээрэй би санана шүү гэж Уянга аяархан хэлээд Төгөлдөрийн хацар дээр зөөлөн үнсэж, цүнхээ сандал дээрээс авч хаалга аяархан хаав. Төгөлдөрийн царай хувхай цайжээ. Тэрээр битгий яв ч гэж хэлж чадсангүй, үлдээч гэж хэлж бас чадсангүй сэтгэл нь тарчлан үлдлээ. Уянгаа чамдаа би бас хичнээн их дассан юм бэ, хэн нэгэн чамайг ингээд булаагаад авсан бол би юутай их сэтгэлээр унах билээ. Уянгаа намайг уучлаач, уучлаач дээ. Төгөлдөрийн үгийг хэн ч сонссонгүй, зөвхөн өөртөө хандан хэлсэн нь энэ байжээ…

Төгөлдөрийн цонхигор царай юм хэлэх гээд өөртэйгээ тэмцэлдэн байгааг хараад Уянгаа тайвширлаа. Гадаа аль хэдийн харанхуй болсон аж. Соёлоогоос л холдуулж чадвал хойшид аливаад ухаантай улам хянуур хандаж байх юм шүү. Тэр бүсгүй яасан жаргалтай юм бэ, тэр яах гэж түүний хайртай Төгөлдөрийг нь эргүүлж байгаа юм. Өөртэй нь ижилхэн бүсгүй хүний сэтгэл цаана нь шархалж хоцорно гэж яагаад бодож үзээгүй юм бэ.

Уянгаа энэ бүх хугацаанд дэндүү их биеэ барьж байсан сан. Одоо тэсэлгүй ганцаар асгартал уйлан сэтгэлээ онгойлгохыг оролдлоо. Өөр нэгэн бүсгүйг уйлуулан, зүрхийг нь шархлуулан байж найз залууг нь хөтлөн явж аз жаргалд умбах Соёлоо гэгчид тийм сайхан байна гэж үү. Яасан хатуу сэтгэлээр ингэж чаддаг байна аа, яасан ч тэгүүлэхгүй. Уянгаа уйлахаа больж, такси барихаар замын хажууд зогслоо. Одоо хэн сийрэг ухаан гаргасан нь хожих болно, Соёлоог Төгөлдөр олж уулзах л байх, харин Уянгаа тэрний цаад нүүдлийг олж харах юм шүү. Одоо уйлах ч юм уу, зүгээр хүлээгээд суух цаг биш. Одоо хариад тайван амрах хэрэгтэй
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 18:33 | Бичлэг № 9

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

13-р бүлэг
Төгөлдөр нам унтахыг хүссэн боловч үнэхээр нойр нь хулжжээ. Зүрх нь яагаа ч үгүй байхад түгшүүртэй цохилж, цээжин дээр нь бараан зүйл тээгэлдэнэ. Хэд хэдэн удаа хоолойгоо зассан боловч цээжний шаналгаа арилсан нь үгүй юм аа. Шөнийн хоёр цаг хүртэл зурагт үзсэн ч бараг л ойлгосонгүй. Энд тэнд буу агссан хэдэн сүрхий нөхөд хэнийг ч юм суллахаар тэмцэлдэнэ. Шүүгээний дээр Уянгын орхисон шоколадны цаасыг аваад хаяж ч чадахгүй байлаа. Гэнэт өдөржин заал авсан мэт хамаг бие нь хөндүүрлэх мэт зовооно, зүрх шаналахад бие өвддөг нь мөн хачин аа. Шөнийн хоёр цаг өнгөрөөд Төгөлдөр нойрондоо дийлдэн эрхгүй унтлаа.

Орой харанхуй болжээ. Уулын дээшээ өгсөх тусам улам л өгсүүр эгц болж байлаа. Эргэн тойрон харанхуйлах ойн дунд явахад салхины исгэрээг даган модны навчис сэрчигнэх чимээ нь цаанаа л нэг айдас хүрмээр. Тахир ургасан моддын мөчир хаа нэгтээ араас нь татах мэт боловч эргэж харахаас зүрхшээнэ. Бушуухан л уулын оройд гарчих юм сан. Ганцаараа байсан бол аль хэдийн уулын уруу буцаад гүйх сэн, харин одоо хажууд нь Соёлоо гарыг нь халуу дүүгүүлэн алхаж явна. Эргэн тойрноо хараад өөрөөс нь хамаагүй илүү айсан ч гэсэн, Төгөлдөрийг зовоохгүй гэсэндээ таг чимээгүй байж, харин ч зоригжуулах мэт гарыг нь чанга атган уул өөдөө мацсаар байлаа. Энэ уулыг уруудчихвал хотдоо ороод ирчихнэ, тэнд юунаас айх хэрэг байхгүй.

