Танд хэрэг болох ч юм билүү /болсон явдал/ - Форум
  • Гишүүнээр элсэх
  • Нэвтрэх
  • Реклам!
  • Форум
  • Холбоо барих
  • M-Radio
  • Mon Chat
  • RSSRSS
[ Шинэ бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Форум » Уран зохиол » Өгүүллэг » Танд хэрэг болох ч юм билүү /болсон явдал/ (өгүүллэг)
Танд хэрэг болох ч юм билүү /болсон явдал/
saakaХэзээ: Даваа, 2009-09-28, 23:12 | Бичлэг № 1

Хурандаа
Бичлэг: 213
Шагнал: 6
Нэр хүнд: 2

Хуягаа Билгээ хоёр, жил гаран л үерхэж гүйсээр эцэст нь салж хагацаж чадахгүйгээ мэдэрч хуримаа хийлээ. Залуу хосод дутах юм даанч байсангүй. Хуягаагынх 2 өрөө байр бэлдэж, Билгээгийнхэн бас дутахгүй гэж гал тогооны тансаг тавилга, ор дэр, бас гоё унаа бэлэглэж өглөөд ажилдаа яарч, оройд гэртээ яарсан 2 амьтан нялуурахаас өөр ажилгүй эхний 2 жилийг үдсэн гэхэд нэг их дэгсдэхгүй. Энэ хооронд үр хүүхэд гэж ч нэг их яарсангүй, бас ярьсангүй.Харин 3 дахь жилээс орон гэр эзгүйрч үр хүүхдийн үнэр, чимээ аргагүй л дутаж, сав л хийвэл муудалцах болж, эхэндээ нэг нэгнээ аргадаж сүйд болдог байснаа сүүлдээ дөжирч, нэг нэгнээ ч гэх сэтгэл нь биш болоод байсан үе.Энэ 2 маань яваагүй сайн эмнэлэг, хийлгээгүй шинжилгээ,эмчилгээ, үзүүлээгүй лам хувраг, аргалуулаагүй арга чарга, гээд аргаа барчихсан байсан даг. Уг нь Хуягаа эхнэртээ үнэнч архи, тамхи хэрэглээд байдаггүй ч хааяа нөхөдтөйгаа пиво уун яриж суух дуртай, амьдралын төлөө гэсэн нүд хөмсөг болсон царайлаг сайхан залуу. Билгээ ч бас нөхөртөө үнэхээр хайртай цайлган,хүнд тусархуу, хоол цай сайтай орсон гарсантай эвсэг,хөөр баясгаланг хүнд өгч чаддаг, олонтой нийцтэй бурам шиг махлаг бүсгүй. Тэднийд очих сайхаан. Билгээ гал тогооноос сайхан үнэр ханхлуулан хоол цай хийж орж гаран яриа дэлгэж, завсар хооронд нь нөхөртөө эрхлэн хошуу дэвсэж нялхамсч , ажил, эрх хоёроо хослуулж байгааг нь хараад бяцхан атаархал цээжин дээр тог хийгээд авах. Гэлээ ч энэ хоёрт маань хүний нүдний далд байдаг нэгэн зовлон нь үр хүүхэдгүйн зовлонг хэдэн нөхөд эцэг эх нь л гадарлах.Ингэж байтал Хуягаагын нагац ахын бие тэнхээрхэж онош тодруулахаар Дорноговиос ирсэн гэж дуулдсан. Удалгүй хавдар гээд эмчилгээгүй буцлаа гэж сонсогдсон. Ингээд л өдөр хоногууд ээлжлэн байсаар 3 сар болж нөгөө нагац нь нас барж тэр хоёр дорноговь явж оршуулганд нь оролцоод ирлээ гэж яриснаар бид хэд нэг цуглах болж уулзацгаалаа. Хуягаа Билгээ хоёр ч говийн идээ амсуулж сонин дуулгах зуур үнэн юм байдаг л юм байна. Ид шид гэх үү, шүтлэг сүслэг гэх үү? бид 2 удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа, манай хүн жирэмсэн гэсэнд бид ч гайхаж яаж ийм болов юу хэрэглээв гэсэнд Саяны өнгөрдөг нагац маань уг нь нутагтаа алдартай хувилгааны хойд дүр гэгддэг байсан юм. бид л нэг их тоодоггүй болохоос тэр маань тус болж үр хүүхэдтэй болголоо гээд доорхи түүхийг ярьсан юмаа. Өвгөн нагац нь 12 хүртлээ эгэл жирийн л хүү байж нэг удаа хонинд яваад ирэхдээ ухаан санаа нь орж гараад байдаг болчихож, тэгж байгаад гайгүй болчихно тэгснээ ухаан нь гараад хөдөө хээрээр хэсч тэнээд ирнэ элдэв дээдийн юм ярина гэнэ. Өөрийгөө говийн догшин ноён хутагтын 6-р дүр нь гээд л шүлэг найраглал үлгэр домог шиг юм яриад л эхэндээ амьтан хүн сонирхоод сүйд байж сүүлдээ тоохоо ч байж иймэрхүү явсаар ганц биеээр насыг барж . Харин юм асуухад мэдэхгүй юмгүй гэнэ. Ялангуяа өвчин зовлонг сайн мэддэг байсан ч коммунизмын үед буруутаж олон удаа сануулга донго авсан гэсэн .даанч гажуу дүртэй, солиу үгтэй, болохоор нь галзуу солиотой гээд тэгс гээд л хаячихдаг байсан ч сум нэгдлийн эвэртэн туурайтангууд нэг нэгнээсээ нууцлан элдвийг асуудаг байсан гэлцэх юм билээ. За энэ ч яахав. Гол яриандаа ороё. Хотод ирээд байх үед нь Билгээ л эмнэлэг ,гадуур дотуур дагуулж, ус цасанд оруулж гутал хувцасыг сольж, хоол ундыг нь хийж сайн л асарсан юм даг. Ингэсээр нутаг буцахын нь өмнөх орой Билгээ ажаагынхаа дуртай борцтой, банштай, хайрсан, шар будаатай цай чанаад нэг шил архи задлаж өгөн Хуягааг хүлээх зуур өвгөн За даа миний насны хэмжээ болсон доо, би ч нутагтаа мэдэж л байсан гэхдээ хотод ирж ганц нэг бурхан номоо ганданд өгөх бас бус ажил байлаа.Одоо ажлаа эмхлэчихлээ.Ингэхэд Эхо-гийн хэдэн хүүхэд дотор буянтай ганц хүү нь энэ Хуяг л юм шүү дээ, даанч үрийн заяагүй цус юм. Гэхдээ намайг амьд мэнд дээр нэг хамрын хийд ороод үрийн заяа гуйчихвал ганц үртэй болох л хунасан. Энэ даанч тэгэхгүй хүүхэд байна л даа. Миний охин энэ сарын 15-ны сарнаас сайн гуйгаарай үртэй болноо та 2. Гуйж олсон юм болохоор охинтой болно. Өвчтөй өвгөн гуйсан болохоор 3 нас хүртлээ их өвдөнө шүү. 3 хүрээд яах ч үгүй. би унаад өгөхдөө чамд 3 номоо үлдээнэ. энэ ном л маш их хэрэг болно шүү. Харин охиноо 3 хүрэнгүүт үсийг нь үргээгээд номоор адислаад өвөөгийнхөө номнуудыг 3 хийдэд тарааж өгөөрөй мартваа гэж захиж л дээ. Ингээд яг сар хагасын дараа Билгээ жирэмсэн болж, яг сар хагасын дараа нагац нь нас барж, сая энэ 2 маань очиж нагацаа эцсийн замд үдэж номоо аваад ирсэн байсан. Юм гэдэг ямар сонин гээч . Нээрээ удалгүй эднийнх Хулан гэдэг охинтой болж ёстой л үхэх шахаж, шахаж л 3 нас хүрсэнсэн. 3 нас хүрснээсээ хойш лав хамрын ханиад тоотой л хүрсэндэг. Тэгэхээр хойд дүр гэж байдаг байх нь. Үрийн заяа гуйдаг ном байдаг байх нь, шившлэг тарни байдаг байх нь итгэхээс аргагүй юм . . . . . ...
ЗөРүүД ЖааЛ
Форум » Уран зохиол » Өгүүллэг » Танд хэрэг болох ч юм билүү /болсон явдал/ (өгүүллэг)
Page 1 of 11
Search:

