Гоё Дуу шүү тэй
Айлчилж ирсэн зүүд чихэнд шивнэсэн
үг
Амьсгаа даран байж сонссон зүрх
Эргэж харах бүрд биелэлээ олсон зүүд
хэд билээ
Хэн хэлж чадах вэ?
Тойрч явсан салхины аялсан
аялгуу
Тэнгэрт ганцаардаж үлдсэн үүл
Дэвтэрт бичсэн миний хэдэн шүлгийг
уншаад
Уяран асгарсан
Сэрж чадамгүй дурласан зүрхээ
Сэтгэлдээ би
яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамгүй яаж биелэх
вэ?
Дурлал чи надаас юу хүснэ вэ?
Нууцлаж болдоггүй хайр зүрхэнд минь
цохилсоор
Нуурын эрэгт биднийг дуудсан
Зөөлөн урсгалд цагаан далбаат завь
хөвсөөр
Алсын замдаа гарсан
Хайраа илчилсэн үгийг чинь би
сонсоод
Харцаа салгаж ядан зогссон
Холдохын аргагүй зүүд намайг
ховсдож
Тэнд үлдэхийг ятгасан
Сэрж чадамгүй дурласан
зүрхээ
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр
минь
Чамгүй яаж биелэх вэ?
Дурлал чи надаас юуг хүснэ вэ?
Дурлал
юуг хүснэ вэ?
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр
минь чамд яаж хэлэх вэ?
Дурлал чи надаас ... (чи надаас) юууг хүснэ вэ?
Зөрлөг
Тэнvvн & Нара
Тэнүүн:
Амьдралын урсгалд
хөтлөгдөн
Алгуурхан хөвөх гэнэн сэтгэл
Араншин ихтэй амьдралын
ээдрээг
Аргадан байж туулахаас яах вэ?
Хөвөн урсах бидний амьдралын
замыг
Зөрлөг замын учрал өөрчилдөг болов уу?
Хүрэх алсын ирээдүйн тэр
нэгэн зүгт
Хувь тавилангийн зангилаа оршдог болов уу?
Нара:
Үүрээр
бударсан шинэхэн цас
Үүд тогшсоор чамайг сэрээв үү?
Биелэх жаргалыг бидэнд
зөгнөсөөр
Бидний зүрхэнд хайр болон ирэв үү?
Хөвөн урсах бидний
амьдралын замыг
Зөрлөг замын учрал өөрчилдөг болов уу?
Хүрэх алсын
ирээдүйн тэр нэгэн зүгт
Хувь тавилангийн зангилаа оршдог болов
уу?
Хоёул:
Зөн зөнгөөрөө зүрх зүрхээ олдог болохоор
Зөрлөг хүлээж
хэн ч зогсдоггүй билээ
Зөвхөн тэр л агшинд бидний
Хувь тавилан хөзрөө
нээдэг билээ
Үүрээр бударсан шинэхэн цас
Үүд тогшсоор чамайг сэрээв
үү?
Биелэх жаргалыг бидэнд зөгнөсөөр
Бидний зүрхэнд хайр болон ирэв
үү?
Хөвөн урсах бидний амьдралын замыг
Зөрлөг замын учрал өөрчилдөг
болов уу?
Хүрэх алсын ирээдүйн тэр нэгэн зүгт
Хувь тавилангийн зангилаа
оршдог болов уу?