Арайхийн хоёулаа уулын оройд гарлаа, тэнд хэсэг барилгын хажуугаар шөнийн хотын гудамж гийгүүлсэн гэрлүүд энэ холоос хүртэл эгнэн гялалзаж харагдана. Хурдхан явья, энэ барилгын хонгилоор цаашаагаа замаа товчлоод явчихая хэмээн Соёлоог хэлэхэд Төгөлдөр зөрөлгүй хөтлөлцөн урагшаа алхлаа. Харин Төгөлдөр дотроо бол энүүгээр явалгүй тойрч явмаар санагдаад байлаа. Цаанаа л нэг түгшүүртэй совин дотор нь төрөөд байх шиг. Өндөр таазтай, дан хүйтэн цементээр барьсан том цэлгэр эзэнгүй барилга, уулын цаадруу, бас өөр олон тийшээ салаалсан тас харанхуй хүйтэн цементэн хонгилуудтай, тэдэн дээр нь цаашаа нэвт гарсан ганцхан хонгилийн шөнийн бүдэг гэрэл тусан сүүмэлзэнэ. Тэрхүү хонгилоор жаахан явах төдийд л хэрэггүй явсанаа ойлгож эхэллээ. Нэг л битүү айдас тэр хоёрыг нөмрөн авч, буцаад гарах гэсэн боловч эргэж нөгөө замаараа явахаас тэр бүү хэл эргэж харахаас яагаад ч юм учиргүй айж, бушуухан хурдан хурдан алхалж эхлэв. Харанхуй цэлгэр хонгилд тэр хоёрын яаран алхах гутлын чимээ цуурай үүсгэн нүргэлэн сонстох нь сэтгэлд улам их жихүүцэл төрмөөр.

Цаанаа л нэг муу совин татаад байсан нь үнэн болох нь тэр. Энд тэндгүй нижигнэх сулхан чимээ гарч тэрхүү чимээ улам ихсэн чангарч байлаа. Төгөлдөр өөрийн эрхгүй Соёлоог хөтлөн хурдлан гүйж эхэллээ. Харамсалтай нь аль хэдийнэ замыг нь хааж хэдэн хүн гарч зогсох нь тэр. Төгөлдөр зог тусан Соёлоогоо нэг гараараа тэврэн авлаа. Одоо яанаа. Бүдэгхээн гэрэлд ойртон ирсэн хүмүүс нь арваад учир битүүлэг залуучууд байх бөгөөд бүгдээрээ цаанаа л нэг зэвүүцмээр харцтай ажээ. Төгөлдөр яахаа мэдэхгүй сандран гарынх нь алга нь хөлөрч эхлэв. Эдгээр залуус яагаад энд байгааг мэдэх ч юм алга.

Гэтэл тэд нэгэн зэрэг тушаал авсан уу гэлтэй Төгөлдөрлүү дайрч, хаа нэгтээ чирэн одохоор тал талаас нь зууралдана. Төгөлдөр Соёлоог тэвэрсэн гараа суллаж чадлынхаа хирээр эсэргүүцэн нэгийг нь цохиж, нөгөөг нь өшиглөнө. Хашхирах ч тэнхэлгүй цочирдсон Соёлоог тэднээс зууралдахад нэг нь хүчтэй түлхэн хажуу тийш нь өнхөртөл нь унагаан замаасаа зайлууллаа. Төгөлдөр хичнээн ноцолдовч аль хэдийн нэг гарыг нь нэг залуу, нөгөө нь хоёр залуу барин авлаа. Төгөлдөр Соёлоо руу хандан эндээс хурдан зугт хэмээн хамаг чадлаараа хашхирав, юу болж байгааг ойлгох ч тэнхээ алга, гэхдээ эндээс Соёлоо зугтаах ёстой.

Гайхалтай нь тэдгээр залуус Төгөлдөрийн гараас нь тас барьж, босох ч завдал өгсөнгүй газраар чирэн өөр харанхуй хонгилын зүг явцгаалаа. Соёлоог юман чинээ тоосонгүй. Төгөлдөрөө одоохон би цагдаа дуудна, одоохон цагдаа дуудаад хамт ирье хэмээн Соёлоо хойноос нь зангирсан хоолойгоор хашгираад эргэн хурдан гүйлээ. Хэн ч байхгүй харанхуй хонгилоор Соёлоо орь ганцаараа хурдлан гүйлээ, зөвхөн түүний гүйх чимээ л өөрт нь сонсогдоно. Туслаарай, хэн нэг нь Төгөлдөрт минь туслаач дээ хэмээн хамаг чадлаараа хашгиран урт хонгилоор гүйв. Яг л аймшгийн кинонд гардаг шиг тийм ганцаардмал харанхуй хонгил, хэн ч хаанаас гараад ирж магадгүй хүйтэн хөндий хонгил. Урд нь Соёлоо ийм газар ганцаараа байсан бол аягүй бол айсандаа галзуурч ч магад. Гэхдээ одоо хэн нэгнээс заавал тусламж авахгүй бол Төгөлдөрт нь муу зүйл тохиолдох гээд байна, энэ хонгил түүнд одоо огт аймшигтай биш. Соёлоо гүйсээр гадаа гарлаа. Өөдөөс нь түнэр харанхуй угтах аж. Тээр дээр хань болж харин сар бүдэгхэн цагаан шаргал гэрлээрээ гийгүүлнэ. Өмнө нь аймшигтай исгэрэн шуугисан харанхуй ой модод, эгц буусан уулын уруу хүлээж байлаа. Уул уруудаад буучихвал цагдаа олдоно, тэгээд түүнтэй цуг Төгөлдөр дээрээ оччихно. Бушуухан уулаас буух хэрэгтэй, шөнийн салхи, түнэр харанхуйд ганцаархнаа байгаа нь түүнд аймшигтай биш. Харин Төгөлдөртөө туслаж чадахгүй байгаа нь л тун аймшигтай. Соёлоогийн зүрх дэлбэрэх мэт цохилж өөрт нь хүртэл түг түг хэмээн хүчтэй сонсогдоно. Соёлоо ухасхийн ойн гүнд гүйн орж нүүр хүзүүгээ урах модны мөчирыг огт хайхралгүй урагшаа тэмүүлнэ.

