Бороо - Форум
  • Гишүүнээр элсэх
  • Нэвтрэх
  • Реклам!
  • Форум
  • Холбоо барих
  • M-Radio
  • Mon Chat
  • RSSRSS
[ Шинэ бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
Page 1 of 11
Форум » Уран зохиол » Өгүүллэг » Бороо
Бороо
ShaakХэзээ: Даваа, 2009-10-05, 10:46 | Бичлэг № 1

Мааршил
Бичлэг: 47
Шагнал: 6
Нэр хүнд: 2

Хурмастын хааны эрх гүнж уйлж эхлэвүү гэлтэй бороо шивэрч эхэллээ. Хэд хоногийн турш залхтал шуурч бужигнаж байсан тоос шороо намдаад, зэргэлдээ байрны өнгө нь гандсан дээврийг борооны дусал хэрхэн ариусган угааж буйг би харж зогссоноо тэсэлгүй гадаа гүйн гарлаа. Тэр борооны сэтгэл догдлом үнэр бүхнийг шив шинэхэн өнгөөр будаж байгаа нь гайхалтай агаад замаар норохгүйн тулд хаашаач юм яаран гүйлдэх хүмүүсийн дунд норохсон гэхдээ хоёр гараа алдлаад тэнгэрлүү харан яваа намайг харсан хүн лав гайхаж байсан бизээ.

Борооны дусал бүхнийг гайхан мэдэрч хачин ихээр догдлон явахдаа тэртээ хөгшин улиас модны дор зогсох бүсгүйг олж харлаа. Урт хархан үс нь бороонд нороод хацарыг нь дагах борооны дусалууд нулимс мэт үзэгдэх үгээр хэлэмгүй тэр сайхан бүсгүйн дэргэд өөрийн эрхгүй гүйн очлоо…Би догдолж орхисон хүний хээгүйхэн зангаар- Та хэн нэгнийг хүлээгээ юу ? гэж асууж орхитол тэр намайг тогтоон харснаа нүүрэнд нь үл ялиг инээмсэглэл тодорч-Чамайг хүлээж байлаа гэх нь тэр … Би яах учраа мэдэхгүй тэнэг хүн шиг царай гаргаснаа чичирхийлсэн гараа сунган түний булбарайхан гараас атгахдаа зүрх минь дэндүү хүчтэй цохилж байлаа. Юу ярихаа сайн мэдэхгүй хэн хэнийхээ харцнаас бүхнийг ойлгон бид сэтгэлээрээ ярилцах мэт… Хэсэг хугацааны дараа бид хоёр хэзээний хайртай хосууд мэт хөтөлцөн алхаад ирээдүйн сайн сайхны тухай олон олон бүхнийг хөгжилтэйгээр ярилцаж явахдаа ирээдүйд бид яахаа мэдэхгүй ч бидэн шиг аз жаргалтай хүн тэр л гудамжинд,үгүй ээ энэ хорвоо дээр байхгүй байсан байхаа… Бороо намдаад бүх юм нэг л сонин шинэхэн болсон яг л тэр гудамжаар түүнийхээ булбарайхан гараас хөтлөн явахдаа чамайгаа насан туршдаа хайрлахаа сэтгэлдээ би андгайлж. Нойтон уруул дээр нь үнсээд турьхан биеийг нь мэдрэн удаан тэврэн зогсохдоо аяа амьдрал чи ямар агуу сайхан юм бэ? Удаан хүлээсэн тэр л хайрыг минь илгээсэнд баярлалаа гээд л сэтгэлдээ би шивнэн байлаа. Хэдийгээр салж холдмооргүй байсан ч цаг орой болсон болохоор бас нойтон хувцастай түүнийгээ жиндэх вий гэхдээ гэрт нь хүргээд буцлаа. Маргааш орой нь яг энэ л моднийхоо дор уулзах болзоо тависан болохоор би баяр хөөртэй гэрийн зүг буцлаа. Тэр шөнө би цурам хийсэнгүй дэндүү жаргалтай сайхан мөрөөдөлдөө умбаад чинийхээ хөөрхөн уруул сайхан бүхнийг сэтгэлдээ хараад хамтдаа сайхан байсан тэр мөчүүд ямар богинохон байсаныг гайхан байлаа.Маргааш нь би болзсон газраа яаран ирээд түүнийгээ инээмсэглэн ирж буйгаар төсөөлөн хүлээж байхдаа зүрх минь хачин хүчтэй цохилж тогтож ядан байлаа. Би шөнө болтол хүлээсэн ч ирсэнгүй,, элдвийн бодол толгойд эргэлдэж айж гайхан хослон би буцлаа. Маргааш нь,түүний дараа ч би тэндээ олон очсон боловч тэр минь ирээгүй. Цөхөрч гүйцсэн би энэ их хотын хаанаас түүнийгээ олохоо ч мэдэхгүй ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу санагдаж миний гэгээн мөрөөдөл бүхэн салхинд туугдах үүлс шиг замхран одож би өөрөө өөрөөсөө яагаад, яагаад гэж асуун байлаа. Өдөр хоног улиран одсоор л цаг мөчүүд уйтгартайяа хөвөрсөөр л… Нар хэвийж бүх юм шав шаргал болчихдог яг л тийм нэг үдэш түүнийхээ сургийг би олсон юм. Сонины эхний нүүрэн дээр тэргүүн баяны сүр дуулиантай хуримын тухай мэдээ байн агаад хижээлдүү олны эрхэмийн хажууд хуримын цагаахан даашинзтай түүнийхээ инээмсэглэсэн зургийг зургийг хараад би хөшиж орхилоо. Тэр нийтлэлийн гарчиг нулимстай нүдэнд минь бүрэлзэж сонин зарах эгчийн солиотой амьтан бэ гэх шиг харцаар үдүүлэн би согтуу хүн шиг гуйвлан одлоо. Мөнөөхөн бидний анх уулзсан хөгшин улиасыг түшээд энэ хорвоо ямар хуурмаг хатуу юм бэ гэж юм бүхэнд гомдон удаан суусаан. Харин би дараа нь өөрийгөө биш түүнийгээ хачин их өрөвдөж билээ. Өөрөө хайргүй хөгшин баяны эхнэр болохоосоо өмнөх хамгийн сүүлчийн эрх чөлөөтэй байх тэр л бороотой оройг надтай байхыг хүссэнийг нь би хожуу ч гэсэн ойлгож билээ..Ай миний сэтгэлийг аргадах мэт бороо зөөлхөн шивэрч эхэллээ…..