Гишүүдийг таних тэмдэг: [Удирдагч] [Мэдээний админ] [V.I.P] [Гишүүд]
Форумын шилдгүүд
Сүүлд шинжлэгдсэн форум Олон хариулттай форум Шилдэг форумчид Нэр хүндтэй гишүүд Шинэ гишүүд:
baybymarussko (0)
lerqrgvadi (0)
Leatueguawl (0)
BuhJecirure (0)
Autheltvelt (0)
IlliniMit (0)
domoVeifodo (0)
CarceStarcE (0)
Nonarolbora (0)
Хоног тоологч (2)
Онигоо (38)
Хайрын төлөөх сүүлчи... (12)
4 МӨРТҮҮД (6)
shuleg (6)
4 МӨРТҮҮД (5)
Bat Boldod tun yaris... (4)
Би гэж… (4)
Ямар домайн хаяг авс... (4)
Ертєнцийн эзэн (3)
анхны эрэгтэй (3)
xorchin (256)
saaka (213)
Tselmeg0328 (116)
NaMI (84)
ulaaka_0420 (62)
Shaak (47)
tumku_opposite (15)
DaikO (7)
bundan247 (5)
Амаржаргал (4)
xorchin (3)
Shaak (2)
saaka (2)
vnjii (1)
mgl_girlxon (1)
nazi (1)
stsweety (1)
tumku_opposite (1)
nowkenzo (1)
zaya_kenzo (1)
scodiuscuts
onormgl
bee
zakrandolph
Nuarmampupt
Destiny
naba_lycee
nanqimuta
muugiididi
bigbrigigopup
Өнөөдөр зочилсон гишүүд
Google-н зар сурталчилгаа

Санамсаргүй сонгогдсон зургууд

www.SODON.net © 2009 - 2012 | Design by Shaak
Веб хуудасыг үзхэд хамгын тохиромжтой дэлгэцийн хэмжээ 1280x1024
Үндсэн хуудас болгох
Create a website for free

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.