Тун удалгүй уулын оройн тэндэх зэлүүд барилгын дэргэд Соёлоо гарч ирлээ. Хажууд нь түрүүхэн зам дээр зогсон, хажуугаар өнгөрөх машиныг хий дэмий зогсоон шалгаж байсан замын цагдаа дагалджээ.

Соёлоо, Соёлоо чи минь хүрээд ирсэн гэж үү. Энэ шөнийн харанхуй ойгоор ганцаархнаа явахаас айсангүй. Тэгээд бүүр цагдаа дагуулаад Төгөлдөрийгөө гээд буцаад хүрээд ирсэн байна. Хэн нэгэн өөр бүсгүй байсан бол уйлж тэвдэж яах л байсан бол доо. Харин Соёлоо нь ганц ч нулимс урсгасангүй, тэвдэж сандарсангүй. Төгөлдөрийг гэсэн халуун сэтгэлээрээ энэ бүх хэцүү давааг ганцаараа туулаад цагдаа олоод ирчихсэн түүнийг хайж байна. Төгөлдөрийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс хурж, цээжнийхээ гүнээс уярлаа. Соёлоогийн түүнд зориулсан хайр ийм хязгааргүй байжээ. Ай Соёлоо минь, хайр минь дээ.

Хүчтэй мэгшин уйлах чимээнээр Төгөлдөр цочин сэрлээ.
Тэр зүүдэлсэн байжээ, энэ бүхэн зүүд байсан байна. Ашгүй дээ, ашгүй… Халуун оргиулан урсах нулимс нь хацрыг нь даган зам татуулан урсаж, дэрэнд нь наалдан шингэж байлаа. Төгөлдөрийн сэтгэлийг түрүүний аймшиг, хайр уярал эзэмдсээр байлаа. Тас харанхуй дундаас сар өөрийн бүдэгхэн шаргал гэрлээрээ Төгөлдөрийн өрөөг гийгүүлнэ. Төгөлдөр нэг гараараа хацраа шувтран арчаад, санаа алдан гараа зөрүүлж дээшээ харан хэвтлээ.

Нойр нь сэргэчихжээ, цагаа харвал дөнгөж үүрийн таван цаг өнгөрч байлаа. Саяын зүүдээ бодох тусам болсон юм шиг бодогдоод, ийм л хүн дээ хэмээн бахархах сэтгэл Төгөлдөрт төрнө. Бушуухан өглөө болоосой, гэрээсээ найман цаг гэж гараад Шаргаморьтын зусланг бүхлээр нь нэгжинэ дээ. Хэсэг хэсгээр нь хувааж хайна, өнөөдөр эс оловч маргааш заавал олно бушуухан өглөө болоосой. Соёлоогоо энгэртээ тэврээд түүндээ өөрийнхөө зүүдийг бүгдийг нь ярьж өгөөд, жаахан хүүхэд шиг эгдүүтэй инээхийг нь хараад л сууж байх юм сан. Бушуухан өглөө болоосой
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 18:37 | Бичлэг № 10

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

14-р бүлэг
Дийд дийд дийд... Гар утасны хонх үргэлжлэн дуугарлаа. Ажил тараад харих гэж явж байсан Жавхаа утсаа хартал Уянгаа залгаж байна. Байна уу Жавхаа юу гэсэн цахиртсан дуугаар Уянга ярихад ихэд гайхав.
Яасан бэ Уянга хэмээн сандран асуутал утасны цаанаас чамд боломж байвал маргааш надтай нэг уулзаач чамаас гуйх нэг зүйл байна хэмээн Уянга зангирсан хоолойгоор асуулаа.

Маргааш өглөө нь ажил тараад Жавхаа Уянгааруу утасдан чи одоо хаана байна хэмээн асуугаад, Уянгын зааж өгсөн газар очихоор яарав. Юу болсон юм бол гэж бодоод Жавхаа юу ч бодож олж чадсангүй. Уянга хэзээ ямагт л сайхан ааштай тайван байж хааяа хүн цаашлуулаад л инээж сууж байдаг, уйлж гуниж байхыг нь Жавхаа лав мэдэхгүй юм байна. Төгөлдөртэй муудаа юу гэж бодох гэтэл тэр хоёр хэзээ ч чи би дээ хүрч маргаж уйлалдаж байгаагүй байдаг. Юутай ч очиж байгаад учрыг нь олоё доо хэмээн Жавхаа бодов.

Утсаа тавиад Уянга цүнхнээсээ толио гарган нүүрээ харлаа, нээрээ их үнэмшилтэй ярилаа шүү. Одоо харин нүдээ дахиад жаахан нэмээд нухалвал бүүр болоод явчихна. Жавхаагийн яаран ирж байгааг бодохоор инээд нь дахиад хүрлээ. Жавхаа бол Төгөлдөрийн хар багын ганц найз нь. Уянга багадаа Төгөлдөрөөс салахгүй дагаж тоглоом болгонд л Төгөлдөрийн талд орж, Жавхаа ихэнхдээ хожигддог байсан тэр үеэс хамтдаа өсч, зөвхөн Төгөлдөрийн ч биш бас Уянгаагийн сайн найз нь болсон юм. Одоо л Жавхаа минь туслахгүй бол хэзээ туслах вэ дээ.