Амур Улаанбаатар 2008-7-3


Форум » Уран зохиол » Өгүүллэг » Бороо
Page 1 of 11
Search:

Гишүүдийг таних тэмдэг: [Удирдагч] [Мэдээний админ] [V.I.P] [Гишүүд]
Форумын шилдгүүд
Сүүлд шинжлэгдсэн форум Олон хариулттай форум Шилдэг форумчид Нэр хүндтэй гишүүд Шинэ гишүүд:
baybymarussko (0)
lerqrgvadi (0)
Leatueguawl (0)
BuhJecirure (0)
Autheltvelt (0)
IlliniMit (0)
domoVeifodo (0)
CarceStarcE (0)
Nonarolbora (0)
Хоног тоологч (2)
Онигоо (38)
Хайрын төлөөх сүүлчи... (12)
4 МӨРТҮҮД (6)
shuleg (6)
4 МӨРТҮҮД (5)
Bat Boldod tun yaris... (4)
Би гэж… (4)
Ямар домайн хаяг авс... (4)
Ертєнцийн эзэн (3)
анхны эрэгтэй (3)
xorchin (256)
saaka (213)
Tselmeg0328 (116)
NaMI (84)
ulaaka_0420 (62)
Shaak (47)
tumku_opposite (15)
DaikO (7)
bundan247 (5)
Амаржаргал (4)
xorchin (3)
Shaak (2)
saaka (2)
vnjii (1)
mgl_girlxon (1)
nazi (1)
stsweety (1)
tumku_opposite (1)
nowkenzo (1)
zaya_kenzo (1)
scodiuscuts
onormgl
bee
zakrandolph
Nuarmampupt
Destiny
naba_lycee
nanqimuta
muugiididi
bigbrigigopup
Өнөөдөр зочилсон гишүүд
Google-н зар сурталчилгаа

Санамсаргүй сонгогдсон зургууд

www.SODON.net © 2009 - 2012 | Design by Shaak
Веб хуудасыг үзхэд хамгын тохиромжтой дэлгэцийн хэмжээ 1280x1024
Үндсэн хуудас болгох
Create a website for free

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.