Уянгаа уулзах газраа хажуу талын ширээний хүнд яриа дуулахдааргүй харин ч өөрөө бас нүүрээ нуучихаар бүрэнхий бас дуу чимээтэй газар сонгон тухлав. Арван минут ч бололгүй Жавхаа ирж, Уянгаагийн улайсан нүд, уруу царайг хараад яасан хэмээн гайхширч хажууд нь суудал татан авч суулаа. Төгөлдөр зүгээр үү, танайхан зүгээр үү, чи яагаа вэ хэмээн дуугүй л суугаад байсан Уянгааг гайхсан Жавхаа асууж гарлаа. Найз нь зүгээр ээ. Чамаас харин гуйх зүйл байна. Жавхаагийн гайхан харж байгааг хараад Уянга хэллээ. Төгөлдөр өөр бүсгүйтэй болсон байна...
Жавхаа ёстой л хүйтэн ус цацуулсан юм шиг гайхширч орхив. Худлаа байлгүй дээ яалаа гэж хэмээн дуу алдсанаа Уянгааг хараад үнэн юм байна хэмээн тэр дороо үнэмшлээ. Гэхдээ л Төгөлдөрт итгэж чадахгүй байлаа, бараг удахгүй хурим хийх гэж байсан хоёр чинь яагаад ийм болчихдог байна аа. Урд нь мэгшин уйлах Уянгааг Жавхаа тайтгаруулах аргаа олж ядна. Найз нь туслалгүй яах вэ, Төгөлдөр тэгэх ёсгүй, чи яг баттай мэдэж байна уу хэмээн үглэж гарлаа. Жаахан суугаад Уянгаа уруу царайлан яриагаа эхлэв. Төгөлдөрийг сүүлийн үед уулзахад хөндий байдаг болоод гайхаж байтал нэг бүсгүйтэй болчихсон уулздаг болсон тухай, бас тэр хоёртой тааралдахад түүнийг хэрхэн орхиод, нөгөө хүүхнийхээ араас гүйгээд яваад өгсөнийг нь хэлж ямар тус хэрэгтэй байгаагаа ч нуухгүй ярилцжээ.

Төгөлдөр бид хоёрыг салгах гээд байгаа хүүхэнтэй би очиж уулзмаар байна, би түүнд Төгөлдөрийгөө миний хувьд ямар чухал хүн болохыг хэлж ойлгуулмаар байна. Тэр эмэгтэй намайг ойлгох байх харин дараа нь би Төгөлдөртэй уулзана, чи надад тэр бүсгүйн нэр ажил гэрийнх нь хаягийг л олоод өг, би тэр бүсгүйтэй уулзаж уйлж байгаад ч болов Төгөлдөрийгөө буцаагаад авна хэмээн Уянгаа яриагаа төгсгөлөө. Энэ зуур Жавхаа дотроо тийм авир гаргасан гэж Төгөлдөрийг гайхаад барахгүй байв. Ямар нэгэн аальгүй хүүхэн түр зуур уруу татаа биз, би одоо явж Төгөлдөртэй уулзлаа чамайг хүргээд өгөх үү хэмээн Жавхаа суудлаасаа өндийв. Хэрэггүй ээ харин тэр бүсгүйн л мэдээлэл хурдан хэрэгтэй байна хэмээгээд Уянга Жавхаад юу юу гэж асуух, Төгөлдөрөөс сэжиг авахуулалгүй хэрэгтэй зүйлээ яаж асууж авахыг сайтар зааж өгөөд мөн өөртэйгээ уулзсан гэдгээ ч хэлэхгүй нуухыг зөвлөөд гэрлүүгээ алхан харихаар шийдлээ. Хэргийнхээ талыг нь бүтээчихсэн болохоор бас ч гэж санаа амар, одоо Жавхаа миний үгнээс гарахгүй, харин одоо утсаа чагнаад хүлээж суух үлдэх нь тэр. Уянгаа гэртээ хариад зурагтаа асаан, солонгосын нэгэн савангийн дуурийг ихэд шохоорхон үзлээ.

Жавхаа Уянгаагаас салаад гар утсаа шүүрэн авч залгаад, сайн уу Төөгөө найз нь байна аа ажил тараад явж байна, чи нэг зав гаргаад уулзаач, ойрд уулзаагүй хоёулаа ганц ганц аяга пиво ууя хэмээн ятгасаар байгаар Төгөлдөрийг гэрээс нь гаргаж ирэх боллоо. Төгөлдөрийг хүлээнгээ Уянгаагийн хэлсэн нэгд нэгэнгүй толгойд нь орж, үгүй ер энэ олон жил сайхан үерхчихээд хурим хийх болохоороо салж өөр хүүхэнтэй орооцолдож байдаг энэ Төгөлдөр үү хэмээн дотроо зэмлэнгүй бодсоор суув. Эхлээд утас хаягийг нь авчихая, дараа нь нэг сайхан загная байз хэмээн тамхи асаангаа Жавхаа төлөвлөж байжээ. Тун удалгүй араас нь дал мөрийг нь цочтол алгадахад, дуу алдан эргэн харвал Төгөлдөр ирчихсэн инээд алдан зогсох бөгөөд нэг нэг чингис хэмээн хашгираад Төгөлдөр бас л инээд алдсаар хажууд нь лаг хийтэл суув. Үгүй ер чи чинь яасан жаргалтай байх юм хэмээн Жавхаа тэсэлгүй хэлчихлээ. Үнэхээр Төгөлдөрийг царай нэг л гэрэлтсэн юмуу, цайсан ч юм шиг өнгө орчихсон байв. За битгий цаашлуулаад бай гээд Төгөлдөр хариулаад хоёр найз хэсэг зуур ойр зуурын юм ярьж, аль хэдийн аяга аяга пиво уусны дараа Жавхаа дахин захиалга өгөөд зорьсон хэрэгтээ оржээ.

За миний найз надад үнэнээ хэлчих, би чамайг нэг бүсгүйтэй ихэд дотно явахыг чинь харлаа. Юу болоод байна аа, би Уянгаатай ярьсан ч үгүй шууд л чамаас асуух гээд дуудсан юм хэмээн Жавхаа хэлээд Төгөлдөрийг сайтар ажиглав. Юу ч гэхэв дээ, үнэхээр нэг бүсгүйтэй уулздаг болсоон. Тэгэхдээ уулзаж эхлээд долоо ч хоноогүй байна, тэгэхдээ би тэрнийг аль эртний мэддэг юм шиг тийм л дотно байгаа хэмээн Төгөлдөр аяархан ярьлаа. Яалаа гэж тэгж байгаа юм бэ, Уянгаа яасан юм яагаад чи түүнийг орхиж байгаа юм гэж Жавхаа нэг том дуугарчихаад, үндсэн зорилгоо санаад чимээгүй болж дахин пивоор шахаж эхлэв. За миний найз одоо яахав, эр хүн аль алдахыг тэр гэхэв хэмээн элдвийг асуусаар Жавхаа Төгөлдөрт нилээдгүй пиво уулгаж амжаад бэлдсэн асуултаа асууж эхэллээ.

Тэр бүсгүйг нь Соёлоо гэдэг ажээ. За одоо хоёулаа явья даа, хэмээн Жавхаа өндийлөө. Жавхаа аль хэдийн мэссэж бичие гэх нэрийдлээр Төгөлдөрийг утсыг авч Соёлоо гэж томоор бичсэн дугаарыг харж амжив. Хоёр найз салж өөр өөр тийшээ харих байлаа. Жавхаа Төгөлдөрт хандан за миний найз сайн дахиад бодоорой, Уянга та хоёр хар багаасаа л бие биеэ мэднэ, тэгээд одоо энэ олон жил өнгөрсөний дараа салах болвол Уянгад хичнээн хэцүү байх билээ дээ, тэр чинь ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Чи түүний олон жил чамайг гэж явсан сэтгэлийг нь бодоорой хэмээн захиад салж одлоо. Төгөлдөр уруу царайлан гэрлүүгээ харихаар явахад, толгойг нь элдэв асуулт бөмбөр мэт нүдэх ажээ. Уянгаа түүнд ямар ч буруу зүйл хийгээгүй байхад нь хаяад өөр хүний араас явсан нь үнэн. Тэгэхдээ хүний сэтгэлийг яалтай билээ, бүх зүйлээсээ салаад ч болов Соёлоотойгоо л байвал боллоо гээд зүрх нь цохилоод байгаа юм чинь би яах юм бэ. Уянгааг гомдоосноо мэдэж байна аа, тэгэхдээ л нэгэнт эргэж нийлэхгүйгээс хойш юу ч гэж хэлж уучлалт гуйх билээ. Харин маргааш Соёлоотойгоо уулзана, ажил тараад соёл амралтын хүрээлэн явж хүүхэд шиг л тоглоно гэж бодоход цээжинд нь хурж байсан бараан үүлс арилах шиг болжээ.

Уянгаагийн утас оройн арван нэгэн цаг болж байхад жингэнэн дуугарлаа. Ашгүй Жавхаа ярьж байна, ажил нь бүтсэн юм болов уу. Аан Жавхаа байна цаадахтай чинь уулзлаа, олон юм хэлмээр байсан боловч чиний сануулгыг дагаад л асуух юм аа асуугаад орхисон хэмээн утасны цаанаас тайлан тавьж гарав. За миний найз сэтгэлээр битгий унаарай сэргэлэн байгаарай, хоёулаа цаадахыг чинь тэр хүүхнээс нь салгана би маргааш дахиад ярьнаа гээд Жавхаа утсаа тасаллаа.

Тийм бий... Соёлоо гэдэг юм байна, гадаадад хоёр жил болж ирээд ажилд ч ороогүй байгаа юм шив. Гадаадад залуучууд мундсан биш, очиж очиж Төгөлдөртэй ирж холбогдож байдаг. Нэг аальгүй хүүхэн л байгаа биз, томоотойгоор нь Төгөлдөрийн толгойг эргүүлэх гэж бодож л дээ, гайгүй байлгүй чи Уянгаа гэж хэн болохыг үзнээ гайгүй хэмээн Уянгаа зэвүүрхэн бодоод Жавхаагийн хэлж өгсөн утасны дугаарыг гар утсандаа өөр нэрээр тэмдэглэж авлаа. Маргааш уулзая Соёлоо гэж амандаа шивнээд Уянгаа орондоо шурган орж утасныхаа сэрүүлгийг тавиад нам унтаж орхив
ЗөРүүД ЖааЛ

saakaХэзээ: Баасан, 2009-10-02, 18:39 | Бичлэг № 11

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

15-р бүлэг
Эр хүн гэхээр сэтгэл нь өвдөхгүй байдаг юм уу, эр хүнд зүрх гэж байдаггүй хэрэг үү. Надад ч гэсэн хэцүү байна, гэхдээ би хайртай хүнтэйгээ хамт баймаар байна. Чи ч гэсэн надтай хамт баймаар байгааг чинь мэдэж байна.
Хэн хэн нь сэтгэлийн зовлонтой тус тусдаа байж юу хийх юм бэ, би амьдралын сайн сайхан, аз жаргалыг амсмаар байна. Сэтгэлийн шаналалгүй чамтайгаа хамт байхыг хүсч байна. Хоёулаа жаргалтай байж болох байтал юундаа ингэж зөрүүдлээд байгаа юм. Уянгаагаас болсон тийм үү, тэгвэл Уянгаа одоо чамд хайртайг минь мэддэг болсон. Чи надаас салаад би Уянгааг бодоод эргээд нийллээ ч гэлээ, хэн хэн маань жаргалтай байж чадахгүй шүү дээ. Уянгаа дахиад надад итгэхгүй хардаж сэрдэх болно, харин би хайртай хүнээс маань салгасан гэж бодож бүр үзэн яддаг болчихвол яана. Соёлоо чи бид хоёр сайхан амьдралын төлөө тэмцэж амьдрах ёстой, хайртай хосыг салгах нь арван хар нүглийн хамгийн хүнд нүгэлд ордог юм гэж эмээ маань хүртэл хэлж байсан юм шүү.

Төгөлдөр яаж энэ бүхнийг нэг амьсгаагаар хэлсэндээ өөрөө ч хүртэл гайхшран дуугүй боллоо. Соёлоо өөрийн эрхгүй савтай усаа газар алдан зогслоо. Тэр түүнд хайртай, тэр ч бас түүнд хайртай. Төгөлдөрөө хэмээн хашгираад Соёлоо ухасхийн дэргэд нь очиж Төгөлдөрийн хүзүүгээр тэврэн авч, энгэрт нь нүүрээ наалаа, би ч бас хайртай хэмээн шивнэх Соёлоогийн бүлээн нулимс Төгөлдөрийн зуны нимгэн цамцыг нэвтлэн зүрхэнд хүрч урсана. Төгөлдөрийн сэтгэл шимшрэн Соёлоог дахин алдчихвий хэмээсэн мэт ар нуруугаар нь тас тэврэн зогслоо. Соёлоогийн салхинд хийсэх үснээс нь тэр гэж тодорхойлох аргагүй сэнгэсэн сайхан үнэр үнэртэнэ. Юу л болвол болог, хэн юу гэх нь хамаа алга Төгөлдөрийгөө хичнээн их саналаа даа…

Хоёулаа манайд очиё. Соёлоогийн нүдэнд нулимсны сүүлчийн дусал гялтганах боловч нүүр нь гэрэлтэн гийж, инээмсэглэл тодорчээ. Яах юм бэ, эвгүйцээд байна дараа нь заавал орно. Харин чи гараад ир л дээ, доор хоолны газар зөндөө байна лээ. Усаа аваачиж тавьчихаад бууж хоол идье, найз нь өглөө цай ч уулгүй гараад ирсэн гээд Төгөлдөр Соёлоогийн хацар дээр зөөлхөн үнслээ. Соёлоогийн хацар тэр дороо л улаа бутраад явчихав, үг зөрөхийн ч аргагүй зөөлрөөд явчихлаа. Чи үнэхээр дараа гэж байгаа бол тэгье ээ, усаа тавьчихаад гараад ирье, харин дараа ирээд заавал ороорой. Би чамд өөрийнхөө хамгийн гоё хийдэг чинжүүтэй салатаа хийж өгнө өө.

Тэгээрэй их амттай болох байх би бүгдийг нь дуустал нь иднээ гээд Төгөлдөр хоёр хувинтай усаа дүүргэн бариад, Соёлоогийн гэрлүү алхлаа. Нар тогтуун ээгээд эргэн тойрон бяцхан цэнхэр, шар цэцэг алагласан ногоон нуга, сэлбийн голын хоржигнон урсах чимээ цаанаа л нэг сэтгэлд дулаахан. Төгөлдөрийн сэтгэл тайван амгалан, аз жаргалаар дүүрэн байлаа, хажууд нь Соёлоо нь түрүүхэн шидлээд байсан мерсигээ бариад, идчихсэн шоколадныхаа цаасаа шаржигнуулан атгаад инэмсэглэн алхална. Бурхан минь энэнээс илүү аз жаргал гэж байна уу даа.
Соёлоогийн гэрийнх нь ойрхон очоод Төгөлдөр зогслоо, удаан хүлээлгэсэнгүй Соёлоо жижигхэн цүнх барьсаар гүйн гарч ирлээ. Манай нэг найз энд ойрхон гардаг юм тэднийд очьё гээд гараад ирлээ гээд гүүр уруудан алхлав. Энийг хардаа би гар утсаа асаачихсан, одоо дахиж хааж байхгүй ээ.

Уянгаа өглөө эртлэн сэрлээ, ингээд л хагас бүтэн сайнд нойр хүрдэггүй юм. Ажилтай өглөө бол таван минут ч гэсэн унтах юм сан гээд мөрөөдөөд байдаг. Тэр даруйдаа босох гэж яарсангүй, альбомоо аваад эргээд орондоо орон тухлан хэвтлээ. Төгөлдөрийг ярих болов уу гээд гартаа утсаа атгасан чигээрээ амьдарч байдаг. Бараг минут тутам хараад хүлээгээд байдаг, сэтгэл дагаад ч тэр үү чихэнд танил ая эгшиглэхэд баярлан хартал утас нь огт дуугараагүй тохиолдолд хоёр ч гарсан билээ. Төгөлдөр ярихгүй гэж шийдэж дээ. Арай нөгөө Соёлоо нь хэлсэн үгээ буцаад. Арай ч тэгэхгүй байх гэж найдаж байна. Ёстой л хайрлаж суугаад алдана гэдэг чинь харгүй явсаны харгай даа гээд дуулдаг ардын дуу шиг юм болохнээ. Уянгаа альбомоо эргүүлэн эхнээс нь үзэж суулаа. Уянгаа гэрийнхэн, найз нөхөдөөсөө тусдаа альбом зөвхөн хоёр биедээ зориулан гаргаад, өөрснийхөө зургуудыг оноос он дамжуулан хадгалж ирсэн сэн. Жаахан байхаасаа эхлээд авахуулсан зураг, аравдугаар анги төгсөөд авахуулсан зураг, тэгэхэд аль хэдийн үерхдэг болчихсон байж билээ. Төгөлдөр нь түүний нүдэн дээр хайрыг булаасан залуу болж өсч байлаа, тиймээ түүнийгээ хайрлахгүй байхын аргагүй ээ. Тэр хоёр одоо салсанд зөвхөн тэр Соёлоо гэгч буруутай…

Уянгаа зургийн цомогоо үзэх тусам улам л хэцүү болж байлаа. Багадаа энэтхэг кино үзээд их л хөгжилтэй инээдэг байж билээ, оюутан байхдаа бас зарим нэгийгээ энэтхэг дурлалаар дурлачихаж гээд шоолон цаашлуулж байсан удаатай. Гэтэл хорвоо дээр ганцхан хүнд дурлаж, тэр хүнээсээ өөр юуг ч харах тэнхэлгүй болдог үе байдаг юм байна. Ёстой өөрөө л жинхэнэ энэтхэг дурлалаар дурлачихаж дээ. Юутай ч босч нүүрэндээ нэг сайхан маск тавья, Төгөлдөртэйгээ буцаад нийлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаас хойш эргээд уулзахдаа царай зүс алдсан арчаагүй нэгэн байхыг хүсэхгүй л байна шүү. Улам ч сайхан болчихоод сууж байх хэрэгтэй. Тэвч итгэ хүлээ, тэгвэл чи ялна гэдэг биздээ. Төгөлдөрийнхөө төлөө юуг ч тэвчиж, байдал ямраар ч эргэсэн итгэлтэй байж хүлээх болно. Ямар ч байсан ялах л болно.

Өдрийн нохой гасламаар халуу шатаж, амьтай бүхэн сүүдэр бараадахын хүслэн боллоо. Уянгаа тайван байхыг хичээсэн ч цаанаа л нэг мууг зөгнөн сэтгэл түгшүүртэй байв. Утсаа аван Жавхаа руу утасдлаа. Сайн уу Жавхаа цаадах чинь салах гээд л байгаа юм шиг байна, уулзах ч үгүй алга болдог боллоо. Чи нэг залгаад хаана байгааг нь мэдээд өгөөч, өөрөө очиж уулздаг юм билүү. Жавхаа тэр дор нь Төгөлдөрлүү залгалаа. Уянгааг гомдоогоод байгаад нь дургүй хүрнэ. Эр хүн байж яаж байгаа юм болдоо, ноён нуруутай л байх хэрэгтэй шүү дээ.

Үд дундын шатам халуунд уулын оройруу авирч байгаа хоёр л хүн байсан нь Соёлоо, Төгөлдөр хоёр. Төгөлдөр голын усанд цамцаа норгож байгаад өмсөж орхисон нь одоо сэрүү татаад сайхан санагдана. Соёлоо толгой дээрээ түрүүхэн Төгөлдөрийн хийж өгсөн сонингоор хийсэн цаасан лам малгайг өмсчээ. Түрүүхэн бяцхан толиндоо харж элгээ хөштөл инээсэн боловч халуун өдөр үнэхээр таатай эд болсон байлаа. Төгөлдөр одоохон орой дээр нь гарлаа, уулын оройд гарахаар хүний хийморь сэргэдэг юм, тэндээс алсын барааг харах хичнээн сайхан билээ хэмээн Соёлоог хөтлөн оройд нь гарлаа. Уулын оройд гарав уу үгүй юу шагнал нь гэлтэй сэвэлзсэн сайхан салхи угтан салхилж, сая л нэг цээж дүүрэн амьсгаллаа. Ямар сайхан юм бэ хэмээн Соёлоо дуу алдлаа. Гадаад оронд хичнээн хөгжилтэй ч гэлээ, төрсөн нутгийн уулын орой түүнээс хавьгүй илүү сайхан ажээ. Тэд уулын энгэрт ойрхон ургасан хэсэг моддын сүүдэрт сууж, Төгөлдөрийн цүнхнийг уудлан түрүүхэн авсан хүйтэн ундааг залгиллаа. Ай мөн сайхнаа…

Ойн агаар яагаад ийм сайхан байдаг байна аа, адилхан л зуслан шүү дээ гээд Соёлоо хэлээд нов ногоохон аньсны навч авч, бяцхан навчыг нь нэг нэгээр нь таслаж эхэллээ. Хайртай хайргүй хайртай хайргүй хайртай… Соёлоогийн өвдөгийг дэрлэн дээшээ харж хэвтсэн Төгөлдөр инээд алдан навчийг нь авч шидлээ. Нэг ногооны навчнаас болж найздаа итгэхгүй болох нь ээ дээ. Хайртай л бол хайртай шүү дээ. Гэнэт Төгөлдөрийн гар утас дуугарлаа, энэ манай Жавхаа гээд сайн найз минь байгаа юм удахгүй чамайг танилцуулнаа гээд утсаа авлаа. Сайн уу Жавхаа. Соёлоо чихнийх нь хажуугаар өвс шүргүүлэн гижигдэнэ. Найз нь Соёлоотой зуслан дээр нь байнаа, яагаав чамд хэлж байсан миний найз бүсгүй маань. Энд сайхан байна, бүгдээрээ ирэх амралтаар салхинд гарах уу. Утсаа тавиад Соёлоо манай найз чамтай танилцая гэнээ. Маргааш орой жаахан сууя гээд хэлчлээ, маргааш хот ороод ирчих л дээ найз нь гуйя.

Уянгаа гараа хөлөртөл утсаа атгаад Жавхаагийн дуудлагыг хүлээж байлаа. Ашгүй Жавхаа. Жавхаа найзаасаа юм битгий нуугаарай, найз нь аль болох бүх үнэнийг нь мэдэж байвал сайн байна. Тийм үү сайн байна, яг хэдээс уулзахаа тогтоогоод надруу утасдаад хэлчихээрэй. Маргааш уулзая Жавхаа баяртай. Тийм бий Соёлоо. Хэлсэндээ хүрээгүй юм байна…
ЗөРүүД ЖааЛ

xorchinХэзээ: Даваа, 2009-10-19, 05:53 | Бичлэг № 12

Хушууч генерал
Бичлэг: 256
Шагнал: 6
Нэр хүнд: 3

UNSHIJ BARAHGUI YUM BNA
eh ornii toloo
antush_pealХэзээ: Баасан, 2011-12-02, 23:13 | Бичлэг № 13

Шинэ цэрэг
Бичлэг: 1
Шагнал: 0
Нэр хүнд: 0

yahaw nogoo neg muu sain erchuudiig muulsan l yum bna yagaaad zaawal bid nar muu bdag gej saihan erchuud zondool bna shdee
Форум » Уран зохиол » Өгүүллэг » Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (1-р бүлэг)
Page 1 of 11
Search:

Гишүүдийг таних тэмдэг: [Удирдагч] [Мэдээний админ] [V.I.P] [Гишүүд]
Форумын шилдгүүд
Сүүлд шинжлэгдсэн форум Олон хариулттай форум Шилдэг форумчид Нэр хүндтэй гишүүд Шинэ гишүүд:
HautHAnonnomo (0)
persizelmish (0)
Codiutiound (0)
AssubweksGlus (0)
Medeenii admin bolii... (0)
Ая бүхий меню (1)
Хоног тоологч (1)
Энэ бол цас оруулдаг... (2)
HTML NEM (1)
http://www.glitter-g... (1)
Онигоо (38)
Хайрын төлөөх сүүлчи... (12)
shuleg (6)
4 МӨРТҮҮД (6)
4 МӨРТҮҮД (5)
Би гэж… (4)
Ямар домайн хаяг авс... (4)
Bat Boldod tun yaris... (4)
Тэвэрч зогсоод үнсэж... (3)
бvсгvй минь (3)
xorchin (256)
saaka (213)
Tselmeg0328 (116)
NaMI (84)
ulaaka_0420 (62)
Shaak (47)
tumku_opposite (15)
DaikO (7)
bundan247 (5)
nowkenzo (3)
xorchin (3)
Shaak (2)
saaka (2)
vnjii (1)
mgl_girlxon (1)
nazi (1)
stsweety (1)
tumku_opposite (1)
nowkenzo (1)
zaya_kenzo (1)
dakota
SHARE
apostle
bety
Butanz_sb
ts_b_kh
magnaishdee
KevinNeil
BoadwayLayela
leradresse
Өнөөдөр зочилсон гишүүд
Google-н зар сурталчилгаа

Санамсаргүй сонгогдсон зургууд

www.SODON.net © 2009 - 2012 | Design by Shaak
Веб хуудасыг үзхэд хамгын тохиромжтой дэлгэцийн хэмжээ 1280x1024
Үндсэн хуудас болгох
Create a website for free

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.